Цаазаар авах ялын эсрэг кампанит ажил
Эмнести Интернэшнлээс 4-р сарын 11-нд дэлхий дахинаа нээлтээ хийсэн Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2016 судалгааны тайланд өмнөх онтой харьцуулахад дэлхий даяар цаазаар авах ял гүйцэтгэсэн байдал 37%-иар буурсан ба энэ ялыг хуульдаа болон практикт халсан улс орны тоо 141 хүрсэн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейггас баталсан Цаазаар авах ялын хэрэглээнд моратори тогтоох тухай 6 дахь тогтоолын төслийг Монгол, Аргентин улс тэргүүлэн 89 улс санаачилсан тухай, мөн 2016 онд Гвиней, Бенин улс цаазаар авах ялыг бүх хэрэгт халсан бол, Чад, Гватемал, Доминикан, Того, Мьянмар, Тайланд улс заавал оногдуулах цаазаар авах ялыг халах, ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халах тухай 2-р нэмэлт протоколыг соёрхон батлах, цаазаар авах ялыг өөрчлөх, цаазаар авах ялыг халах тухай шинэ эрүүгийн хууль батлах зэргээр цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагад нааштай өөрчлөлтүүд гарсныг дурджээ.
Тайлангийн нээлтийн талаарх Хэвлэлийн мэдээ, зурагт мэдээлэл, видео бичлэгүүд дөрвөн ТВ-ээр цацагдаж, 2 өдөр тутмын сонин, 11 вэб сайт, бусад сошиал мэдиагаар доод тал нь 50 000 хүнд хүрлээ.
ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫГ ХАМГААЛАХ НЬ КАМПАНИТ АЖИЛ
Хүний Эрхийн Үндэсни Комисс, бусад ТББ-ын хамт УИХ-ын гишүүдтэй уулзаж Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах нь хуулийн төслийг хүргүүллээ.
ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ КАМПАНИТ АЖИЛ
ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ ХҮМҮҮС КАМПАНИТ АЖИЛ
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ СОЁЛЫН ЭРХ
Хуралд оролцогчид Хот дахин төлөвлөлттэй холбоотой бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилт, цаашид анхаарах асуудал “Өчигдөр, өнөөдөр, ирээдүй” сэдвээр хот дахин төлөвлөлттэй холбоотой төрийн бодлого, хэрэгжилтийн талаар төр, компани болон иргэний төлөөлөл мэдээлэл хийсэн нь хуралд оролцогч 130 орчим хүнд одоогийн нөхцөл байдлыг тунгаан дүгнэхэд чухал зүйл болов.
Хуралд хот, суурин газрын дахин төлөвлөлттэй холбоотой бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг цогцоор нь хүний эрхэд суурилсан хандлагаар авч үзэн “Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, зохион байгуулалтад гарч буй алдаа, даван туулах арга зам”, “Эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаа, түүнийг сайжруулах нь” “Хот, суурин газрын төлөвлөлт ба иргэдийн оролцоо”, “Хот, суурин газрыг дахин төлөвлөх үйл ажиллагааны явцад газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах гэрээний харилцаанд анхаарах асуудал”, “Нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулахтай холбоотой хүний эрхийн асуудал”, “Шударга нөхөх олговор” болон “Хот, суурин газрыг төлөвлөхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх хүний эрхэд суурилсан механизм” зэрэг сэдвээр эрдэмтэн, багш, судлаач, хуульч өмгөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хуралд оролцогчид хот дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, талуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцон холбогдох байгууллага тус бүрд хандан зөвлөмж гаргахаар болов.
Хамтрагч 5 байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсгийн уулзалт 5 удаа хуралдаж, хурлаас гаргах зөвлөмж боловсруулж ажиллав.
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ КАМПАНИТ АЖИЛ
• Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр бий болгох шийдвэрийн дагуу хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт МЭИ орж ажиллаж байна.
• "МЭИ-ийн ХЭБ-ын Стратеги 2017-2020" баримт бичгийг боловсруулан 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий Чуулганы Хүний эрхийн боловсролын салбар хуралдаанаар хэлэлцүүлэн Нэгдсэн хуралдаанаар батлуулав.
• "Эрхээ мэдье" ЕБС-ийн сурагчдын мэтгэлцээний тэмцээний хүрээнд нийслэлийн бүх ЕБС-ийн багш нарт хүний эрхийн болон мэтгэлцээний хичээл заах талаар Нийслэлийн Боловсролын газартай уулзалт хийлээ.
БАЙГУУЛЛАГЫН ӨСӨЛТ, ХӨГЖИЛ
2017.5.13-нд бүлгийн ахлагчдаа чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, бүлгийн ахлагчид маань идэвхтэй оролцлоо.
Энэ жил манай байгууллагаас бүлгүүдийн хооронд сан аривжуулах чаленж зарлаад байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүлэг, 23-р сургуулийн сурагчдын бүлэг, хуульчдын бүлгүүд идэвхтэй оролцлоо.
МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГАН
2017 оны 6-р сарын 17 ны өдөр МЭИ-ийн XIX ерөнхий чуулган боллоо. Чуулганаар МЭИ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, 2017-2020 оны ХЭБ-ын стратеги, Өсөлтйин стратеги, Залуучуудын стратеги зэргийг хэлэлцэн баталж Удирдах зөвлөлийн шинэ гишүүд болон УЗ-ын шинэ даргын сонгууль болж С.Ганчимэг, З.Балдорж, Т.Жанерке нар УЗ-ын гишүүнээр, Б.Болорсайхан УЗ-ын даргаар тус тус сонгогдлоо.
ГИШҮҮН ӨРГӨЖҮҮЛЭЛТ
2017 оны 4 сард хөдөө орон нутгийн бүлгүүдээ чадавхжуулах, идэвхжүүлэх, гишүүн өргөжүүлэх ажлуудыг Эрдэнэт, Дархан, Хэнтий аймгуудад зохион байгууллаа.
"МЭИ-ийн Өсөлтийн Стратеги 2017-2020" баримт бичгийг боловсруулан 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий Чуулганы Өсөлтийн салбар хуралдаанаар хэлэлцүүлэн Нэгдсэн хуралдаанаар батлуулав.
Мөн 2017 оны 4 сараас эхлэн Хуульч оюутан бүлгийн гишүүд маань бүлэгтээ шинээр гишүүд элсүүлэн, нийт 4 удаа хуралдаж, ахлагчаа сонгон үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байна.