Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа
2010.05.07

Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт “Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаархи дүн шинжилгээ, хариуцлага” сэдэвт Нээлттэй сонсголыг Төрийн ордны “А” танхимд зохион байгуулах болсон талаараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй нэр бүхий төрийн байгууллагын албан тушаалтнуудыг нээлттэй сонсголд дуудаж тайлбар өгүүлэхээр төлөвлөж байгаагаа гишүүд мэдээллээ. Дээрх албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс гаргаж өгсөн байна. Түүнчлэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудын харъяалах, хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтнуудыг нээлттэй сонсголд давхар дуудаж оруулах юм байна.

АТГ-аас гаргасан нэрсийн жагсаалтыг танилцуулбал:

УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооноос зохион байгуулах "Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх" сэдэвт Нээлттэй сонсголд дуудагдаж, тайлбар өгөх албан тушаалтнуудын жагсаалт

 

Хөрөнгө орлогын мэдүүлгээ
бүртгүүлээгүй
Хөрөнгө орлогын мэдүүлгээ
худал мэдүүлсэн
Хариуцлага тооцох эрх бүхий
албан тушаалтны нэр
 
  Жамбалсамбуу ТУЯАЦЭЦЭГ
/БГД-ийн татварын хэлтсийн байцаагч/
  Ц.Оюунбаатар
/Татварын Ерөнхий Газрын дарга/
 
  Ганбатын БОЛОРТУЯА
/Дорнод дахь Гаалийн газрын гаалийн байцаагч/
  Д.Цэвээнжав
/Гаалийн Ерөнхий газрын дарга
 
    Сүхээгийн ЦЭЦГЭЭ
/Улаанбаатар Гаалийн газрын дарга/
 
    Батын ХУРЦ
/ҮАБЗ-ийн ажлын албаны дарга/
Ц.Энхтүвшин
/ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга/
 
    Цэвэгсүрэнгийн ЖАНЛАВ
/Дорнод аймгийн Засаг дарга/
С.Баяр /Ерөнхий сайд/

орлож Ч.Хүрэлбаатар ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга/

Н.Хүрэлбаатар
/Дорнод аймгийн ИТХ-ын дарга/
 
    Лувсандашийн АМГАЛАН
/БГД-ийн Засаг дарга/
Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга/

Д.Дэмбэрэлдаш /БГД-ийн ИТХ-ын дарга/
 
    Рословын БАТ-ЭРДЭНЭ/МИАТ ХК-ны захирал/ Д.Сугар /ТӨХ-ны дарга/
Х.Баттулга /ЗТБХБ-ын сайд/
 
    Бульдангийн ЭРДЭНЭБИЛЭГ/Ашигт малтмалын газрын дэд дарга/ Д.Зоригт /ЭБЭХ-ний сайд/  
    Долгорын ТӨМӨРБААТАР/Нийслэлийн МХГ-ын БОГУУЦХ-ын улсын ахлах байцаагч/ Л.Бямбасүрэн
/Нийслэлийн МХГ-ын дарга/
 
    Цэрэндоржийн НЯМДОРЖ/Нийслэлийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч/  
    Маньбадарын БАЯНМӨНХ/Дорноговь аймгийн Замын үүд сумын засаг дарга/ П.Ганхуяг /Дорноговь аймгийн Засаг дарга/

Т.Сэргэлэнбат /Дорноговь аймгийн Замын Үүд сумын ИТХ-ын дарга/
 
    Мижиддоржийн Энхжаргал/Ашигт малтмалын газрын ГСХ-ийн РТСТ-ийн дарга/ Д.Батхуяг /Ашигт малтмалын газрын дарга/  
    Цэрэндоржийн БОР/Нийслэлийн МХГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч/ Я.Содбаатар /УМХЕГ-ын дарга/  

Тус нээлттэй сонсголыг орон даяар хэд хэдэн телевизээр шууд дамжуулах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд сонсголтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны 263526 утсаар авч болох юм. Уг нээлттэй сонсголыг хийснээр төрийн албан тушаалтнууд хөрөнгө оруулгын мэдүүлгээ үнэн зөв бөглөхөөс гадна цаашид боловсронгуй болгож, улам дэлгэрэнгүй авдаг тогтолцоонд шилжих, ашиг сонирхлын зөрчлийн ил тод болгох, холбогдох хууль тогтоомжийг тодорхой болгож, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр УИХ –ын Хууль зүйн байнгын хороо хариуцан ажиллах болно гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.