Улстөрд иппон хийхийг хүсэгч
2010.09.03

Улстөрд иппон хийхийг хүсэгч

Улс төрд иппон хийхийг 1986-1989 оны Самбо, жүдогийн бөхийн Улсын шигшээ багийн тамирчин Х.Баттулга самбо бөхийн Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга болж эх орныхоо нэрийг дуурсгаж байжээ. Ийм амжилт гаргасныхаа төлөө Монгол Улсын гавьяат тамирчин болж байсан түүнийг 20 жилийн дараа төр түшилцэж, гүйцэтгэх засаглалын гишүүн болно гэж хэн ч таамаглаагүй биз.

Түүний намтар, ажлын туршлага тун товчхон. Урчуудын эвлэлийн хорооны зураач, "Женко" компанийн ерөнхий захирал, "Баянгол" зочид буудлын гүйцэтгэх захирал, "Max импекс" компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Нэг үгээр хэлбэл шилжилтийн үед сүүхээтэй загнаж бизнесээ хөл дээр нь босгож чадсан цөөхөн бизнесмэнүүдийн нэг. Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоотой, зах зээлийн мэдрэмжтэй байдаг нь богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ялалт байгуулдаг мэргэжлийн онцлог гэж судлаачид үздэг. Одоо тэрээр өөрийн нэрээр овоглосон бизнес, улс төрийн бүлэглэлийг бий болгожээ.

Амжилтаа үнэлүүлж, бизнесээ босгосон түүнд ганцхан юм үгүйлэгдсэн нь улс төрийн карьер. Түүнийг улс төрд хөл тавьж буйг сонссон хүмүүс өмнө нь боловсрол нимгэн хүнд ахадсан ажил гэж хэлж байсныг санаж байна. Ердөө 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн гэхээс өөр зүйлийг намтартаа оруулаагүй. Энэ нэг бодлоор гадаадад элдэв курс, дамжаа дүүргэснээ сургууль төгссөн мэтээр худал мэдүүлдэг. Дээд сургуулийн диплом худалдаж авсан гэх хэл ам дагуулсангүй.

Харин түүний намтраа баяжуулсан түүхийг харахаар жүдо бөхөөр гаргаж чадаагүй амжилтаа улс төрд нөхөж "иппон" хийхийг хүсэж байгаа гэдэг нь харагддаг. 2004 оны УИХ-ын сонгуулиар анхнаас нь дэмжиж явсан АН-ын нэрийн өмнөөс өрсөлдөж намдаа нэг суудал авчирсан. Тухайн үед түүнийг аргагүй л мөнгөтэй хүн гэж харж байсан хүн олои биз. Энэ үеэс улс төрийн хүрээнд яаж ажиллах шийдвэрээ маш богино хугацаанд гаргаж хэнийг түших, хэнийг дэмжихээ тооцоолж чадсан. Энэ шийдвэрийнхээ ачаар 2008 оны сонгуульд дахин ялалт авч гүйцэтгэх засаглалийн гишүүний албыг давхар ха-ших болсон цөөхөн нөхдийн нэг болчихоод сүуж байна. Иймэрхүү бөхчүүд улс төрд олноор орж ирвэл мэргэшсэн парламентчдыг вазари үнэлгээгээр унагаад байх магадлалтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.