Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс
2010.08.30

Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс

“Би хүчирхэг байх дуртай. Яг л чавхдас

эзэгнэгч хийл хөгжмөө хэрхэн мэдэрдэг шиг... "

Напелон Бонапарт

 

“Форбес” сэтгүүлээс дэлхийн хамгийн хүчирхэг эрхмүүдийн жагсаалтыг гаргасан бөгөөд уг жагсаалтад 67 хүний нэр багтжээ. Улс төр, бизнесийнхэн түлхүү орсон уг жагсаалтын эхний аравт нэг ч эмэгтэй багтаагүй бөгөөд Путин, Обама тэргүүтэй удирдагчид манлайлжээ.

1.Барак 0бама


Обама хэр хүчтэй вэ? Тэрбээр дэлхийн хамгийн идэвхтэй, хүчирхэг эдийн засгийн харилцааг зохицуулж, хамгийн хүчтэй армийг даргалдаг. Мөн түүний ард Цагаан ордон төдийгүй Сенатад давамгай эрхтэй Ардчилсан нам бий. Энэ үзүүлэлтээр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 49 насандаа дэлхийн хамгийн хүчирхэг хүнээр тодроод байна. Өнгөрсөн онд Пулитцерийн шагнал хүртсэн тэрбээр хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчээс Ерөнхийлөгч хүртэл дэвшээд байна.

2. Ху Зиньтао


Дэлхийн хүн амын зургааны нэгийг удирдан, жолоодогч БНХАУ-ын дарга Ху Зиньтао жагсаалтын хоёрдугаарт оржээ. Төвдийг дарангуйлж, шашингүйн үзлийг номлон, хэвлэлийн эрх чөлөөг боодог хэмээн түүнийг олон талаар шүүмжилдэг ч 2008 оны Бээжингийн олимпийн үеэр бүтээлч, орчин цагийн хөдөлмөрч ард түмэн хэрхэн аж төрдгийг тэр харуулж чадсан. Сонирхуулахад, Ху Зиньтао Цинхуа их сургуулийг дүүргэсэн бөгөөд түүнийг мандарин аялгаар тун цэвэрхэн ярьдаг гэдэг. Хэдий тийм боловч Ху өөр олон шалтгааны улмаас ганцаарчлан ярилцлага өгөхөөс үргэлж татгалздаг аж.

3. Владимир Путин


Гүржид хүчээр дайран орж, Украин болон баруун Европын улсуудад байгалийн хий нийлүүлэхийг зогсоож чадсан Путиныг одоог хүртэл ерөнхийлөгчийн эрх мэдлээ алдаагүй гэхэд хилсдэхгүй. Уг суудалд найман жил заларсан тэрбээр Медведев гэх "бамбаруушийг" улс төрд хөтөлснөөр өөрийн эрх мэдлээ хадгалж үлдсэн гэдэг. Тийм ч учраас одоогийн Ерөнхий сайд Путин дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт "хурдалсаар" байна.

4. Бен Шалом Бернанке


АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн эдийн засгийн зөвлөх байсан энэ эрхэм өдгөө хүчирхэг гүрний банкны системийг хариуцаж байна. Түүнийг энэ салбарын түүхэнд хамгийн амжилттай ажилласан хүн гэдэг. Тэр дундаа 2008 оны эдийн засгийнхямралыг давахад Бернанкегийн үүрэг их байсныг Ерөнхийлөгч Обама онцолжээ. 2009 онд алдарт 'Типе" сэтгүүл Бернанкег оны онцлох хүнээр тодруулсан бөгөөд тэрбээр 1975 онд Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн нь энэ салбарт амжилт олох эхлэлээ тавьсан явдал гэж үздэг.

5. Сергеи Брин, Ларри Пейж


Ф.Бэконы "Мэдлэг бол хүч" гэсэн үг байдаг. Харин Брин, Пейж нар мэдээллээр хэрхэн хүчирхэгжиж болдгийг харуулсан юм. Стэнфордын их сургуулийн найзууд одоо хүн бүрт товчлуур товших төдийд мэдээллийг хүргэж байна. Тэд 1998 онд "Google" хайлтын системийг ажиллуулж эхэлснээс хойш 30 гаруй тэрбум долларын хөрөнгө босгожээ. Энэ нь тэднийг дэлхийн тэргүүн баячуудын тоонд багтаадаг. Дашрамд дурдахад, Сергей 1971 онд Оросын нийслэл Москва хотод төрж, зургаан настайдаа гэр бүлийнхнээ даган Америкт суурьшижээ. Тэрбээр өвөө, аавынхаа замналаар математикт шимтсээр Ларри Пейжтэй танилцаж, цахим ертөнцөд хөл тавьсан байна. Харин Пейжийн хувьд зургаан настайдаа компьютертэй танилцжээ. Тэрбээр хожим "Би багаасаа ирээдүйд ямар нэг нээлт хийхийг мөрөөддөг байсан. Тийм болохоор техник технологи миний сонирхлыг татсан юм. Одоо би зорилгодоо хүрсэн" гэжээ.

6. Карлос Слим Хэлу


Мексик гаралтай дэлхийн тэргүүн баян энэ эрхэм Мексикийн ДНБ-ний хоёр хувийг нийлүүлдэг сүйхээтэй эр. Тэрбээр бизнесийн салбарын хүчирхэг эрхмүүдийг тэргүүлж жагсаалтын зургадугаарт жагсчээ. Карлос анх жижиглэн худалдаа хийж, бизнесийн гараагаа эхэлж байсан бөгөөд түүний зорилго нь Мексикийн дундаж орлоготой хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах байв.1980-аад оноос дампуурсан компаниудыг худалдан авдаг "СтоирСагзо" компаниа байгуулсан нь өдгөө дэлхийн хамгийн томкомпаниудын нэг болсон байна. Карлос уул уурхайн салбарын хөгжихийг мэдэрч "Frisco" хүдэр боловсруулах үйлдвэр байгуулсан нь түүний карьер дахь хамгийн зөв шийдвэр байсан хэмээн хожим дурсчээ. 1990 оноос Карлос харилцаа холбооны салбар руу орж, "Теlmex"-ийг байгуулсан нь өдгөө Мексикийн харилцаа холбооны салбарын 90 хувийг эзэлсэн том компани болжээ.

7. Руперт Мурдоч

Д
элхийн хэвлэл мэдээллийн салбарын магнат Руперт Мурдочийг хүчирхэг хүмүүсийн жагсаалтад оруулахгүй бол өөр хэнийг багтаах билээ. Тэрбээр Английн "The Times", Австралийн "The Australian", Америкийн "The Wall Street journal” сониныг эрхлэн гаргаж байсан юм. Түүнчлэн "20th Century Fох" кино компани, "Fох", "BSkyB" телевиз, "MySpace.com" цахим хуудастай ч түүний нэр холбогддог. Австралийн "Адалейд" телевизээс ажлын гараагаа эхэлж байсан энэ эрхэм эрх чөлөөт орныг зорьсноор дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын оргилд хүрэх замаа нээжээ. Олон жил телевизийн найруулагчаар ажилласан 71 настай Руперт тэтгэвэртээ гарах болоогүй гэдгээ дэлхий нийтэд зарлаж, шинэхэн мэдээллийн агентлаг нээх тухай бодож яваа аж. Түүний жилийн цалин 6.3 тэрбум доллар байдаг.

8. Маик Т.Дюке


Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр "Walmart"-ын эзэн Майк дэлхий даяар 8000 орчим салбар дэлгүүр, хоёр сая ажилтантай том гэр бүлийн тэргүүн. 1995 онд анх ' Walmart”-д ажиллаж эхэлсэн тэрбээр өнгөрсөн онд гүйцэтгэх захирлын суудалд заларсан. Ингэхдээ дэлхийн хамгийн хүчирхэг 10 брэнд компанийн тоонд " Walmart “-ыг багтаасан сүйхээтэй эр. " Wal-Mart  Stores, Inc" нь АНУ-ын хамгийн том жижиглэнгийн худалдааны хувийн компани бөгөөд Мексикт "Walmex ", Их Британид "Asda", Японд "Seiyu” Энэтхэгт "Веst price" салбар компаниудтай. Түүний компанийн жилийн орлогыг тоолбол 404.6 тэрбум доллар гэх солиормоор их тоо гарна.

9. Абдулла Саид


Газрын тосны эх орны хаан Абдулла дэлхийн хамгийн хүчирхэг эрхмүүдийн эхний аравт багтсан цорын ганц хаан. Өөрийн ах Фахд хааныг таалал төгссөний дараа буюу 2005 оноос хаан ширээнд суусан тэрбээр эмэгтэйчүүдийн эсрэг харгис бодлогоороо зартай нэгэн. Дэлхийн нефтийн нөөцийн 25 хувь бүхий газар нутгийг эзэмшилдээ багтаасан Абдулла хааны хувийн компани нь жилд 260 тэрбум баррель нефть олборлодог гээд бод доо. Саудын Арабын эмэгтэйчүүд эрчүүдийнхээ атган дор байдагт эрхэм хааны оруулсан "хувь нэмэр" багагүй гэгддэг.

10. Билл Геитс


"Майкрософт" компанийг үндэслэгч, компьютерийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүн болох Билл Гейтс жагсаалтын аравдугаарт оржээ. 1975 онд өөрийн найз П.Ачлентайгаа хамтран программ хангамжын чиглэлийн компани байгуулсан нь хожим түүнд дэлхийн хамгийн баян хүн гэсэн тодотгол өгөхөд тусалсан.Дэлхийн нийт компьютерийн 85 хувь нь тус компанийн программ хангамжийг ашигладаг. Билл сүүлийн жилүүдэд буяны ажилд оролцох нь ихэссэн бөгөөд ДОХ-той тэмцэхэд зориулж 34 сая доллар хандивласан. Мөн саяхан АНУ-ын тэрбумтнуудыг хандивын ажилд уриалсан нь хүмүүсийн талархлыг ихэд татсанүйл явдал болсон юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.