Усч гишүүн
2010.08.27

Усч гишүүн

УИХ-ын гишүүн Ч.Улаан ажлын өрөөндөө элдэв чимэггүй энгийн. Түүний моринд хоббитойг бүгд мэднэ. Түүний морины баримлууд ч шилэн хаалттай шүүгэнд жавхаатай харагдана. Уулзалтын ширээн дээр өөрийнх нь 50 насны ойг тохиолдуулан Санхүү эдийн засгийн яам, агентлагийн удирдах бүрэлдэхүүнээс дурсгасан сувенэрийг байрлуулжээ. Шилэн бөмбөгийг морьд гурюан талаас нь түшсэн байх юм. Ханандаа ганцхан зураг байрлуулжээ. Ажлвал уралдааны морь унасан хүүхдийг дүрсэлсэн байна. Энэ зургийг 2005 онд түүний Аварга зээрд морь улсын наадамд түрүүлэхэд нутгийн дүү нь дурсгасан аж. Байнга шатар тоглоод байдаггүй ч өрөөндөө Эрдэнэт шатрын хөлгийг хадгалдаг. Тэрбээр усанд тун сайн. Хавар гэр бүлийн гурван хүний амийг аварч “шударга журам” медалиар шагнагдсан. 2000 онд Усан спортын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах санал ирсэн цагаас хойш усанд гаргуун болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.