Дүүргийн төлөөлөгчид Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
2018.04.05

Дүүргийн төлөөлөгчид Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Хан-уул дүүрэгт байрлах Мишээл салбарт нээж харьяалал харгалзахгүйгээр төрийн үйлчилгээг хүргэж байгаа билээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тус төвийн үйл ажиллагаатай танилцан иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ хэрхэн хүрч байгаа болон үйлчилгээний төрөл, зохион байгуулалттай дэлгэрэнгүй танилцлаа.

Энэхүү төв нь:

-       Нийслэлийн Улсын бүртгэлийн газар,

-       Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар,

-       Нийслэлийн Газрын алба,

-       Нийслэлийн Нийгмийн халамжийн газар

-       Нийслэлийн Татварын газар зэрэг нутгийн захиргааны

болон хувийн хэвшлийн нийт 30 байгууллагын 316 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж байна.

Мөн ирэх даваа гарагаас эхлэн гадаад паспорттой  холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэд авах боломжтой болж байна