2018.07.03

Эмч, сувилагч нар ажил хаях бэлтгэлээ хийж байна

Эмч нар ажил хаях бэлтгэлээ хийж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд дотоод хурлаа хийж, ажил хаялтыг 7 дугаар сарын 5-наас хаяхаар босон байна.

Өнөөдрийн байдлаар эжил хаях асуудлаар бэлтгэлээ хийж эхэлжээ. Тиймээс МҮЭХ эмч, сувилагч нарт ажил хаях асуудалд хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөр болсон байна. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Монгол Улсын Засгийн газар дотооддоо асуудлыг эхэлж тохиролцох ёстой. Нөгөө хоёр салбарын хувьд цаг хугацааны хувьд 7 сарын 5-наас хамтарч ажил хаях боломжгүй гэдгээ мэдэгдсэн учраас эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дотоод шийдвэрүүд гарч ажил хаялтаа эхлэх гэж байна. Тиймээс МҮЭХ-ны зүгээс арга зүй болон хууль эрх зүйн хүрээнд удирдах, зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан.