2018.07.10
СХД-ийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
Тодруулбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одон 6, Алтан гадас одон 102, Цэргийн гавьяаны одон 13, Хөдөлмөрийн хүндэт медаль 87, Цэргийн хүндэт медаль 3 нийт 216 иргэн төрийн дээд одон, медалаар шагнууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар гардууллаа.