Ж.Бат-эрдэнэ: Усны салбарын боловсон хүчний асуудал ямар байна вэ?
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2019.10.15/ хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Усны агентлаг байгуулна гэж байна. Маш зөв асуудал. Сүүлийн хэдэн жил бидний хэлэлцэлгүй хаячихсан устай холбоотой салбарын асуудал орж ирж байгаа нь зөв. Агентлаг байгуулахдаа юу юунд чиглэх вэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Усны нөөц хэр байгаа вэ? гэдэг дээр тодорхой тоо хэлээч. Сүүлийн 10-20 жилийн хугацаанд хэдэн усны эх үүсвэр ширгэж алга болсон гэсэн тоо байх ёстой. Энэ хэмжээгээр нь буцааж сэргээх, одоо байгаа усны нөөцөө барих, нэмэгдүүлэх тал дээр хэлж өгөөч.
Усны салбарын боловсон хүчин хэр байна вэ? Аймгийн засаг захиргаатай яг хэрхэн яаж уялдах вэ? Босоо тогтолцоотой байх юм уу тэд нарт хариуцлагыг хэрхэн үүрүүлэх юм, бүтцийн асуудал дээр яаж байгуулах вэ?
Холбоотой мэдээ
2024.10.21
2024.10.18
2024.09.25
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан