2020.04.08

Б.Дэлгэрсайхан: Төрөөс олгох 200 мянган төгрөг шууд иргэдийн гар дээр очих уу?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариулт, тайлбар авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Коронавирусын халдвараас болж ажлын байр гаргасан АНН, ажил нь зогссон хүмүүст хоёр зуун мянган төгрөг өгнө гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр мөнгө нь шууд иргэнд очих юм уу? АНН-ээр дамжин олгогдох юм уу.  Мөн хувиараа аж ахуй эрхэлж байгаа гэхдээ нийгмийн даатгалаа хувиараа төлөөд явж байгаа иргэдэд энэ мөнгөн дүн хамаарах уу?