2020.04.09

Ц.Гарамжав: Хуулийн заалтад борлуулалтын орлого нь 30 хувь буурсан гэж тусгах нь зүйтэй

УИХ-ын  өнөөдрийн (2020.04.09) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Үйлдвэрлэл ААН зогссон гэсний дараа 2020 оны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан гэж байсныг 30 хувь болгох талаар ярьсан. ААН-ын орлого 30 хувиар буурсан гэдэг бол нэлээд хохиролд орсон байгаа гэсэн үг. Гэтэл энэ 50 хувиараа орж ирсэн байна.

Тал нь хагараад уначихсан юмыг ямар ч дуслын тариа хийгээд сэхэхгүй байх боломжтой. Ийм үед 200 мянган төгрөг ажилтанд өгөөд энэ ААН-ын үйл ажиллагааг дэмжиж чадахгүй. 50 хувь гэдэг бол шилний цаанаас чихэр долоолгох гэсэн үг шүү. Тиймээс хуулийн заалтад борлуулалтын орлого нь 30 хувь буурсан гэж тусгах нь зүйтэй.