Б.Саранчимэг: Ард иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн чухал шийдвэрийг гаргах гэж байна
УИХ-ын өнөөдрийн (2020.04.09) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үед УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөл дагалдан орж ирж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцэж ард иргэд, аж ахуй нэгжээ дэмжсэн чухал шийдвэрийг УИХ гаргах гэж байна.
Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой юу?Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид, сувилагчид, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтынханд анхаарах тэдний цалин орлогыг нэмэгдүүлэх тал дээр шийдвэр гаргаж байгаа юу? Энэ хүмүүсийг дэмжих шаардлагатай байна.
Холбоотой мэдээ
2024.07.27
2024.06.21
2024.06.15
АБГББХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан