2020.04.08

Д.Оюунхорол: Коронавирусний халдварын эсрэг Монгол улс шуурхай сайн ажиллаж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Коронавирусийн халдварын эсрэг Монгол улс шуурхай ажиллаж байна. Энэ тахал өнөөдрийн байдлаар дэлхийн 212 оронд бүртгэгдсэн гэж ЭМЯ өнөөдөр мэдээлэл хийсэн. Монгол улсыг ДЭМБ-аас эрсдэл өндөртэй улс гэж зарласантай холбогдуулан Засгийн газраас шат дараатай арга хэмжээнүүд авч ажиллаж чадсан учир бид дотооддоо Коронавирусын өвчлөл гараагүй хэдхэн улсын тоонд орж байгаа. Байнгын хорооны гишүүдийнхээ нэрийн өмнөөс ЭМЯ-ны хамт олон болон эмч сувилагч нар, төрийн албан хаагчиддаа, МУ-ын засгийн газарт талархал илэрхийлэе. 

Өнөөдрийн байдлаар манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн ба 4 хүн эдгэрч гарсан гэсэн тоон мэдээтэй байгаа. Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг Засгийн газраас оруулж ирэн шуурхай хэлэлцүүлж байгааг дэмжиж байгаа. Энэхүү цар тахал хэдийн хугацаанд намжих талаар бид үнэхээр хэлж мэдэхгүй байна. Дэлхийн хүчирхэг орнууд ч өвдөг сөхөрч байна. Монголын ард түмэн нэгдэн нийлж УОК-т хандив мөнгө өргөсөөр байгаа. Энэ мөнгөн хөрөнгийг эмч эрүүл мэндийн салбарын ажилтнуудад өгөөсэй гэсэн саналтай байна. Салбарын сайд энэ дээр нэгийг бодож байгаа байх. 

Хөнгөлөлттэй эмийн олдоц ховор байгааг хэрхэн сайжруулах вэ?