2020.04.08

Ц.Цогзолмаа: Засгийн газрын шийдвэр анхан, дунд шатандаа хэрэгжихгүй байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Өнөөдөр Монгол улсын хувьд Европын улс орнуудтай харьцуулахад тайван хүссэнээрээ байгаа. Энэ нь цагаа олж эрт арга хэмжээ авч ажилласан Засгийн газар, ЭМЯ тэр дундаа халуун цэг дээр ажиллаж байгаа эмч сувилагчдын шуурхай зөв менежментээр ажилласны үр дүн юм.

Өдий хүртэл барьсан эцсийн үр дүнгээ үзэж нэг ч Монгол хүн Коронавирусаар амь насаа алдахгүй байх нь хувь хүний хариуцлагаас хамаарна гэдэгтэй санал нэг байна.

Хөдөө орон нутагт ажиллаж байхад Засгийн газрын шийдвэр анхан, дунд шатандаа хэрэгжихгүй байна гэдэг гомдол их ирж байна.