М.Оюунчимэг: Хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг энэ хуулиар хангаж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.22/ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Засгийн эрхэнд гарсан улс төрийн нам болгон өөрийн дураар хөгжлийн бодлого солиод өөрчлөөд явдаг байдал өөрчлөгдөж тогтвортой явах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх чухал хууль. Хөгжлийн бодлогын асуудал яригдаж байгаа нь маш зөв. Цаашид байгууллагуудын уялдаа холбоо сайжраад явбал хөгжих боломжтой гэдгийг бид ойлгодог болсон.
Мэдээллээ солилцдоггүй, нэгдсэн цогц бодлогогүй хэн мэдээлэлд ойр байгаа нь өөрийн сонирхолд зарцуулдаг байдлаас Монгол улс өнөөдөр хөгжиж чадахгүй байна. Харин одоо нэгдсэн нэг хөгжлийн бодлоготой тэрийгээ байгууллага бүр хүн бүр мөрдөөд явбал асуудал гарахгүй.
Холбоотой мэдээ
2024.01.16
2024.01.11
2024.01.11
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
ТББХ-ны хуралдаан