2009.11.19
Индра Гандигийн үхэл: 19 сая хүний амиар бооцоо тавьсан нь
Индра Гандигийн амьдрал нь социализм гэж юу болох, социализм улсын хөгжлийн ямар шатанд ирж, хэзээ явах ёстой, түүнд үндэсний ямар онцлог байдаг гэхчлэн социализмын сэдвээрх сургамж байж болох юм. Учир нь Индра болон түүний эцэг, Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн улс төрийн намтар нь ядуу орныг хэрхэн удирдах вэ? Тэр үед ЗСБНХУ-д үүнийг хэрхэн гүйцэтгэж байв? АНУ-д яаж байсан бэ? Эсвэл Гандийнханы эхний хоёр захирагч алдаа оноо бүхий туршилтын замаар ямар нэг гурав дахь, тэгэхдээ банкуудыг улсын болгож, газрын шинэтгэл хийх зэрэг социализмын өөрийн хувилбар бий болгож байсан уу? гэсэн чухамхүү энэ л сэдвийг тойрон эргэлдэж байна гэж РИА Новости агентлагийн улс төрийн тоймч Дмитрий Косырев бичжээ.
Харин одоогоос 25 жилийн өмнө 1984 оны аравдугаар сарын 31-нд Индира Ганди эмгэнэлтэй амь үрэгдсэн нь өөр сэдэв юм. Тэгэхдээ нэлээд орчин үеийн сэдэв. Социализм гэдэг нь илүү онолын асуудал юм. Харин Индраг алсан нь хавьгүй илүү халуун сэдэв, өнөөдрийн ч, маргаашийн өдрийн ч асуудал. Энэ нь шашны хэт даврах үзэлтэй эрх баригчид /нийгмийн ч/ харьцах сэдэв. Түүнийг хэрхэх – буудах уу? Эсвэл тэвчиж, мэтгэлцэх үү? Мэтгэлцээн ашиггүй, аюултай болоход хүрэх тэр зааг хаана байна вэ?
Сикхүүд илэрхий радикал үзэлтэн, террористуудын төв байр болгосон сүмийг дайран эзлэхийг Индра Ганди тушаасны учир түүнийг алжээ. Сикхүүдэд эргэлзэх юмгүй, эргэлзэж ч таарахгүй. Тэр үед шашны энэ нэгдлийн удирдлагыг хэрэг дээрээ Жарнаил Сингх Бхидранвале булаан авч, сикхүүдийг өөрийгөө удирддаг хараат биш нэгдэл хэмээн зарлаж, сикхүүдийг Энэтхэгийн бүрэлдэхүүнээс гаргасан мэт болгожээ. Энэ нь улс орон хуваагдахад хүргэх аюултай байв.
Жарнаилын талынхан өөр шашинтай хүмүүс – индуистууд руу халдахыг тухирч байв. Ийм явдлыг ямар ч засгийн газар тэвчихгүй. Сикхүүдийн гол шүтээн, Амритсар дахь алтан сүмийг хэрэг дээрээ радикалууд эзэлж, тэнд зэвсгийн агуулах байгуулсан тухай мэдээг Дели рүү нууц цагдаагийн газар дамжуулж байлаа.
Сикхүүдийн сүм рүү засгийн газрын цэрэг 1984 оны зургадугаар сард, сикхүүдийн тахидаг, ард иргэд маш олноор цуглардаг өдрийн нэгэнд дайрчээ. Тиймээс гэмгүй олон хүн амь үрэгдсэн юм.
Эрин бүрийд үнэт зүйлсийн өөрийн шалгуур бий. 1984 онд зөвхөн дайран эзлэхээс өөр тодорхой зүйл байхгүй мэт санагдаж байв. Өнөөдөр ч гэсэн Индра Гандийн шийдвэрийг алдаа байсан гэж шулуухан хэлмээргүй байна. Учир нь амритсарын шарх цаашдаа сэдэрсэн бол юу болох байсныг бид мэдэхгүй байна.
Гэхдээ ямар ч тохиолдолд Индра Ганди хоёр дахь хугацаагаар Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь түүнийг нугаршгүй байх байдалд оруулсан нь тодорхой. Тэрбээр онц байдал тогтоон ажилласан нь хэмээс хэтэрсэн хэрэг гэж үү? Түүний гаргасан маш хатуу олон шийдвэр юутай холбоотой вэ?

Сикхүүдийн сүмийг дайран эзэлснээс хойш таван сар арай хүрээгүй байхад хамгаалалтын гурван сикх ажилтан цэцэрлэг дотор британийн жүжигчин Питер Устиновтой уулзахаар явж байсан Индра Гандиг бууджээ. Гар буугаар гурав буудаж, автомат буугаар галласан болохоор амьд үлдэх ямар ч боломжгүй байв.
Сикхүүд бол гайхалтай шашинтай гайхмаар хүмүүс болохыг бид өнөөдөр мэдэж байна. Энэ шашныг 16 дугаар зууны эхээр гуру Нанак индуис, лалын шашны онцлог шинжийг нэгтгэн бий болгожээ. Та Энэтхэг улсад хоёр шашны уламжлалыг санагдуулсан сүм харвал энэ нь сикхийн гурдвара. Сикхүүд цөөнх байдаг, гэхдээ эд цэргийн лут хүмүүс, хамгаалагчид, ерөөс нэр төрөө эрхэмлэн авч явдаг маш хүндтэй хүмүүс. Тэдний шашин бүх хүнийг ах дүү гэж үзэж, хүнийг амийг хамгаалахыг сургадаг. Дашрамд дурдахад 80-аад оны эхээр сикхүүдэд тохиолдсон явдал олон шалтгаантай байсны дотор Индра Ганди ядууралтай дайтаж, хүн амын өсөлтийг аажууруулах гэхдээ эмэгтэй, эрэгтэй хүнийг үргүй болгох мэс ажилбарыг хүчээр хийлгэсэн явдал багтана.
Энэтхэг бол зөвхөн хүч үл хэрэглэхийг айлдсан Махатма Ганди биш ээ. Аливаа шашин, бүр хамгийн хүч хэрэглэдэггүй шашин ч ямар нэг нөхцөлд огт эсрэг болдгийг Энэтхэгийн туршлага харуулж байна.
Дээр дурдсан эмгэнэлт явдал 1984 онд болоогүйсэн бол өнөөдөр сикхийн шашин ямар байх байсныг хэн мэдэх билээ? Энд Индра Ганди туйлын эмгэнэлтэй үүрэг гүйцэтгэжээ. Түүний амьдралын сүүлчийн цагийн тухай олон домог бий. Тэрбээр өөрийг нь юу хүлээж байгааг сайн мэдэж байсан, гэвч үхлээс, өөрийг нь алах этгээдүүдээс айдаггүй байсан тухай ярьдаг. Сикх хамгаалагчдыг өөр шашны хүмүүсээр солихоос татгалздаг байсан төдийгүй, бүр амь насанд нь хэдний өдөр халдах нь мэдэгдэж байсан ч хуягласан хантааз өмсөхийг хүсээгүй гэдэг.
68 настай эмэгтэй цэцэрлэг рүү гарахын өмнө ямар өнгийн сари өмсөхөө удтал сонгосон гэсэн яриа бий. Гэсэн ч сонгож авсан саридаа сэтгэл ханамжтай биш байж. Тэгэхээр биеийг нь бүдүүн харагдуулах хуягласан хантаазыг огт авч хэлэлцээгүй хэрэг. Гэхдээ энэ нь дэмий яриа. Индра Ганди сүм рүү дайрах тухай шийдвэр гаргаж, дараа нь хэрхэхээ бодож чухамдаа хутганы ирэн дээгүүр явж байгаа мэт байв. Сикхийн хамгаалагчдыг солих уу? Гэвч ингэх нь улсын бүх сикхүүдийг гутаасан хэрэг болох байв. Тэр үед ямар ч гэсэн 19 сая сикхүүд байсан. Ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний хэдэн гол командлагч сикх хүн байлаа.
Сүмийг дайрсны дараа Ганди сикхүүдийн дотор байсан хэт даврагсад тэдэнд бусад энэтхэг хүний хандах хандлагад огтхон ч нөлөөлөх ёсгүй гэдгийг харуулахыг зорьж байлаа. Ямар ч эрүүл ухаантай сикх хүн Ерөнхий сайдад гар хүрвэл үзэл бодол нэгтнүүдийг нь хэрхэх тухай эрэгцүүлэн бодох ёстойг тэрбээр ойлгож байсан нь лавтай. /Яргалал эхлэхэд Индрагийн хүү телевизээр хоёр удаа уриалга гаргаж, түүнийг зогсоосон. Гэвч улс оронд тохиолдсон донсолгоо, шашны бүх нэгдэл үүрэг гүйцэтгэсэн юм/.
Индра Ганди амь амьдралаараа хохирсон. Гэвч Энэтхэгийн нийгмийн хувьд маш олон зүйл хожсон. Тэрбээр нүглээ наманчлан амиа алдсан нь сикхийн радикал үзэл үеэ өнгөрөөж, сикхийн нэгдэл Энэтхэгийн бусад шашны дотор дахиад маш хүндтэй байр эзлэхэд хүргэжээ.
П.Шагдар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.