УИХ-ын гишүүдийн олонхи нь 3, 4-р сард төрсөн байдаг
2009.09.18

УИХ-ын гишүүдийн олонхи нь 3, 4-р сард төрсөн байдаг

УИХ-ын гишүүдийн олонхи нь 3,4-р сард төрсөн байдаг ажээ. Одоо парламентад сууж байгаа 74 гишүүний 13 нь 3-р сард төрсөн бол, 14 нь 4-р сард төрсөн байдаг байна.
Харин энэ сард буюу 9-р сард 2 гишүүн төрсөн өдрөө тэмдэглэдэг ажээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт 9-р сарын 14-ны өдөр, УИХ-ын гишүүн Х.Жекей 9-р сарын 03-ны өдөр төржээ.

Ирэх 10-р сард 5 гишүүний төрсөн өдөр тохиох юм байна. Нэрлэвэл УИХ-ын гишүүн З.Алтай, Ц.Мөнх-Оргил, Х.Наранхүү, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин нар юм.

Ер нь УИХ-ын бүх гишүүдийг төрсөн сараар нь авч үзвэл нэгдүгээр сард 11, хоёрдугаар сард 8, гуравдугаар сард 13, дөрөвдүгээр сард 11, тавдугаар сард 3, зургаадугаар сард 3, долоодугаар сард 3, наймдугаар сард 4, есдүгээр сард 2, аравдугаар сард 5, арваннэгдүгээр сард 4, арванхоёрдугаар сард 7 гишүүн төржээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.