2009.05.12

Парламент дахь гурван эмэгтэйг шинжихүйд...

Жил ирэх тусам улс төрд орох гэсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа юм. Тухайлбал 2008 УИХ-ын сонгуульд 60 гаруй эмэгтэйчүүд өрсөлдөж үүнээс зөвхөн Д.Оюунхорол, Д.Арвин, С.Оюун гурвыг л олон нийт хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр улс төр гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хаалттай бүс гэмээр байна. Харин тоглолтын гадна талбайд Б.Дэлгэрмаа, Т.Ганди, Ц.Цолмон, С.Одонтуяа, Н.Болормаа, Б.Мөнхтуяа, Б.Ундармаа, Б.Ичинноров, Б.Бурмаа, Н.Удвал гээд олонд танигдсан эмэгтэйчүүд сонирхогч болон үлджээ.

Нийт хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрх ашгийг энэ гурван эмэгтэй төлөөлнө. Гэхдээ энэ гурван төрийн түшээд өөр өөрийн ажлын арга барил, онцлог бий. УИХ-ын гишүүн Д.Арвины хувьд үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч гал цогтой нэгэн. С.Оюуны хувьд аль ч улс төрийн хүчинтэй зохицоод явах чадвартай. Харин Д.Оюунхорол гишүүний хувьд зарчимч, аль нэг тал руу хэлбийгээд байдаггүйгаас гадна УИХ дахь толгой гишүүдийн нэг. “Улс төр эрчүүдийн ертөнц” гэсэн үгийг өөрчилж эмэгтэй хүн тэднээс илүү чамбай, мэдрэмжтэй, лоббид автагддаггүй гэдгээ мэдлэг чадвараараа Байнгын хороог даргалж байгаа ганц эмэгтэй гишүүний хувьд Их хурлын эрэгтэй гишүүдэд болон ард түмэндээ харуулж чадаж байгаа юм.

Т.Ганди, Ц.Цолмон нарын МАСЭХ-г гутлын алчуур болгох санаархал бүтэхгүй нь

Тун удахгүй МАХН-ын дэргэдэх МАСЭХолбоо Их хурлаа хийнэ. Энэ Их хурлаар ерөнхийлөгчөө сонгох сурагтай. Одоогийн байдлаар УИХ-ын сонгуульд сүр дуулиантайгаар ялагдал хүлээж, дараа нь том лоббигоор сайдын суудалд суусан Т.Ганди, эр хүний нөмөр нөөлгөөр улс төрлүү увайгүүгээр зүтгэж байгаа эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмон нар Ерөнхийлөгчийн суудалд зүтгэж байгаа гэнэ. Гэхдээ энэ хоёрын санаархал бүтэхгүй л болов уу. Гишүүд дэмжигчид нь МАСЭХ-г хэн нэгний гутлын алчуур болгохыг хүсэхгүй байгаа гэнэ. Тийм учраас Т.Ганди, Ц.Цолмон нарын МАСЭХ-г эзлэн авах гэсэн санаархал бүтэхгүй нь бололтой.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хууль сурталчлах ажилд идэвхитэй нэгэн

Монголын улс төр, цаашлаад монголын эмэгтэйчүүдийн нүүр царай болж яваа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол боловсролын салбарт олон жил ажилласан нэгэн. Энэ утгаараа хууль санаачлахаас гадна батлагдсан хуулиудыг таниулах ажлыг хийж явдаг байна. Түүний үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд иргэдэд хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй хийдэг аж. Хуулийн өндөр мэдлэгтэй оюутнууд бэлтгэж төгсөгдөгөөрөө алдартай энэ сургуулийнхан иргэдэд тус нэмэр болохоос гадна оюутнуудад ч гэсэн мэдлэгээ бататгах, өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болдог байна. Тус сургуулийн оюутнуудын тусламжтайгаар хуулийн хүрээнд дэмжлэг авсан иргэд байдаг гэнэ. Сайн улс төрчийн шавь нар гэсэндээ “Отгонтэнгэр”-ийн залуус хууль сурталчлах сар бүрийн аяныг тогтмол явуулж УИХ-ын тамгын газрын ажлыг хийдэг болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.