Эр хүн
Расул Гамзатовоос асуужээ. "Ямар хүнийг эр хүн гэх вэ?" гэж. Яруу найрагч нэг их удаан бодолгүй, "Төрсөн Газар шороондоо усан үзмийн бут суулгаад ургацыг нь ижийнхээ алган дээр тавьсан хүн бол эр хүн" гэж хариулжээ.
Ингэж үзвээс, манай Монголд надаас эхлээд эр хүн биш, эр хүн шүү юмнууд хэд байгаа нь бүү мэд. Гэхдээ л аргагүй том үсгээр бичмээр ахас ихэс, гавьяатан мэргэд, хөвгүүд дүү нар төрөн гар-саар байгаад итгэхээс яанам. Тийм нэг хөвгүүд дүү нар, жинхэнэ эр хүний нэг бол Халтмаагийн Баттулга гэж би санадааг.
Насны хувьд бол би хүү минь гэхээр бага залуу энэ хүнийг Засгийн газрын нэг яамны сайд, УИХ-ын гишүүн энэ тэрийнх нь хувьд маруухан мэднэ ээ. Харин аавын сайн хүү, нөхөрлөж чаддаг эр хүн, олондоо тустай бизнесмен, төрдөө нэн хэрэгтэй түшээ гэдгээр нь "дэлдэн" гэж алдарших шахсан миний хоёр чих бага сага юм сонс-соноосоо хүмүүст хэлмээр санагдаад болохгүй нь. Он жил өнгөрөх тусам мод ургаж байгааг харах сайхан байдаг бол, хүний хүү "ургаж өсөж" байгааг харах бүр ч сайхан байлгүй яахав.
Баянхонгорын Баянцагаан сумын уугуул Жигмэдийн Халтмаа гэж цоолгор хар нүдтэй, түргэн шаавай хөдөлгөөнтэй, можгор хар хүн бөхийн зүлэг ногоон дэвжээнд олон жил засуул хийж, тэр л дүрээрээ над хоногшсон байна. Бөх барилдана, барилдуулна гэдэг нь зүгээр нэг биеийн тамир төдий зүйл биш, хүү хүүхдийг эр хүн болгож өсгөх үндэсний уламжлалт арга гэдэг нь олон юмнаас харагддаг. Халтмаа гуай үүнийг гойд сайн мэддэг байж. Хаана бөх болно, тэнд Тулга, Туул хоёр хүүгээ дагуулж явсаар бөхөд хорхойтой бол-гоод зогсохгүй, эр улсын ёс жудаг, тэвчээр хатуужил, овсгоо самбаанд сургасан нь аав хүний алсын хараа байжээ. Хар хөлсөө урсгаж байж хүн сайхан амьдардаг, аливаа амжилтад хүрдэг. Халтмаа гуай ингэж л хүүгээ үггүй сургаж чадсан байна. Сурган хүмүүжүүлэх энэ онцгой "мэх" Баттулгыг өөрийг нь нэгэн цагт дэлхийн аварга болгоод зогсохгүй, Монгол үндэстэнд анх удаа олимпийн аваргын алтан медалийг "амандаа зуух" алтан агшныг өглөө дөө. Халтмаа гуай, түүний хүү, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий-лөгч Баттулга гэж байгаагүй-сэн бол тэмцээний өмнөх бөхчүүдийн маань бэлтгэл дутуу, сэтгэл гундуу, зүс дорой, хараа доогуур байх байсаан. Бөхөд сэтгэлээ өгч, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд зориулан өөрөөсөө ийм их хүч хөрөнгө зарсан тохиолдол Монголд бүү хэл дэлхийд ховорхон биз. Хичээж зүтгэж байгааг нь бурхан хардаг л юм байна. Би удаа их бахархлаа. Циркийн гадаа явж байсан, хөл ихтэй, залуучууд шаваад, энэ юу болов гэсэн, Жүдогийч олон улсын тэмцээн болж байна гэнэ. Хажуугаар баахан хамгаалалттай, нэг их гоё суналз-сан урт хар машинууд өнгөрч байна. Дагуулаад харсан, манай тамирчид заларч яваа нь тэр ажээ. Ингэж хүндлэгдсэн улс чинь хийморьтой барилдалгүй яахав. Энэ бү-хэн л олимпийн алтыг далла-санд би ч., өөр хэн ч эргэлз дэггүй. Засгийн сайд энэ хүү хөлс үнэртсэн зааланд өөрөө ч бэлтгэл хийгээд хөвгүүдтэй "заамдалцаад" зогсож байдаг гэж байгаа. Эр хүн. Манайхан хэнэггүй ч юм уу, заримдаа мангар ч юм уу, хүнээ олж шагнахгүй юмаа. Сүхийн талбайд төр түмнээрээ баярлалдаж, дараа нь улс амьтанд шагналын хур бууж байхад дусал нь ч энэ муу хүүд, Халтмаагийн Баттулгад оног-доогүй нь, өдгөө цагийн чөдөр болсон улс төрийн дээдсийн гаргалгаа л байсан биз ээ. Өөрөөр яахан тайлбарлахав. Нэгэн цагт Х.Баттулга Ерөн-хийлөгч Н.Энхбаярын банкны том бизнесийг хааж, хүүхдүүдийн хэлдгээр "шавар хаасан" гэж олны дунд яригддаг болоод ч тэр үү. өвгөн би яаж мэдэхэв.
Би өөрөө насан туршаа аливаа анкетад "харц л дуу гаралтай" гэж бөглөсөөр ирсэн тул, ядмаг буурай хүнд хайртай байдаг. Ядмаг буурайгаасаа хөдөлмөр ухааны хүчээр өсөж дэвжиж байгаа хүнд бүр их хайртай байдаг. Зөв сэтгэлээр, зөв амьдрах-сан гэдэг улсад тэр тусмаа хайртай. Халтмаагийн Баттулгынхан ч ийм л улс юм болов уу гэсэн сэтгэгдэл төрдөг. Баттулгын өөрийнх нь хаа нэг өгсөн ярилцлага, бичиж нийтэлсэн зүйлээс харахад, нэг их баян тарган улсын үр удам ч огт биш ээ. Багадаа зун болгон айлд очиж мал хариулалцан ажил сурсан байгаа юм. Садангийнхаа Жанар гэж, Хөдөлмөрийн баатар болтлоо мандсан хоньчин өвгөнийд Тулгаа хүү дүүгээ дагуулаад очдог бай-сан ажээ. Багахан наснаас хар бор ажлаас зугталгүй, юмны ихээс халшрахгүй, голохгүй явсаар, ерэн оны эхэн үеэс наймаа хийж, суга-лаа гаргаж, хувийн таксины үйлчилгээ нэвтрүүлж, дэл-гүүр, супермаркет гээчийг анх нээж, үсчин хүртэл ажиллуулсан... Одоо улсын тулгуур багана болсон үйлдвэр, аж ахуйн байгууллагыг өдий зэрэгтэй авч явна, улсдаа өчнөөн сая, тэрбумаар татвар төлнө, Засгийн газрынхаа шигшигдсэн хэдхэн сайдын нэг болж, том яам толгойлно гэдэг, мань мэтээс их л өөр хүний буян заяа даа. Ингэж амьдрал дундаас гарч ирсэн, түмний нэг шиг төрийн түшээ нэг их олон биш ээ. Энэ яам-ны салбар байгууллагууд зам тээвэр, барилга байгуулалтын нүсэр ажлуудтай ч залуу хүний омог зориг байна,хэл амнаас айж жийрхэлгүй халаа сэлгээ хийж байгаа л дуулдана. Өөрийнх нь сонинд бичиж дэвшүүлсэн хөтөлбөрүүд ч далайцтай, цогц шийдэлтэйг мэргэжлийн биш мань мэт ч ойлгохоор. Төрд ийм нэг хүн ороод иржээ. Бизнесийнхнийг улс төрд орж ирлээ гэж цэрвэдэг байсан үе саяхан. Халаасандаа юмгүй депутатууд төрд орж ирээд, хуулиа худалдаж байснаас дээр шүү дээ. Одоо цаг өөр болсон ч, төрийн баялгаас хумслах гэж байж яддаг баячуул ч нэмэгдсэн үү гэхээс цөөрөөгүй. Баттулга энэ тал дээр арчсан толь мэт нэр цэвэр тул над түүний тухай бичих маш урамтай амар байна. Дахиад л хэлье, энэ мөн эр хүн шүү.
Баттулгаас тийм гэхийн аргагүй эрчим хүч оргилж, үргэлж завгүй, үргэлж эрэлхийлж явдаг нь анзаарагддаг. Цонжин болдог дахь Их хааны Морьтой хөшөө нь эх оронч, үндсэрхэг, дүрэлзсэн бүтээл юм даа. Нутагтаа хүлгийн жолоо залсан Эзэн богд Монголд бүү хэл хавь ойр, Хятад, Орос, хатан дэлхийд хамгийн өндөрт "асаж" байна. Монголчууд, ядмагхан үр сад биднийхээ цээжинд ч энэ хаанаас минь өндөр хаан ер байх уу? Залуусын аархал бардамналыг асаах ийм нэг ухаантай сайхан цогцолбор босгож, дор хаяад гадаадынх-ны нүдэнд харуулчих, төр улс маань ч хараахан хийж бүтээж амжаагүй түүхэн дурс-галын хүрээг байгуулжээ. Эр хүн. Энд тэнд "тэнэж" явдаг зохиолч бид л гэхэд Олон улсын зохиолч, найрагчдын хурлаар зочдоо аваачиж нүүр тахалсан даг. Хүн болгонд идэж уух амуу будааны хувь байдаг шиг, хэнээр юу бүтээлгэхээ цаг үе, түүх өөрөө нэг л мэдэхэд сонгочихсон байдаг юм байна. Монголчууд бид өөрсдийн үр хүүхдийн бүтээж байгуулснаар л гайхуулахаас өөр юугаар гайхуулах билээ? Худлаа улс төржихийн гайг хорь шахам жил үзэж, коммунист, капиталист, ягтаа бол хов хоосон өвгөд хоорондоо улс төрийн шатраар нэгнээ мадалж сууснаас, үнэн ярьж, эртний сургаал цээжилж үр хүүхдэдээ хэлдэг тохьтой өвгөд болж өтөлмөөр санж.
Дахиад нэг юм санаанд бууж байна. Миний дээхнэ үгийн нь зохиож, ард олонд гэмгүй сайхан дуулагдсан "Хонгор нутгийн түмэндээ" дуунд гардаг "Хослон цэнхэр-тэх хангай говийн Хонгор нутагт" тээр жилүүдэд нэг их
зуд болсон сон. Баянхонгорын олон сум цасан дунд, малцайсан цагаан талд малын бараа үгүй, харин яндан нь дөнгөж цухуйсан айл айлын гадаа өеөдчихсөн бод, бог... хуулж хаясан баахан арьс шир, цадаж зоолсон ноход... ёстой харахад ч аймаар... Малаа барчихсан малчин хүн цэнхэр дэлгэцээр нэвт нэвт санаа алдаж байсан даг шүү. Тэгэхэд ардчиллын алтан хараацай Ц.Элбэгдорж ядарсан малчдад тусламж хүргэж явсныг хүмүүс март-сан уу яасан. Тэр их цавцайсан цасыг зүсч зөндөө л тэрэг цувсан даа. Хожмоо нэг сэтгүүлийн буланд " ...Зуд турханд нэрвэгдсэн олон түмэнд УИХ-ын гишүүнийхээ хувьд тусалж явлаа. Харин тэр тусламжийн ихэнхийг Тулга л өгч байлаа..." гэж Ц.Элбэгдорж бичсэн байсан. Сайхан шүү. Нөхөрлөх хүнтэй байх сайхан, сайн хүнтэй нөхөрлөх бүр сайхан. Уг нь бол энэ хоёр хүү аль тэртээ шуурганд наян есөн онд танилцаж, тэр цагаас өдий хүртэл ёстой л "Уулын жаврыг сөрж давхи-сан хоёр сайн эр. Усны урсгалыг сөрж уусан хоёр сайн морь..." гэгчээр, хэлхээтэй яваа юм гэсэн. Хамгаалалтад бөхчүүлтэй зогсож, нууц шахам хурлуудад ил индрээс үг хэлж, цуглаан жагсаалд олон түмний ам бүлээтгэх цайгийн нь дөхүүлж... Элбэгдорж энэ хоёр ингэж танилцсан. Хүмүүс өнөөдөр ч Баттулгыг МоАХ-ны ерөнхийлөгчөөр байлгахыг боддог. Тэдний хэн нь ардчиллаас, шударга ёсноос урвасан юм бэ? Янцгаагаад хоцорсон цагаан морин жилийн хувьсгал, шинэ нийгэм рүү хөл тавих эхэн үеийн айдас, өлсгөлөн, эмх замбараагүйдэл дундаас энэ залуус өөрсдөө ч босож ирцгээсэн. Нэг нь ард түмэнтэйгээ амь нэг ясны улстөрч, нөгөө нь ясны эр хүн болжээ. Ерэн онд хуруугаа ч хөдөл-гөөгүй огт өөр улс л тэднийг гүтгэх ажил хийж суудаг юм болов уу гэж хөндлөнгөөс санагддаг. Энэ олон жилд өөртөө хөрөнгө хураагаагүй Элбэгээгийн ар тал нь Баттулга, олонд Женко Тулга гэж нэршсэн энэ хүү л байсан гэх. Найрагч бидэнд Наранцацралт маань нарны илч шиг үнэтэй байсны адил, Халтмаагийн хүү ч халуун дотно санагддаг. Биднээс ганц авах юм гэвэл, хүнийг даанч нэг танихтайгаа даа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаатай энэ өдрүүдэд энэ хоёр сэжим сэжмээр хамт байж, ард түмнээ ардчилсан Ерөнхийлөгчтэй болгохоор зүтгэж яваа биз. Хаан хүн ганцаардлаа гэж гомдоллох муухай. Хааны сэнтийнээс үнэтэй андын журам гэж бий, дайсан болсон андаа өршөөх Чингэс Жамухын түүх ч бий. Ийм л агуу, хааны сэнтийгээс үнэтэй, өөр хэнд ч үгүй нөхөрлөл энэ хоёрт байгаа нь хэнбугайнхаас ч давуу тал юм биш үү.
Хувиараа гэж эхэлсэн бизнес нь улс орны, дэлхийн хэмжээнд очиж, энэ залуугийн цараа хүрээ улам л тэлсээр байна. Ингэж зөв замаар, гэхдээ авилга, хээл хахууль, хүнд суртлын хана хэрэм,улс төржилтийн хардлага, дарамтыг сэтлэн гарч ирсэн бүтээн босголт нь амархаан алга болж, эвдэрч сүйдэхгүй. Учир нь энэ бүхний цаана зөв сэтгэл, ариун хөдөлмөр гэж нэг юм заавал хамгаалж байдаг юм. Тэрбээр зүгээр ч нэг ашиг хөөсөн архи тамхины биш, гурил, мах хүнс, талх тариа үйлдвэрлэдэг "хүнлэг" бизнестэй. Анх л ерэн оны эхэнд бизнесээ эхлэхдээ хөгшид бидэндээ ногоон цай зөөсөн... өнөөдөр ч тойрогтоо хүний нүд хуурах бараа явуулах бус, амин хэрэгцээт гурил будааны цэгүүдийг нь байгуулж өгсөн, амьдрал мэддэг сайн хүү, сайд хүн. Тэр мэдээж, бас их баян хүн. Энэ бүхнээсээ бусдад гар сунган өгөөмөр тусалж чаддагийг нь олон олон жишээнээс сонсож бай-сан. Гэхдээ хамгийн хүнд хэцүү үед нь, хэрэгтэй хүнд нь шүү. Түүнээс биш цээж өвчтэй шинэ баяны адилаар хурдан морь, шалдан хүүхэн, гоёо гангараанд мөнгөө цацчихаагүйг гярхай нэг нь ажиглаал биз. Зах дээр сонин зардаг охинд эмчилгээний мөнгө өгч, эдгэсэн охин өөрөө хожмоо баярласнаа хэлэх гэж сонины газар ирэх-тэй нь таарч л байлаа. Далай ламын хүсэлтээр Есдүгээр Богдыг эмчлүүлэх зардлыг даасантайгаа л адилхан, хүнийг их бага гэж ялгахгүй байхын ухааныг хаанаас олно вэ. Ямар олон хүнд "За" гээ вэ. Энэ залуу өөрийгөө ил гаргахгүй, хүнд өгсөн тусаа улс төрийн ашиг хонжоотой холбохгүй яваад байдагт нь, түүнийг мэддэг хүн бүгдийн хайр хүрдэг. Ийм л чин сэтгэл улс үндэстнийг аварна. Ийм замаас олсон ухаарал үнэтэй бөгөөд хувь хүнд ч тэр, улс оронд ч тэр, үнэтэй капитал болж үлддэг. Тэнэг, юу ч биччих цагаан цаас гэж заримынх нь санадаг энэ ард түмэн чинь бүхнийг нууц камер шиг өөртөө хураагаад авдаг, хэрэгтэй цагтаа гаргаж ирдэг. Бидний толгойд ямар улс гарчхав, хэн юу хийж байна гэж мэднээ.
Баттулгын өөрийнх нь бичсэн "Бодлууд" ном бол чухамдаа л ардчилалтай хамт өсөж, унаж босож яваа залуу хүний үгс, хэнээс ч хараат бус улстөрчийн дүгнэлт, ирээдүй-гээ төлөвлөсөн жинхэнэ мон-гол эр хүний замнал гэе, та олж уншаарай л даа. Өөрийгөө ирлэж, өрөөлийг хурцалсан олон сайн ном бүтээгээрэй хэмээн дүүдээ ерөөе дөө. Эр хүн ямар байх тухайд Гамзатов нээрэн үнэн хэлжээ.
Халтмаа гуайн хүү байна уу, хэний ч хүү байна, сайн хүүд нар л олшрох болтугай. Улс гүрнээ тэргүүлэн авч явах билэгтэн хөвгүүд өсөж, эрийн цээнд хүрч явна даа гэж өвгөн ах нь баярлахдаа заримынх нь бахыг хөдөлгөж, зарим нэгийн зэвүүг хүргэж ийм нэг юм биччихлээ.
Ардын уран зохиолч Пунцагийн БАДАРЧ