2009.03.09

Н.Энхболд:. Г.Батхүү бид хоёр гар сайн нийлж байгаа

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой уулзаж ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүнээс гадна ихэвчлэн давхар алба хашиж ирсэн. Давхар алба хаших боломжууд хэрхэн гарч байсан бэ. Хоёр ажил хавсарч, ажил үүргээ гүйцэтгэх амаргүй байдаг уу?

-Ер нь заавал нэг дарга, цэргийн албан тушаалыг давхар эрхлэх юмсан гэж учиргүй хүсч байсангүй. Намын нөхөд маань ажлын туршлага, мэдлэг боловсрол, хариуцлага хүлээх чадвар зэргийг минь үнэлээд итгэл хүлээлгэсэн ажлуудыг хийж ирлээ. 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ярьж байх үед намайг дэвшүүлэх үед нэрээ татаж байсан түүх байдаг юм. Мөн УИХ дахь намын бүлгийн дэд дарга байх үед эвслийн Засгийн газрын үед сайд хийх санал тавихад бас татгалзаж байсан. Энэ бүхнийг тэр бүр яриад байдаггүй, олон хүн мэдэхгүй, мэдэх нэг нь мэддэг. Сайд дарга болох юмсан гэсэн бодол туйлын зорилго маань байсангүй. Ер нь давхар ажил хийхэд ачаалал үнэхээр их. Гэхдээ ямар ч ажил хийсэн өөрөө юм хийе гэж бодолтой байхгүй бол, ажлын цагаа зөв зохион байгуулж, бүтээе гэсэн эрмэлзэлтэй байхгүй бол хэцүү л байдаг юм. Ялангуяа сайд, ХЭГ-ын даргын албыг хашиж байхад өдөрт доод тал нь 12-13 цаг ажиллана. Ганц надад тохиолдож байсан зүйл биш давхар ажил хийж байгаа хүний ажил амждаггүй. Манай улсад төдийгүй бусад улс орнуудад ч адил парламентын гишүүн, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс хамгийн ачаалалтай байдаг юм билээ. Энэ тийм амар ажил биш, гэхдээ хийж болдог л ажил.

-Улс төрийн хоёр том хүчин УИХ-д анх удаа тус бүр бүр дэд даргатай болсон. Дэд дарга нарын ажил үүр-гийн хуваарилалт яаж хийгддэг вэ?

-УИХ найм, есөн дэд даргатай байж болох хуультай шүү дээ. Яагаад гэвэл най-ман хүнтэй бүлэг байгуулсан тохиолдолд тэр бүлгээс УИХ-ын дэд даргатай байх хуультай. Энэ УИХ-д анх удаа хоёр дэд даргатай ажиллаж байна л даа. Өмнө нь нэг л хүн байсан шүү дээ. Ажил үүргийн хуваарийн хувьд бол УИХ-ын дарга захирамж гаргаад баталдаг. Одоогийн байдлаар би Цагаатгалын комиссын ажлыг, Г.Батхүү дарга хурлын зохион байгуулалттай ажлуудаа голчлон хариуцаж ажиллаж байна. Мөн намын бүлэг, байнгын хороодын ажлыг хооронд нь уялдуулан, зохицуулах, УИХ-|аас зохион байгуулах бусад "ажлыг бид хамтдаа хийгээд л явдаг. Бид хоёрын хувьд зөрчил гараад бэрхшээл  үүсээд, хэн нь юу хийхээ мэдэхгүй зүйл байхгүй байна. Гадаад харилцааны асуудал л гэхэд бүлэг бүлгийнхээ чиглэлээр ажил, ирц, хуваариа зохицуулаад хийх жишээтэй. Энэ мэтчилэнгээр УИХ-ын даргын захирамжийн дагуу ажлаа гүйцэтгэдэг. Нэг зүйлийг хэлэхэд хүмүүсийн хоорондын харилцаа ямар ч ажилд чухал нөлөөтэй байд-гийг хэлмээр байна. Дэд дарга Г.Батхүү бид хоёрын хувьд зан чанар, харилцаанаас болоод ямар нэг бэрхшээл саад учирч байгаа зүйл байх-гүй. Харин ч яаж УИХ-ын зүгээс хамтарсан Засгийн газрын ажлыг хуулийн хүрээнд бодлогоор зохицуулах, дэмжиж ажлыг хийх вэ, асуудлын голыг нь олж ший-дэх тал дээр бүлэг, байнгын хороод дээр бидний зүгээс шалтгаалах зүйл юу байна тэр бүгдийг хоорондоо ярилцаж уялдуулж байгаа. Бид хоёрын гар сайн нийлж ажиллаж бай-гаа гэж бодож байна. УИХ-ын дэд дарга бол хэдийгээр намын бүлгийн зүгээс томилогддог ч гэсэн төрийн ажил, хариуцлагатай албан тушаал. Тийм учраас ямар нэгэн улс төргүйгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө зарцуулдаг ажил.

-Дэд дарга болоод анх удаа УИХ-ыг удирдахад танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад ямар сэтгэгдэл төрж байна вэ гэж дотроо цэгнээд байсангүй. УИХ-ын даргын үндсэн ажил бол УИХ-ын хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, удирдах ажил шүү дээ. Мэдээж УИХ-тай холбоотой онцлог зүйл байлгүй яахав. Олон жилийн туршид янз бүрийн ажил алба хашиж ирлээ, янз бүрийн хурал удирдаж явлаа. Хурал удирдана гэдэг талаар өөрийн ойлголт туршлага бий л дээ. Сая асуухаар чинь ямар сэтгэгдэл төрсөн юм бол гэж бодлоо. Тухайн үед УИХ-ыг удирдах чинь ийм байдаг юм байна, тийм байдаг юм байна гэж бодсонгүй. Учиргүй тулгамдаад хэцүү юм бэ гэж бодогдсон зүйл байхгүй.

-УИХ дахь МАХН-ын бүлэг дотроо хэд хэдэн фракцтай нь ажиглагддаг. Ерөнхийлөгч Н.Энхбаярынх, Ерөнхий сайд С.Баяр, М.Энхболдынх гэж зэргээр. Таныг Ерөнхийлөгчийн талын хүн гэдэг яриа байдаг. Тэгсэн атлаа С.Баярын кабинетад багтдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэр хүн тэрний талын хүн гэж ярьдаг хүмүүсээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй байх. Би сургууль төгссөнөөсөө хойш 30-аад жил төрийн ажлыг хийж ирлээ. Төрийн ажлыг хийе л гэж бодож байснаас бус хэний нэгний хүн гэж хэлэгдэх юмсан гэдэг байдлаар ажиллаж ирсэнгүй. Төр засгийн өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүстэй 30 жилийн хугацаанд хэнтэй нь эс ажиллах вэ, бүгдтэй нь ажиллаж байлаа. Харин ч тэрний хүн, энэний хүн гэж яриад байдаггүй хүмүүсийн нэг нь би болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл би зарчмын асуудлуудыг гол болгож байр сууриа илэрхийлдэг. Энэ хүн ингэж байгаа учраас энийг дагая, тэр тэгж байгаа учраас тэрийг дагая ч гэдэг ч юм уу, тэгж явсангүй. Би чинь бас өөрийн гэсэн байр суурьтай, байр сууриа илүү эрхэмлэж ирсэн. Магадгүй ямар нэгэн сонголт хийх боллоо гэж бодоход өөрийнхөөрөө л байна. Хэн нэгнийг дагаж явахгүй л дээ.

-Таны баримталдаг гол зарчим, байр суурь тань юу вэ?

-Аливаа асуудлыг яаж шийдвэл илүү нийтлэг эрх ашигт нийцэх вэ гэдэг талаас нь бодно уу гэхээс яаж шийдвэл хэнд ашигтай бол гэж бодож болохгүй. Нийтлэг эрх ашгийн төлөө байх зарчмыг гол болгож ирсэн. Ер нь надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс намайг асуудалд яаж ханддаг талаар асуух нь зүйтэй л дээ. Тэднийг гайгүй, тодорхой хариулт өгөх болов уу гэж бодож байна.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлдэг хуультай биш УИХ-аар хэлэлцээд тодруулдаг байвал ямар вэ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол Үндсэн хуультай, төрийн байгуулалттай холбоотой чухал асуудал. Тэгдэг байвал ямар вэ, ингэдэг байвал ямар вэ гэж олон янзын хувилбараар ярьж болно л доо. Өнөөдрийн манай хуулиар намуудаас нь дэвшүүлээд сонгуульд оролцуулж байгаа шүү дээ. 1992 онд батлагдсан манай шинэ Үндсэн хууль нь өөрийнхөө нөөц бололцоог бүрэн дүүрэн ашигладаг, дууссан, шинэчлэхээс өөр аргагүй гэж боддоггүй. Тухайн үед нийгэм, эдийн засгийн байдлыг дараа дараагийн үед ямар байх вэ гэдэгтэй  нь хамт сайн бодож, олон талаас нь хэлэлцэж гаргасан хууль. Ер нь өнөөдөр гаргасан шийдвэр маргаашнаас тэс өөрөөр явдаггүй шүү дээ, дандаа өмнөхтэйгээ уялдаж байдаг үйл явц. Үндсэн хууль бол үүнтэй яг адил.Өнөөдөр Үндсэн хууль гаргаад л маргааш нь бүх зүйл  нь Үндсэн хуулийн үг үсгийн дагуу хэрэгжээд явах амьдрал дээр их төвөгтэй.

 

Учир нь цаана нь уламжлал, хүмүүсийн сэтгэлгээ байна. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээ. 20-иод жил шинэ замаар яваад ирсэн манай нийгэмд социализмын үеэс үлдсэн сэтгэлгээ одоо ч их байна, Монгол Улсын хөгжил, түүхтэй холбоотой сэтгэлгээ ч байна. Гэхдээ хуучин сэтгэлгээ буруу биш. Монголын түүхгүйгээр өнөөдрийн мон-голчуудыг ойлгоход хэцүү. Үүнтэй адил урьд өмнөх түүхгүйгээр шинэ Үндсэн хуулийн сайн мууг ярихад төвөгтэй. Үндсэн хуулийг мөрдөх явцад анхаармаар зүйл олон гарлаа л даа. Ялангуяа сонгуультай холбоотой, сонгуулийн дараа засаг, төрийг бүрдүүлэхтэй холбоотой, төрийн өндөр түвшинд шийдвэр гаргахад саад учруулсан зүйлүүд гарч байсан. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт гээд ажиллаж байхдаа Үндсэн хуулийг боловсронгуй болгохоор зүйл байна уу даа гэж бодож ч байв. Үндсэн хуульд нарийвчилж заагаагүй зүйлүүд бий. Ерөнхийлөгчийн одоогийнх шиг тогтолцоо нь ганцхан манайд байдаггүй. Манайх шиг эрх, үүрэгтэй Ерөнхийлөгчтэй улс орон олон бий. Өнөөгийн улстөрчид, нийгмийн сэтгэлгээний хүрээнд Ерөнхийлөгчийг парламентаас сонгож байя, хэ-лэлцүүлж байя гэсэн асуудал яригддаг юм. Яг өнөөдөр Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг намуудаас нь дэвшүүлээд бүх нийтээр сонгоно гээд заачихсан болохоор парламентаар хэлэлцүүлэх нь хуульд ч нийцэхгүй, Үндсэн хуулийн үзэл агуулгад нийлэхгүй. Харин Ерөнхийлөгчийн тогтолцоо, эрх үүргийг өөрчилсөн тохиолдолд парламентаар хэлэлцүүлж байх уу, ард түмнээр хэлэлцүүлж сонгож байх уу гэх мэт асуудлуудыг жич ярьж болно. Ер нь аюулгүй байдал, монголчуудын туулж өнгөрүүлж ирсэн түүхийг харсан ч тэр Монголд парламентын тогтолцоо илүү тохиромжтой гэж бодож явдаг, тэрний төлөө байдаг хүмүүсийн нэг би.

-Та түүх гэж багагүй ярилаа, өөрийн тань түүхээс сонирхоё. Та хэдэн настайдаа МАХН-д элсч байсан бэ?

-30 настайдаа 1987 онд МАХН-д элсч байсан, одоо 22 жил болж байна. Тухайн үед сэхээтнийг элсүүлдэггүй, ажилчин тариачдаас элсүүл-дэг байж. Тэр үед би яаманд ажиллаж байгаад Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга болсны дараа одоогийн Сүхбаатар дүүргийн намын хороонд өргөдлөө өгч, элс-сэн. Тэр үед дэлхий даяар ардчиллын үйл явц өрнөж, социалист систем дотроо үзэл бодлын эрэл хайгуул хүчтэй өрнөж байсан үе л дээ. Манай нийгэм ч хөдөлгөөнд орж эхэлсэн байсан. Намд элсээд хоёр гурван жил болж байтал 1990 он гараад миний үеийн олон залуучууд сонголтоо хийж байсан. Тэр үед 30 настай гэхэд сүрхий том ажил хий дэг байлаа л даа. Тухайн үед найз нөхөд, улс төрийн хүрээний гээд янз бүрийн хүмүүс "Шинэ үзэл бодол, шинэ үе гарч ирж байна. Манай намд элсээч, бидэнтэй хамт яваач" гэж байсан. Тэрнээс хойш олон хүнтэй өөр өөр намын найз нөхөд явна л даа. Тэр үеийн найз нөхдөөс одоогийн УИХ-д нэлээн хэд нь байгаа шүү, хоёр талд байж л байна. Монголын түүх өөрөө их сонин, хүн ам цөөтэй улсын онцлог гэдэг ч юм уу, бие биенээ мэдэхгүй хүн байхгүй, хэн хаана юу хийж, юу ярьж явсныг мэддэг. Энэ нь нэг талаар давуу талтай, нөгөө талаар бас хэцүү. МАХН улс орны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг баталгаажуулсан, хэзээ ч улс орныхоо төлөө, дандаа урагш нь хөгжүүлж дэвшүүлэхийн төлөө байсан хүчин гэсэн итгэл үнэмшилтэй байсан учраас элсээд өдий хүртэл явсаар ирлээ.

-Гэр бүлийн тань хүн хаана ямар ажил эрхэлдэг вэ. Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань Монголд байдаг уу?

-Гэр бүлийн хүн маань хувийн компанид захирал хийдэг. Бидний компани биш л дээ, хөлсний ажилтан байх-гүй юу. Хүү, охин хоёртой. Хүү маань КМТС-ийг төгсөөд гурван жил ажиллаад одоо АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа. Охин маань Бээжинд олон улсын харилцааны чиглэлээр сурдаг, оюутан. Өнгөрсөн жил хүү маань гэрлэж, ач охинтой болж ээж, аавыгаа өвөө, эмээ болгосон доо. Хоёр хүүхэдтэй байсан бол дөрвөн хүүхэдтэй болоод байж байна даа.

-Та гэр бүлтэйгээ аль дүүрэгт амьдарч байна вэ?

-Манайх XI хороололд байдаг. Ердийн гурван өрөө орон сууцанд амьдардаг. Хүүхдийн тоо ч олон болж байна, болж өгвөл байраа томсгочих юмсан гэж бодож л байна. Одоохондоо амжаагүй л байна. Хүү маань биеэ даагаад гарсан. Сүүлийн 12 жил тусдаа амьдарч байгаа даа.

-УИХ-ын гишүүний цалин амьдралд хэр хүрэлцээтэй байдаг вэ. Танд цалингаас өөр орлого бий юу?

-Надад цалингаас өөр орлого гээд байх юм байхгүй. УИХ-ын гишүүний цалин Монголдоо дээгүүрт ордог цалин л даа, болж л байна.

-Хувийн компани, бизнес энэ тэр гээд өөр орлогын эх үүсвэр байхгүй гэж үү?

-Тийм юм байхгүй ээ. Манай гэр бүлийн хүн хувийн компанид ажилладаг. Яг үнэнийг хэлэхэд надаас хоёр, гурав дахин илүү цалин авдаг, болж л байна. Гэхдээ УИХ-ын гишүүн бол зардал ихтэй.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эхлээд багагүй хөрөнгө үрэх шаардлага гарна биз..?

-Сонгууль бол тусдаа асуудал. Тан шиг хүн УИХ-д байгаасай гэж бодож байна, бололцооныхоо хэрээр тусалъя гэх хүмүүс, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн туслалцаагаар болдог. Ер нь жилээс жилд сонгуулийн зардал нэмэгдэж байна, төвөгтэй л байна. Гэхдээ яахав.

-Тантай нэр нэгт намын нөхөр М.Энхболд УИХ-ын сонгуулийн нэг тойрогт нэр дэвшсэн. Тухайн үед та хоёрыг хоорондоо таарамж муутай гэсэн яриа гарч байсан..?

-Бид сонгуулийн үеэр бараг тааралдаагүй, хоёр хоёроороо явсан. Д.Дондог гишүүн бид хоёр, нөгөө М.Энхболд, Су. Батболд хоёр маань нэг баг болж явж байгаад сүүлд нь нийлээд явсан л даа. Яагаад тийм яриа гарсныг бүү мэд. Хэрэв таарамж муутай байсан бол биднээс хэн нэг нь сонгогдохгүй л байсан байлгүй. Манай баг харин ч эв нэгдэлтэй, бие биенээ дэмжиж ажилласан учраас Төв аймгаас манай намаас нэр дэвшсэн дөрвөн хүн дөрвүүлээ сонгогдсон. Ер нь сонгуулийн үеэр янз бүрийн яриа хөөрөө зориуд гаргадаг байх заримдаа, хүмүүсийн хоорондын харилцааны ойлголтын зөрүү, харилцаа энэ тэрээс ч гардаг байх.

-Амьдаа нар хамт нэг тойрогт нэр дэвшихээр андуурах, хооронд нь хольж солих явдал гарч байгаагүй юу?

-Гайгүй дээ. Энхболд гэхээр аль нь юм бол гэх хүн байсан байж магадгүй. Хоорондоо их ялгаатай хүмүүс байсан бол андуурах, андуурснаас болоод янз бүрийн нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, рейтинг доогуур байгаа нь нөгөөдөхөө доош нь татах ч юм уу. Бидний хувьд улс төрийн туршлага, олон түмэнд танигдсаны хувьд ч гэр ойролцоо байсан учир Энхболд гэхээр аль нь ч байсан УИХ-ын гишүүнээр сонгогдоход болохгүй зүйл байхгүй гэж ойлгогдох нэр дэвшигчид байсан гэж бодож байна. Нэр нэгтэй гээд бие биедээ сөргөөр нөлөөлсөн юм байхгүй.

-Сонгууль болохын өмнө Ардын уран зохиолч П.Бадарч гуай "Төв аймгаас АН-аас нэг ч нэр дэвшигч УИХ-д сонгогдохгүй бол аймгийн харьяаллаа солино" гэж байсан. Гэтэл дөрвөн мандатыг МАХН авсан. Төв аймгийн иргэдийн сонголтын талаар та юу гэж бодож байна вэ?

-Миний хувьд гэвэл судалгаагаар ч гарч байсан, хүмүүстэй уулзахад өөрийгөө сонгогдчих байх гэсэн итгэлтэй байсан. Төв аймгаас МАХН-ынхан сонгогдсоныг зөвхөн МАХН-ыг дэмждэг гэдэг утгаараа бус нэр дэвшсэн хүмүүс нь сонгогчдын нэрийг улайлгахааргүйгээр ажиллаад ирснийх болов уу гэж бодож байна. Цаашдаа ч гэсэн ард иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байна. Төв аймаг бол их онцлогтой. Хүн амын бүрэлдэхүүн, мэдээлэл аалаг түвшин өөр гэдэг талаас нь бодоод үзвэл амаргүй. Гэхдээ биднийг дэмжсээр ирсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.