Д.Очирбат: Тангараг өргөсөн эмч хүн болохоор анхан шатны тусламж үзүүлчихнэ шүү
2009.05.11

Д.Очирбат: Тангараг өргөсөн эмч хүн болохоор анхан шатны тусламж үзүүлчихнэ шүү

УИХ-ын гишүүн Д.Очирбатыг "Зочны цаг”-таа урилаа
-Та Индонези яваад иржээ. Явсан газрынхаа сониноос хуваалцахгүй юу?
- Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Азийн парламентчдын чуулга уулзалтад оролцоод ирлээ. Энэ удаагийн уулзалт Индонезид болсон. Азийн парламентчид энэ удаагийн уулзалтаар дэлхий дахинаа болж буй санхүү, эдийн засгийн хямралын талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Азийн орнуудын хөгжлийн асуудалд тогтож ярилцлаа. Уулзалтад 70 гаруй орны парламентч оролцсон.
-Азийн парламентчид санхүү, эдийн засгийн хямралыг давахын тулд ямар алхам хийх хэрэгтэй гэж ярилцав?
-Уулзалтаар азийн орнуудад болж байгаа хямралыг хэрхэн үнэлж байна, байгаа хямралыг хэрхэн үнэлж байна, цаашид хямралын эсрэг ямар арга хэмжээ авах вэ, хамтарсан хөгжлийн ямар уриалга гаргах вэ, Европын орнууд болон бусад тивийн улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах вэ зэрэг асуудлын талаар ярилцлаа. Тэр дундаа хүний хөгжил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэнд, боловсролын асуудлын талаар түлхүү авч хэлэлцлээ. Сүүлийн үед дэлхийн дахинаа цэвэр ус ховордож байгаа нь дэлхийн эдийн засагт нүүрлэж байгаа томоохон хямралын нэг гэдэгт мөн тогтож ярилцав. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын талаар улс орон болгон хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг тал бүрээс ярилцлаа.
-Олны анхаарлын төвд байгаа Оюутолгойн гэрээний төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж эхлэв. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцэхдээ цаг алдаж байна гэсэн шүүмжлэл олны дунд байна. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг сонгуулийн дараа гэж хойш тавих хандлага байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байна. Таны хувьд Оюутолгой гэрээний төсөлд хэрхэн хандаж байгаа вэ?
-Оюутолгой гэрээний асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Оюутолгой төдийгүй газрын хэвлий дэх баялгаа цаг алдалгүй зөв ашиглах хэрэгтэй гэж боддог. Бидний шийдвэрийг цаг хугацаа хүлээхгүй. Тиймээс газрын хэвлий дэх баялгаа ашиглах асуудалд оновчтой шийдвэрийг яаралтай гаргаж ирснээр Монголын ард түмэн хожно.

Миний хувьд асуудлыг хугацаа алдахгүй хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Оюутолгой гэрээний төсөлтэй холбогдуулан байгуулсан ажлын хэсэгт олон санал төвлөрсөн. Ер нь энэ асуудлын хувьд нэгдсэн байр сууринд хүрэхэд дөхсөн гэж ойлгож байна. УИХ-аас хамгийн зөв шийдвэрийг гаргаснаар улс орны хөгжлийн асуудал, дараа дараагийн орд газруудыг ашиглах боломжит хувилбарууд гарна гэж ойлгож байна
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд дайчлагдаад   гишүүд суурин биш байх шиг байна. Та Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон МАХН-ын гишүүн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн талаар ямар бодолтой байна вэ?
- Чингэлтэй   дүүргийн   МАХН-ын хорооны дарга, дүүргийн Засаг даргаар    ажиллаж    байхдаа    олон сонгууль зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хоёр нэр дэвшигч байгаа болохоор санал тарамдахгүй, хоёр хуваагдахаараа онцлогтой юм. Дүүрэг дээрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд анхаарал тавин ажиллаж байна. Монгол Улсын хөгжлийн төлөө хийж байгаа ажлаа үргэлжлүүлэх, зөвхөн сонгуулийн үеэр амлах биш, амалснаа ажил болгож, ажлынхаа үр дүнг ард түмэндээ тайлагнадаг хүн гараасай гэсэн санал иргэдийн дунд байна. Манай намаас нэр дэвшигчийн хувьд өнөөдрийн энэ өндөрлөг хүртлээ сайд, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг хашиж ирсэн туршлагатай улс төрч юм. Ялангуяа улс орноо гадаад орнуудад төлөөлж, олон асуудлыг нааштайгаар шийдэж ирснийг нь Монголын ард түмэн сайн мэднэ. Бид Монгол Улсын өрхийн тэргүүнээ сонгох гэж байна. Тиймээс өрхийн тэргүүн маань хэр ноён нуруутай хүн байх вэ, хэлсэн үг нь хэр жинтэй ард түмэн, Засгийн газар, УИХ-даа хүрч байна гэдгийг тунгааж, мэргэн сонголт хийх болов уу.
-Нэр дэвшигчдийн бие биенийхээ эсрэг сөрөг мэдээлэл цацах нь сурталчилгааны сүүлийн өдрүүдэд ширүүсэх хандлагатай байна. Ер нь таны хувьд өрсөлдөгчид бие биетэйгээ ингэж өрсөлдөхийг юу гэж үздэг вэ?
-Зөвхөн энэ сонгууль ч биш, аль ч сонгуулийн үеэр хар "PR" гэгчийг бие биенийхээ эсрэг хийдэг боллоо. Иргэдийн дунд ч ийм зүйл байдаг гэсэн ойлголт бий болов. Сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Гэтэл тэр хүмүүс нэг улс орны төлөө хамтарч ажиллахгүй юм шиг, Монгол Улсын төлөө гэсэн нэгэн том эрх ашгийн төлөө байгаагүй, байхгүй юм шиг бие биенээ гүтгэж, доромжилдог нь энгийн хэрэг мэт болжээ. Энэ байдал Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд харагдаж эхэллээ. Гэтэл энэ нь явцгүй шүү дээ. Харин асуудалд ноён нуруутай, аядуу тайван, хүлээцтэй хандаж, улсынхаа төлөө ийм юм хийх гээд байна гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж, тайлбарлаж яваа хүнийг ард түмэн сонгоно гэдэгт би эргэлзэх1уй байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн хэн нь хар энерги цацаж, дайралт хийгээд байна, хэн нь ард түмнийхээ төлөө өөрийнхөө хийж байгаа ажлыг үнэн зөвөөр тайлбарлаж яваад байна вэ гэдгийг хэдийнэ ялгаж салган сонголтоо хийчихсэн болов уу гэж бодож байна.
-УИХ-ын гишүүд мэргэжлийнхээ дагуу өөрийнхөө хамгийн сайн мэддэг салбарын асуудлыг барьж, хуулийн төсөл боловсруулж санаачилдаг. Таны хувьд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хамгийн сайн мэдэх болов уу гэж бодож байна. Чингэлтэй дүүргийн Тамгын газарт мэргэжилтнээс нь эхлээд Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж ирсний тань хувьд үүнийг асууж байна?
- Хотоос сонгогдсон гишүүний хувьд Улаанбаатар хот тэр дундаа Чингэлтэй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд анхаарсан бодлого боловсруулах нь үүрэг юм. Улаанбаатарын утаа, нийтийн тээвэр, эрх зүйн байдалтай холбоотой олон тулгамдсан асуудлыг тавьж байна. Гэвч бидний тавьж байгаа асуудал нь хөрөнгө мөнгөтэй холбоотой учраас хүндрэлтэй байдаг. Улаанбаатарын гэх тодотголтой хорь гаруй гишүүд бий. Тэр дундаа хотын дарга, хотын ерөнхий менежер, дүүргийн Засаг даргаар   ажиллаж байсан гээд хотын амьдралыг илүү сайн мэдэх УИХ-ын дөрөв таван гишүүн байдаг. Бидний тавьсан асуудал нь эхнээсээ ажил болж байна. Тухайлбал, БНСУ-аас өнөөдөр 400 том оврын автобус ирж, нийтийн тээвэрт явж эхлэв. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед энэ асуудлыг тавьсан нь өнөөдөр ийн үр дүнгээ өглөө. Гэр хорооллыг барилгажуулах нь заавал хэрэгжүүлэх ажлуудын нэг. Өнөөдөр улсынхаа нийслэлд амьдарч байгаа хүмүүс яагаад гэр хороололд, хүнд нөхцөлд аж төрөх ёстой гэж. Тиймээс бид улсаас хөрөнгө гаргаж, юуны түрүүнд цэвэр, бохир усны шугам тавьж өгөх хэрэгтэй байна. Ингэснээр гэр хороололд амьдрагсдын амьдрах нөхцөл хамаагүй сайжирна. Харин энэ боломжийг нь бүрлэхэд хотоос сонгогдсон гишүүд л анхаарч ажиллах ёстой. л анхаарч ажиллах ёстой. Тиймээс ч rap хорооллыг орон сууцжуулах, хөгжүүлэх хуулийн төслийг санаачлан.ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Таныг эмч мэргэжил эзэмшсэн гэж сонссон. Тэгвэл мэргэжлийнхээ үүднээс ямар асуудалд анхаарах хэрэгтэй гэж үздэг вэ?
- Эмч хүн учраас эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж байгаа асуудалд анхаарлаа хандуулж байна. Аливаа улс орон хүн ардынхаа эрүүл мэнд, боловсролын асуудалд хамгийн түрүүн анхаарлаа хандуулдаг. Гэтэл манайд эрүүл мэндийн асуудал маш хүндхэн байдалтай, зүйрлэвэл шалан дээр хэвтэж байна. Эмчилгээ оношлогоо хийх тал дээр ярих ч зүйлгүй болжээ. Орчин үеийн эмчилгээ оношлогоо хийдэг багаж, тоног төхөөрөмж, лаборатори байхгүй болж, хүмүүс гадагшаа үнэтэй эмчилгээнд явж байна. Боловсролын салбар ч хүндхэн
байна. Энэ салбарын сайдаар эсвэл газрын даргаар ажиллаж байсан хүмүүс болсон болоогүй дээд сургууль байгуулчихсан явж байна. Чанартай, чанаргүй их дээд сургуулийг цэгцлэх цаг болжээ. Өнөөдөр хүмүүсийн дунд нэг хүүхдээ заавал дээд сургуульд оруулах, хэрвээ дээд сургуульд оруулахгүй бол амьдрал нь утгагүй болох юм шиг сэтгэгдэл бий болжээ.

Эцэг эхчүүд малаа, хашаа байшингаа зарж хүүхдээ их сургуульд сургаж байна. Харин тэр хүүхэд нь сургуулиа дүүргээд ажлын байргүй, диплом өвөртөлсөн хүн болж хоцрох юм. Тиймээс их дээд сургуулийн тоог цэгцэлж, чанартайг нь үлдээх хэрэгтэй гөж боддог. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр их сургуульд суралцагчдын төлбөрийн асуудлыг чөлөөлөх тухай ярьж байна. Энэ нь тухайн хүнд маш том хөрөнгө оруулалт болно.
-Та их дээд сургуулийн чанарын асуудалд анхаарахыг хэлж байна. Гэтэл чанартай сургууль төгссөн ч ажлын байр олдохгүй бэрхшээл тулгараад байна шүү дээ?
-Багш бэлтгэдэг хорь гаруй сургууль байна гэх юм. Ийм их тоо байгаад хэрэггүй. Харин мэргэжилтнээ захиалгаар бэлтгэдэг цөөхөн чанартай сургуультай байя. Тухайлбал, өнөөдөр орон нутагт бага ангийн багш дутагдалтай гэж байна. Харин энэ захиалгын дагуу багшаа бэлтгэж, төлбөрийг нь улсаас даах журмаар явбал илүү үр дүнтэй байх гэж ойлгодог.
-Эрүүл мэндийн салбарт болохгүй зүйл их бийг хэллээ. Таны хувьд өөрчлөх яг ямар асуудал байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын хууль гэж бий. Энэ хуулинд заавал хэрэглэх, түргэн зууртаа хэрэглэх 108 эмийн жагсаалт гэж бий. Энэ эмүүдийг ахмад настнуудад олгодог. Аль эрт гарсан эмийн жагсаалт юм. Гэтэл өнөөдөр тэр 108 эмээс байдаг эм гэж байхгүй бүгд өөрчлөгдсөн.
Ахмадууд хоёр гурван эм л авч хэрэглэж байна. Тиймээс үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Өнөөдөр бид нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Магадгүй тухай хүн хүнд өвчин туслаа гэхэд төлсөн даатгалаараа эмчлүүлье гэхэд мөнгө нь хүрэхгүй байх жишээтэй. Ер нь хүмүүс даатгалаа төлсөн ч эмчлүүлээгүй, эмнэлэгт хэвтээгүй, эмчид үзүүлээгүй жил нь олон байдаг. Тиймээс эмнэдэгт хэвтээгүй, эмчлүүлээгүй даатгалаа төлж яваа хүмүүст тодорхой урамшуулал олгодог баймаар байна. Бусад улс оронд ч ийм жишиг бий. Өнөөдөр даатгалын мөнгөөр тийм ч байшин барьж, тэгж ч хувааж идсэн гэнэ гэсэн мэдээлэл байдаг бөгөөд даатгал төлөгчдийн мөнгө хаачсан нь ч мэдэгдэхгүй өнгөрдөг. Харин угтаа бол даатгал төлөгчдийнхөө эрх ашигт нийцсэн хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй юм.
-Танай дүүрэг хотын төв дүүргийн нэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн өнгийг тодорхойлогч дүүргийн нэг. Харьцангуй ядуурал, ажилгүйдэл энэ дүүрэгт бага болов уу гэж бодож байна. Хотоос сонгогдсон гишүүдийн зүгээс нийслэлчүүд ямар хүнд амьдралд байдаг юм бэ гэдгийг гайхаж байна?
-Амьдралаас тасарсан хүмүүс гэнэт амьдрал дунд орохоор аймаар ч байж магаД1үй.Харин миний хувьд 10 гаруй жил нийслэлчүүдийн амьдрал дунд хутгалдаж эхэлсэн болохоор асуудлыг бодитоор хардаг. Амьдрал хүнд байна. Ган зудаас болж малаа барсан хүмүүс нийслэлийг зорьж байна. Үүнээс үүдэн ажилгүйдэл, ядуурал ихэслээ. Харин энэ бүхнийг шийдвэрлэх тодорхой шийдийг дүүрэг, хотын зүгээс гаргаж чадахгүй байгаа ч ерөнхий утгаараа манай улс хөгжиж байна. Бидиий хувьд амьжиргааны түвшингөөс бага орлоготой хүмүүстэй ямар ч байсан тулж, хүрч ажиллаж чаддаг шүү.
-Ажилгүй, ядуу иргэдтэйгээ уулзаж хүрч ажиллана гэдгийг нэг талаас зарим хүмүүс шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, нэг удаад тэдэнд гурил, будаа олгох ч юм уу эсвэл гэр олгох зэргээр аргацаагаад өнгөрдөг. Нөгөө хүмүүс нь ч бэлэнчлээд сурчихдаг гэсэн шүүмжлэлийг та юу гэж боддог вэ?
-Нийгмийн хавтгайрсан халамжаас татгалзая гэж ярьдаг болжээ. Харин миний хувьд тэр хүмүүсийн өргөдөл гомдлыг хүлээн авч, ойр ажиллаж байсны хувьд арай өөр бодолтой явдаг. Энэ өгөөд байгаа халамжийн мөнгө, хэдэн кг гурил, будаа нь хүмүүст аяга хоолоо хийгээд идэхэд нь нэмэр болдог. Индонези, Энэтхэг улс шиг ядуу хүмүүсээ хөсөр хаячихвал юу болох вэ. Төрөөс иргэддээ ингэж халамж үзүүлэх нь хүмүүсээ хамгаалж байгаа хэрэг гаж би бодож байна. Харин үзүүлж байгаа халамжаа давхардуулахгүй, жинхэнэ эзэндээ олгож байна уу гэдэгт анхаарч, шүүмжлэлтэй хандах нь зүйтэй гэж боддог.
-Таныг улс төрд хол тавихад дэмжлэг үзүүлсэн хүн тань Шадар сайд М.Энхболд болов уу гэж боддог. Чингэлтэй дүүрэгт хамт ажиллаж байсан хоёр өнөөдөр УИХ-д бас хамтдаа байна?
Намайг Чингэлтэй дүүрэгт мэргэжилтнээр ажиллахаар очиход М.Энхболд дарга орон нутгийн сонгуулийнхаа ерөнхий менежерээр ажиллуулж, анх улс төрд оруулж байсан. Миний хамгийн хүндэтгэдэг хүний нэг. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад нь би дүүргийн орлогч даргаар ажиллаж байлаа. Ер нь намайг төрийн захиргааны ажлыг шахаж хийлгэсэн хүн бол М.Энхболд дарга. Мөн намайг МАХН-д элсүүлж байлаа
-Та эмч мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
- Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт эмчилгээний ангийг 1993 онд төгссөн. Уламжлалт эмчилгээний ангийн анхны төгсөлт. Магистрын зэрэг хамгаалаад их сургуульдаа багшилж байгаад Чингэлтэй дүүрэгт анх эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Дараа нь дүүргийнхээ Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан гээд дүүрэгтээ 11 жил ажилласан даа. Энэ хугацаанд Чингэлтэй дүүрэг гурван удаа нийслэлийн шилдэг, хоёр удаа тэргүүний дүүрэг болж байлаа.
-Хэдий мэргэжлээрээ ажиллаагүй ч эмнэлгийн анхан шатны тусламж узүүлнэ биз дээ?
-Тангараг өргөсөн эмч хүний хувьд ямар ч тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэлгүй яахав.
-Нутаг ус, аав ээжийнхээ тухай ярихгүй юу. Гэр бүлийнхнээ бас танилцуулахгүй юу?
-Би Баянхонгор  аймагт төрсөн. 1-4 анги хүртлээ сэлбийн дөрөвдүгээр сургуульд суралцаж байлаа. Аав Дагвадорж  маань анагаах ухааны их сургууль төсгөөд сургууль төгсөөд Баянхонгор аймагт томилолтоор ажиллах болоход нь бид тийшээ явсан. Аав маань Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, мэс заслын тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ээж Тогтохбаяр хими биологийн багшаар ажиллаж байсан. Одоо хоёр хөгшин маань чөлөөндөө сууцгааж байна. Би хоёр хүүтэй. Тэд дунд сургуульд суралдаг. Гэр бүлийн хүн маань Баянгол дүүргийн прокуророор ажилладаг
-Сурагч Очирбат хэр хүү байсан бэ?
-Арван жилийн сургуулиа онц дүүргэсэн. Аймгийнхаа болон их сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин явлаа.
-Гишүүн болчихоод тоглож байна уу?
-Ер нь тоглоно шүү Манай гишүүдээс сайн тоглодог гишүүд байна. С.Бямбацогт гишүүнтэй хамт их тоглодог. Ч.Улаан, Р.Буд гишүүн гээд сайн тоглодог гишүүд бий.
-Спортын зэрэгтэй юу?
-Волейболын спортын дэд мастер.
-Та cap шинийн баярын өмнөхөн телевизээр дуулж, сонгогчиддоо мэндчилгээ дэвшүүлж байсан. Шаггүй дуучин юм билээ?
-Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Бадарчийн үг, Балхжавын ая "Чингэлтэй дүүрэг" гэдэг дууг дүүргийихээ сүлд дуу болгоё гээд клип хийлгэсэн юм. Цагаан сараар УИХ-ын гишүүд дуу дуулдаг уламжлалтай, та залуу гишүүний хувьд оролц гээд намайг оруулсан. Нэг их мундаг дуулна гэж юу байхав. Тэгээд дүүргийнхээ сүлд дууг хоёр хоног бэлдэж байгаад дуулсан.
-Найранд гурван дуугай биз дээ?
-Гурван дуу бий.Ямар ч байсан хоосон явуулахгүй. Манай ахмад гишүүдээс суралцмаар зүйл их бий. Ц.Нямдорж, Д.Лүндээжандан зэрэг гишүүд еөрийнхөө дуулсан дууны хуурцагтай. Тэгээд энд тэнд явахад нь ая дуу өргө гэж хүмүүс хүсвэл бичлэгээ тавиад дагаад дуулчихдаг юм билээ.