Италийн ерөнхий сайдын бичлэг хит болов
Хэрэв манай гаргийн хамгийн дүрсгүй төрийн тэргүүнийг тодруулах шаардлага гарвал Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони мэдээж энэ этгээд цолыг хүртэх биз.
Сэтгүүлчид энэ удаа түүний дуулиант явдлын жагсаалтыг гаргажээ.
1.Италийн Ерөнхий сайд бүр Их Британийн хатан хаанаас банга хүртсэн удаатай. Лондонд болсон «Их 20»-ийн орнуудын уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд Букенгэмийн ордонд дурсгалын гэрэл зураг авахуулав. Дараа нь бүгд хаалга руу зүглэх үед Берлускони гэнэт бүх хүмүүс цочтол «Мистер Обама» хэмээн маш чанга дуудав. Хатан хаан эргэж хараад «Энэ чинь одоо юу болж байна аа? Тэр яагаад ингэж их орилж хашгична вэ?» хэмээн эгдүүцжээ. Энэ бичлэг одоо интернэтэд жинхэнэ хит болж, гар утсанд татаж авсан тоогоор тэргүүлж эхэллээ.
2.Берлускони байсхийгээд этгээд авирладаг зантай дөрвөнд тэрээр НАТО-гийн амь үрэгдсэн цэргүүдийг хүндэтгэх гашуудлын ёслолд оролцохын оронд гар утсаар ярихыг илүүд үзжээ. Энэ видео ч мөн их эрэлттэй байгаа гэнэ.
3.Гуравдугаар сард Сильвио Берлускони эдийн засгийн хямралын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас зөрүүтэй бодлого баримталдгаа тун өвөрмөцөөр тайлбарлажээ. «Цагаан ордны тэргүүн арай өндөр, залуу бөгөөд гоолиг болжээ. Харин би өөрөө арай цонхигор. Яагаад гэвэл наранд биеэ шаралгүй удсан юм» гэсэн түүний мэдэгдлийг зарим нь арьсны үзэл ханхлууллаа хэмээв.
4.Италийн Ерөнхий сайдын секс агуулгатай мэдэгдлүүдийг тоочоод баршгүй. «Итали хүүхнүүдийг хүчирхийллээс хамгаалахын тулд олон арван мянган цэрэг шаардлагатай» гэж тэрээр ярьснаар барахгүй америкчуудад хандан «Италийн компаниудад хөрөнгө оруул. Яагаад гэвэл хамгийн хөөрхөн нарийн бичгийн дарга нар энд л ажилладаг» хэмээсэн юм Сэтгүүлчид түүний 2002 онд тарьсан хэргийг ч мартсангүй.
5.Европын Холбооны улсын тэргүүнүүдийн уулзалт дээр Берлускони бас л дүрсгүйтсэн. Тэрээр зураг авахуулах үед гэнэт Испанийн Гадаад Хэргийн сайдын толгойн дээр эвэр дүрсэлсэн удаатай.
Берлускони бол мафитай нэр холбогдсон бараг цорын ганц Ерөнхий сайд байх. Италийн шүүх «Эд мөрийн баримт хангалтгүй» гэсэн шалтгаанаар дөрөвхөн хоногийн өмнө түүнийг мөрдөхөө зогсоолоо. Энэ хэрэг 1992 онд эхэлжээ. Берлускони болон Европын парламентын гишүүн Марчелло Делль Утри нарын нэрс тэгэхэд «Мафийг мөрдөгч» хэмээн алдаршсан Паоло Борселлиногийн аллагатай холбогдон гарч ирсэн юм.