2009.07.08

Б.Бат-Эрдэнэ: Ээж минь хүүхэн хутагтын шавь байсан болохоор бидэнд тарни, ном заадаг байлаа

"Миний ээж" булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг урилаа. Тэрээр ээжийнхээ нэрийг цээрлээд ер хэлдэггүй юм билээ. Нутаг усныхан, нэг голынх нь цөөнгүй хүмүүс рүү утас цохилоо. Аваргын ээжийг Даржаагийн Цэнд гэдэг. Бага залуудаа Хүүхэн хутагтад шавилж бурхны ном үзсэн Хандмаа байжээ. Моринд эрдүү, ажилсаг. Орсон гарсанд цай ундтай, зан сайтай нутаг усандаа хүндтэй буурал байсныг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан хэллээ.

-Монголчууд удам их хардаг. "Сайн хүний үр, сүүт гүүний унага" гэж ярьдгаас гадна бөхчүүдийг ээжийнхээ талыг дагаж удамшдаг гэлцдэг. Таны ээж аль нутгийн хэний үр сад вэ. Ямар хүн байв?

-Миний ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Монголын жирийн ээжүүдийн нэг. Тухайлан сургууль соёлоор явсан юмгүй, хөдөө нутагтаа амьдарсан хүн. Аав минь ч мөн адил. Гэхдээ тэр үеийн багшийн болон эмнэлэгийн сургууль төгссөн. Хожим дайны үед цэргийн ерөнхий сургууль дүүргэсэн гэнэ лээ. Аавын эрхэлдэг гол ажил нь удам дамжсан уран дархан. Тэр ур ухаанаараа аж амьдралаа залгуулахын зэрэгцээ насаараа шахам тээврийн тэрэгний жолоо мушгисан хүн байгаа юм. Моринд эрэмгий, аливаа ажлыг хүнд хэцүү гэж шантардаггүй хүн байлаа. Дандаа эмнэг хангал унана. Өндөрхаан уулынхаа баруун сугаар гараад аймгийн төвөөс хөдөө гэртээ харихаар давхидаг байсан гэж ярьдаг байлаа. Явж байхдаа заримдаа айсхийж, тэгээд дуулаад давхичихдаг байсан гэж хуучилдаг сан.

-Эмээ, өвөөгөө хэр мэдэх вэ. Ээжийнхээ удам, судрыг асууж байв уу?

-Би их азтай хүн юм шүү дээ. Яагаад гэвэл, буурай ма.ань амьд сэрүүн байлаа. Хоёр сайхан ээжийн гар дээр энэрэл хайранд нь өссөнхүн. Дээрээ гурван эгчтэй. Ээжүүдийн, эмэгтэй хүний хайр энэрэл, элбэрэлд өлгийдүүлж өсч өндийсөн. Буурай маань Эбнассүүдэр зооглосон.Төрж, өссөн нутаг нь Хэнтий аймгийн Өмнө дэлгэр сум. Ээж минь дээрээ хоёр ахтай байсан ч арваад насандаа хоёулаа таалал болж, тэднийд хүүхэд тогтоогүй гэсэн. Ганц охин заяасан нь миний ээж. Их энхрий өссөн юм гэнэ лээ. Ээжийн өвөө Агийн Даржаа гэж нутаг хошуундаа хүндтэй нэгэн байсан. Нутагт нь Хүүхэн хутагтын хүрээ гэж агь тарнийн ёсны хүрээ хийд байж. Хүүхэн хутаптай нэг голынхон багын найз байсан учраас энхрий ганц охиноо түүнд шавилуулж, 16, 17 нас хүртэл нь хийдэд суулгасан гэж ярьдаг сан. Ээжтэй минь хамт Хүүхэн хутагтын хүрээнд шавилж байсан олон сайхан буурлууд саяхныг хүртэл байлаа. Тэд олон сайхан дурсамж ярьдаг байсан юм.

-Та эцэг, эхээс хэдүүл вэ?

-Ээж нэлээд хожуу 30 гарч байж айлын хүн болж, анхны хүүхдээ гаргасан. Бид эцэг, эхээс тавуул. Би дээрээ гурван эгч, нэг ахтай, отгон нь.

-Танайхны удамд танаас өөр бех бий юү?

-Манай Өмнөдэлгэр сум Хэнтий аймагтаа бөхийн өлгий. Улсын начин Надмид, Цогоо гэж нэг сумын хоёр сайхан бөх байлаа. 1940-өөд оны үед улсын наадамд мориор иржбарилдаад, хоёулаа начин болсон түүхтэй. Манай өвөө Агийн Даржаа барилддаггүй том биетэй, хүч тэнхээтэй хүн байсан гэлцдэг. Морь их уядаг. "Их насны морины хөхөл боогоод зогсч байгаа нь дааганы дэргэд зогсч байгаа юм шиг харагддаг" гэж бид холын буурай хэмээн авгайлдаг манай хамаатны, одоо 90 гарч байгаа буурал ярьдаг юм. Тэр буурай манай ээжтэй нэг үеийнх. Ажаагийнхаа морийг унаж байсан түүхийг одоо ч бидэнд хуучилдаг юм.

-Ээжийтэй өнгөрүүлсэн бага насаа эргэн дурсахад санаанаас гардаггүй мөч, агшин хэзээ вэ?

-Ээжийгээ аргал түүхэд нь хормойноос нь зүүгдэж явсан мөч санаанаас гардаггүй. Манайхаар янз бүрийн хүмүүс орж гардаг. Аймгийн төвийн айл болсны дараа ч хөдөө гадаанаас хүн их ирнэ. Ядарсан зүдэрсэн хүмүүс ч орж гарна. Ямандаг, Амарсанаа гэж хүн байлаа. Манай нутагт Гүйдэг Хар гэж алдаршсан хүн байсан юм. Түүний тухай машинтай зэрэгцээд явахад хүрэх газартаа түрүүлээд очсон байдаг гэх домог яриа их байх. Зуны халуунд дээлийнхээ гадуур шорооны цув өмсчихсөн явдаг сан. Багадаа манай буурайн хөхийг хөхөж хүн болсон гэж ярьдаг. Ээждээ золгоно гээд жилдээ ирнэ. Салга хүүхэн гэж эмэгтэй байсан юм. Хүүхдүүд л болсон хойно зүггүй, ойр хавиар явахад нь чулуудаад, хашааны хаалга үүд пижигнүүлсээр манайд орж ирнэ. Ээж үс гэзгийг нь угааж, хулсан шүүрээр шүүрдэж, хоол унд өгч гэртээ байлгадаг. Явахад нь өвөрт нь идэх, уух юм хийж өгнө. Энэ мэтээр манайд хүн их цуглана. Ах ангийнхнаа, эгч нар найз охидуудаа цуглуулж тоглож наадна. Би ч найз нөхдөө дагуулж ирнэ.

-Танайх ямархуу айл байв. Амьдрал хэр байв?

-Манайх дээхнэ үедээ мал хуй олонтой байсан. Сүүлд нэгдэлд нийгэмчлээд аймгийн төв бараадсан гэдэг юм. Цөөн хэдэн малтай болохоор төвөөс арай захдуу нутаглаж, аав албан газар машин барьдаг байсан. Дөрвөн ханатай гэртэй. Гэхдээ онгорхой, цоорхой байгаагүй. Ээж минь бүгдийг оёж шидээд, тоос шороогүй цэвэрхэн, Цагаан сараар хоймортоо жижигхэн хивс гаргаад тавьчихна. Манай гоёл тэр. Амьдрал хангалуун, бололцоотой байсан гэхэд хэцүү. Гэхдээ байгаагаа бусдаас харамладаггүй байлаа. Бид үеийн хүүхдүүдтэй хогон дээрээс яс түүж агентад тушаагаад мөнгөөр нь ёотон, уут гурил авч ирнэ. Ээж өглөө болгон саалийн хоёр үнээнийхээ сүүгээр шар будаатай цай чанаж, өрөм тавьсан бол ижилхэн хэмжээтэй зүсч хүн болгоны аяган дээр тавина. Манайхаар орж гарч байгаа хүүхдүүд янз бүрийн амьдралтай айлынх. Ээж биднийг хүний өөрийн гэж ер ялгахгүй. Тэр цагийг дурсах сайхан санагддаг юм. Аав, ээжийн хураасан буяны үрээр л бид сайн сайхан явна гэжбиүргэлжбоддог.

-Ээж тань та нарт юуг чухалчилж захиж сургав?

-" Шашин соёл доройтох цаг болж байна. Ээж, аав чинь бурхан байдаг юм гэж миний багш нар захиж байсан юм гэж хэлсэн. Би ээжийнхээ захиасыг алдаагүй. Ээж, аавыгаа амьд ахуй цагт нь ч, одоо ч захиас сургаалыг нь бодож, өглөө оройн уншлага залбиралдаа оруулж, зүрх сэтгэлдээ үргэлж хамтбайдагдаа.

-Ээж тань Хандмаа хүн байсан болохоор та нарт тарни, ном зааж өгсөн байх. Бүгдээрээ шүтлэгтэй юү?

-Ээжийн заасан уншлага, ээж, аав, төрийн минь сүлдэнд залбирах.. залбиралыг найм, есөн наснаас хойш алдалгүй явж ирсэн..

-Хэдэн нас хүртлээ ээжтэйгээ хамт байв?

-20, 21. хүртлээ дэргэд нь байсан. 18 настай цэрэгт явж хотод ирсэн. Хааяа чөлөөгөөр очно. Аав арай түрүүнд нь бурхан болсон. Дараа нь ээж минь өнгөрсөн. Айлын бага хүүхэд, тэгээд хотод байсан болохоор аав, ээж хоёрыгоо бага ч болов асарч тойлсон доо.

-Та хэдэн настайгаасаа барилдсан бэ?

-15, 16-гаасаа барилдаж, аймаг, сумын наадамд очдог байлаа.

-Монголчууд хүү төрөхөд "Миний хүү бөх болно" хэмээн бэлэгшээдэг. Гэхдээ ээжий, аав тань "Миний хүү бөх болох нь" гэж баярласан мөч хэзээ вэ?

-Тэр үеийн хүмүүсийн зан төрх тийм байсан болов уу. Хүүхдийг нүүрэн дээр нь магтдаггүй. Миний хүү тэнд тэгж сайн барилдсан байна гэж хэлж байсан удаагүй. Тухайн үед хүүхдийн барилдаанд гайгүй барилдаж, Улаан баатар хотод ирж тэмцээнд оролцож, ангийн багш, хамт олон жигтэйхэн баяртай угтаж байсныг санаж байна. Түүнээс бус аав, ээж хоёр "Миний хүү мундаг байна" гэж огт хэлээгүй юм даг. Сэтгэлийг нь зовоолгүй аливаад бусдын жишгээр явж байсан нь л баяр байсан болов уу.

-Ээж тань таны дээлийн ханзархайг олон удаа оёсон байх?

-Барилдаж, ноцолдоод дээл хувцсаа дэлгэчихээд ирэхэд огт зэмлэхгүй. Тухайн үеийнхэн хүүгээ бөх болно гэдэг байлаа шүү дээ. Одоо л дарга сайд, захирал болно гээд байдаг болсноос биш. Бөх болно гэхээр заавал барилддаг, улсын цолтой хүн болно гэсэн ойлголт биш юм. Бөхөөр хичээллэх юм бол миний хүү жинхэнэ монгол хүн, сайн эр хүн, сайн эцэг болжтөлөвших юм гэж боддог. Тэрийг бэлгэддэг байж дээ. Тиймээс ээжийнхээ оёж өгсөн дээлийнх нь сугыг дэлгэчихээд ирэхэд зэмлэж байгаагүй. Дотроо дургүй биш байсных байх. Наадмаар даалимбан дээл шинээр хийлгэнэ. Есдүгээр ангид байхдаа сумын наадамд очоогүй. Дээлээ амжиж хийлгэж чадалгүй ичээд наадам үзэж чадаагүй юм. Наадмын маргааш шигшээ барилдаан гэж болдог. Тэрүүгээр дээл маань бэлэн болж, шигшээ барилдаанд очиж барилдаад үзүүрлэж байлаа. Тэнд цай, ёотонгоор шагнуулаад гэртээ ирэхэд ээж минь адис аваад бурхандаа тавьж байсан юм. Баярласан сэтгэл нь тэр байх. Тэр үеийнхэн магтаж, бас өмөөрч сүйд болдоггүй айхтар байж.

-Ээж, эгч нарыгаа үнээ саахад нь тугал татаж өгч байв уу?

-Цэрэгт явтлаа ээждээ тусалж үнээгээ сааж, гэр орны ажилд тусалдаг байлаа.

-Ээжийн тань үөийнхэн үр хүүхэд, гэр бүлдээ хэрхэн анхаарч ирсэн бол?

-Тухайн үеийн хүмүүс амьдралын төлөө гэсэн эвтэй, халуун сэтгэлтэй. Үүрэг, хариуцлагаа ойлгосон зүтгэлтэй байж. Ямар ч хэцүү бэрхийг сэтгэлийн хатаар даван туулдаг. Амьдралынхаа төлөө, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж зүтгэдэг. Амьтан ах дүүсээрээ эвтэй, санаа нийлээд болж бүтэхийн төлөө явдаг. Өнөөдөртэй харьцуулахад бодитой харагдах, гарт баригдах материаллаг талынх нь юм нь бага ч оюун сэтгэлийнх нь хүч, итгэл, хүсэл тэмүүлэл агуу байж гэж боддог. Одоогийн хүмүүс бэрхшээлийн өмнө амархан сөхөрч, амьдрал ахуйгаа үрэн таран хийчихдэг гэм байна. Ялангуяа эр хүн, эцэг хүний үүрэг хариуцлага, чадал чансаа доройтоод ирэхээр нийгэм хамт олны хүрээнд ч, өрх бүлийн дотор ч нэр хүнд нь ихээр унаж байна. Үүрэх ёстой ачаа, нөмөр нөөлөг дутагдаж, бүхнийг эмэгтэй хүний нуруун дээр овоолоод ирэхээр болохгүй, бүтэхгүй бүх шалтгаан урган гарч байна. Энэ явдал бидний ээж, аавын үед байсан бол ээжий минь тэр бүх ачааг үүрчихээд тийм сайхан сэтгэл гаргаж, эх хүний хайр энэрэл, нинжин сэтгэлийг бүгдэд түгээж чадах байсан уу, үгүй юү. Тэр үеийн бүх л ээжүүд юу байгаагаа хүний өөрийн хүүхдүүдэд өгөх, бусдын төлөө зориулж байлаа. Энэ өвөл зуд болох юм уу, хаашаа өвөлжих вэ. Идэш ууш яах вэ гэдгээс эхлэн бусад хэцүү бэрх асуудлыг аавууд бүрэн хариуцаж байсан байна.

-Эмэгтэйчүүд амьдралын ачаа үүрч зүтгэх болсноор гэр бүл, үр хүүхэддээ гаргадаг цаг зав хомс, бусдыг халамжилдаг хайр энэрэл нь хумигдаад байна уу гэж боддог юм. Магадгүй түүнээс үүдэн хүүхэд залуусын хүмүүжил суларч, гаж үзэгдлүүд газар авч, нийгэм хатуураад байх шиг?

-Эмэгтэй хүн гэдэг, уян зөөлөн зан ааш, элбэрэл хайр бүхий л байдлаараа энэ хорвоогийн хатуу хөтүүг зөөллөж явдаг. Үр хүүхдээ хайр энэрэлээрээ өсгөж хүмүүжүүлж, халуун дулаан , еэцзлтэй.хүцдэс хун болюх байгаяийыжам нь тэр юм. Нөгөө талынх нь хатуу бэрхийг эр хүн үүрч явах ёстой. Гэтэл эрчүүдийн оролцоо, чадал чинсаа гэр бүл, нийгмийн хүрээнд доройтоод ирэхээр өөрийн эрхгүй эмэгтэйчүүд ачаа үүрэх болдог. Ээж хүний ариун сайхан сэтгэл, хайр энэрэл, бусдыг алагчлалгүй хайрлаж энэрдэг тэр сэтгэлээ гаргах бололцоо багасаж байна. Олсноо ирэх жил хүргэж чадах уу, үгүй юү, намар сургууль соёл эхлэхэд үр хүүхдийнхээ хувцас хунар, сургалтын төлбөрийгяахбилээ. Хоол хүнсийг нь яах вэ. Эр хүний ачааг үүрч байгаа учраас гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цаг зав нь багасаж байгаа нь нийгмийн нэг үеийн үзэл сэтгэлгээнээс үүдэлтэй. "Хүү юм яах вэ, охиноо л сургуульд оруулъя. Хүү яах вэ болохгүй бол жолооч болно биз. Эсвэл хэдэн малаа хараг" гэж ярьдаг байсан үе бий.

-Тухайн үед яагаад ийм хандлага бий болсон юм бол?

- Уламжилж ирсэн ёс эаншил алдагдаж байсны шинж энэ байх. Хуучин тогтолцооны 20, өөрчлөн байгуулалтын 20 нийлээд 40 жилд бид уламжлалаасаа холдсон байна. Хэт холдчихоогүй, алдчихаагүй дээрээ сэргээгзэд авбал бид монголоороо үлдэх, сайн сайхан хөгжил дэвшилд хүрэхийн учир шалтгаан аяндаа зүгшрээд ирнэ.

-Гэхдээ эрчүүдээс хамааралтай биз?

-Эцсийн дүнд эр хүн, эцэг хүнийг өөдтэй болгохгүй бол яагаад ч өөдөө явахгүй. Жендерийн асуудал ярьж, эмэгтэй хүнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүх талын юмыг өгөх ёстой гэж ярьдаг. Гэтэл эр хүнээ өөд нь татаж авахгүй бол хосолж амьдардаг энэ хорвоогийн жам бусад юм чинь таарахгүй байна шүү дээ. Боловсрол мэдлэгээс эхлээд бүх талаар зөрүү гарахаар түүнтэй тэнцэж амьдрал нийлэх хүн ховор, өөрөөр хэлбэл эрчүүд нь гологдож байна. Нөгөө талаас бүх ачааг эмэгтэйчүүдэд үүрүүлснээр сөрөг үр дагавар их гарч байна. Хөвгүүдийг бие бялдар, дотоод сэтгэл оюуных нь хувьд багаас нь зөв төлөвшүүлж бэлтгэдэг монгол арга ухаан бий.

-Ээжүүд хүүгээ цэрэгт мордуулахдаа олон юм захидаг. Танд юу хэлж байв?

-Тухайн үед гайгүй сурлагатай хүүхдүүдийг конкурст оруулахаар цэрэг татлагын комисст оруулалгүй авч үлддэг байсан юм. Бидний хэдэн хүүхэд үлдчихсэн байтал тэр жил бүгдийг нь цэрэг татлагын комисст оруулах болсон. Манай ангийн хөвгүүд "Бүгдээрээ цэрэгт явъя" гэж гар барьж дарвицгаагаад цэрэгт мордсон. Цэрэгт байхад ээж маань эргэж очиж, "Миний хүү дарга нарынхаа үгэнд орж, хий гэснийг нь биелүүлж албаа нэр төртэй хаагаад очдог юм шүү" гэж захиж байсан.

-Ээжээс хойш эгч нар тань захиас сургаал хэлсэн байх?

-Намайг үүрч дүүрч хүн хийсэн эгч нараа үргэлж хайрлаж хүндэлж явдаг. Миний эгч нар өтлөх тусмаа ээжтэй адилхан болж байна даа. Манай Болормаа айлын өргөмөл юм. Өргөсөн ээж нь сайхан хүн Ьацрпя. Ууүхлүүлийг маань ес хүмүүжүүлсэн. Одоо ханийн маань төрсөн ээж нь бий. Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын хүн. Хурц арслан Бадамсэрээжид гуайн төрсөн дүү.

-Ахаасаа даруулга хүртэж байв уу?

-Нэг их сахилгагүйтэж байсангүй. Ах бид хоёр насаар ойролцоо. Багаасаа аавын удам залгасан уран дархны авъяастай болохоор ах маань тэрийгээ хийж суудаг, Дуугүй талдаа хүн. Гэрийн тавилга их хийнэ.

-Та хэдэн охинтой билээ?

-Надад сайхан хань заяаж, гурван охинтой болсон. Би өөрийгөө дандаа ээжүүд, эмэгтэй хүний хайр энэрэлд байх заяа тавилантай хүн юм гэж бодцог.

-Тэдэнд юу захиж байна?

-Ээж минь уур уцааргуй дөлгөөн тайван хүн байпаа. Юмыг нухацтай бодож хэлдэг- Би ээжийгээ дууриасан юм байлгуй хүүхдүүддээ хатуурхаж шируүлдэггүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.