Б.Ельцин архи уултаараа Майкл Фелпээс илүү олон медаль авах байсан гэнэ
Японы Сангийн сайд Сиоти Накагава Ром хотноо болсон Их долоогийн Сангийн сайдуудын уулзалтад оролцохдоо халамцуу байсан. Энэ нь нэлээд шуугиан тарьж Сиоти Накагава албан ажлаа өгөхөөр болж байлаа. Гэтэл энэ явдал улстөрчдийг багагүй хүнд байдалд оруулаад байна.
"Тhе Тimes" сонин саяхныхаа дугаарт согтууруулах ундаанд дуртай улстөрчдийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтын нэгдүгээрт Жорж Браун бичигдсэн байна. 1960-аад онд Их Британийн ГХЯ-ны сайдын албыг хашиж байсан тэрбээр Перуд болсон албаны хүлээн авалтад оролцохдоо халамцуу байсан бөгөөд ягаан хувцастай хүнийг бүжигт урьсан аж. Түүнтэй бүжиглэхээс татгалзсан хүн "Нэгдүгээрт та согтуу байна. Хоёрдугаарт вальс биш Перугийн сүлд дуулал дуулж байна. Гуравдугаарт би эмэгтэй хүн биш лам " хэмээн хэлсэн гэдэг. Үүнийхээ дараахан Жорж Браун Ерөнхий сайд Харольд Вильсон руу хашгирч тун эвгүй авирласан тул ажлаасаа халагдсан байна. Гэхдээ түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Б.ЕльцинтэЙ харьцуулах юм бол хаана нь ч хүрэхгүй аж.
Улстөрчдийг аль зэрэг их архи уудгаар нь шалгаруулах юм бол Б.Ельцин Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртсэн усанд сэлэлтийн аварга Майкл Фелпээс илүү олон медаль авах байсан гэнэ . Нэг удаа зогсож чадахгүйг болтлоо согтсон тул Ирландад албан ёсны айлчлал хийхээр ирэхдээ онгоцноосоо гарч чадаагүй. Мөн согтуудаа тайзнаасаа дээр унахаа шахаж, цэргийн найрал хөгжмийг удирдах гэсэн удаатай. Бас нэг удаа товчлуур бүжиг хийсэн нь дуулиан тарсан.
Харин Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилль ч согтууруулах ундаанаас буцдаггүй нэгэн байжээ. Тэр дайнд явахдаа Заншил дарс зургаан шил брэнди авч явсан гэдэг. Засгийн газрыг тэргүүлж байхдаа ч архинаас буцдаггүй байжээ. Гэхдээ өглөөний цайгаа уусныхаа дараа л хатуу юм хүртэнэ гэсэн зарчмыг яс баримталж ирсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон ч бор дарсанд дуртай байснаас ажилтнууддаа багагүй түвэг учруулдаг байсан гэдэг. Түүний туслах асан Брент Скоукрофтийн ярьснаар 1973 онд Араб Израилийн дайн болж байхад яаралтай ажил гарч түүн рүү шөнө утасдсан байна. Гэтэл согтуу байсан Ерөнхийлөгч "Би тэдэнд үгүй гэсэн хариу өгч болно шүү дээ" гэсэн гэдэг.
Дэлхий даяараа согтуугаар жолоо барих явдалтай тэмцэж байхад Австралид улстөрчдийн эрүүл эсэхийг тогтоох тусгай арга олсон байна. Ийм санал дэвшүүлсэн нь учиртай аж. 2007 онд Кевин Радд Австралийн Ерөнхий сайд байхдаа Нью-Йорк хотын стриптиз бааранд орсон нь шуугиан тарьсан. Харин түүний халааг авсан Ерөнхий сайд Жон Говард нь парламентад үг хэлэхдээ нэлээд халамцуу байсан юм. XIX зуунд Их Британийн Засгийн газрыг тэргүүлж байсан Гербер Хенри Асквит байнга уудаг байсан тул "ялааны доорх" хочтой байжээ. Тэрбээр архиа багасгахын тулд брэндиг усаар шингэлэн уудаг байсан гэнэ.