УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийнууд тодорлоо
2009.09.23

УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийнууд тодорлоо

www.vip76.mn –ээс 9-р сарын 1-ээс 21-ны хооронд УИХ ”Гишүүдийн хамгийн хамгийн нь хэн бэ?” гэсэн хэн бүхний сонирхлыг татам хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлэгт судалгаанаас ч олон хүн оролцож, 200 –аад хэлэлцүүлэг бичигджээ.
УИХ-ын гишүүд дараах номинацуудаар “хамгийн хамгийнаар” тодорцгоожээ.

УИХ-ын гишүүдийн хамгийн шударга гишүүн: УИХ-ын гишүүдийн хамгийн шударга гишүүд хэмээн Ц.Баярсайхан, З.Алтай, Х.Тэмүүжин, С.Оюун, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Э.Бат-үүл, Р.Амаржаргал, Д.Энхбат, Ц.Нямдорж гэсэн гишүүдийг хэлэлцүүлэгт оролцсон сонгогчид нэрлэжээ. Эдгээр гишүүдээс хамгийн олон саналын Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нарын гишүүд авчээ.

Хамгийн гүндүүгүй, монгол эр хүний шинж төрхтэй УИХ-ын гишүүн: Ц.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарыг нэрлэсэн бол хамгийн байгаль орчиндоо хайртай УИХ-ын гишүүнээр мөн Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Д.Энхбат нарын гишүүд нэрлэгджээ.

Хамгийн бүтээмж өндөртэй, хамгийн хөдөлмөрч УИХ-ын гишүүн:
Хамгийн ажлын бүтээмж өндөртэй гишүүнээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт , П.Алтангэрэл , Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг , Ц.Баярсайхан, Сү.Батболд нарыг нэрлэжээ. Үүнээс Д.Ганхуяг гишүүнийг “иргэн бүрт газар олгох” хуулийн санаачилсан хэмээн онцолсон бол Увс аймгийн эрчим хүчний асуудлыг шийдсэн хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүнийг онцолжээ.
Мөн хамгийн хөдөлмөрч гишүүнээр Д.Ганхуяг, Э.Мөнх-очир, Д.Энхбат, С.Баярцогт нар тодорсон байна.

Хамгийн баян, хамгийн царайлаг гишүүд: Хэлэлцүүлгийн хамгийн их хүн оролцсон хэсгүүд бол УИХ-ын гишүүдийн хамгийн баян нь хэн бэ? Хамгийн царайлаг нь хэн бэ? Гэсэн асуулт бүхий хэсгүүд байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь Ш.Сайхансамбуу гишүүний хамгийн баян нь гэсэн бол түүний дараагаар Гадаад хэргийн сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Зоригт, З.Энхболд, С.Бямбацогт, Хуульзүйн яамны сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалах яамны сайд Л.Болд нарыг нэрлэсэн байна.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн хамгийн царайлаг гишүүнээр Сангийн сайд С.Баярцогт нэрлэгдсэн юм. Энэ хэлэлцүүлэгт оролцогчдын тал гаруй хувь түүнийг ийн нэрлэжээ. Харин түүний дараагаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, С.Баяр, Р.Раш нар оржээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.