Дэлхийн зартай алан хядагч тун базаахгүй өрхийн тэргүүн ажээ
2009.10.23

Дэлхийн зартай алан хядагч тун базаахгүй өрхийн тэргүүн ажээ

Түүнийг дэлхийн номер нэг алан хядагч гэдгээр нь ертөнц даяар мэднэ. «Моджахад», «АбуАбдалла», «Хаж», «Дарга» хочоороо АНУ-ын Тагнуулын төв газрын тусгай албаныханы хэдийний танил тэр хүн бол дэлхийн хамгийн зартай гэмт хэрэгтэн Осама бен Ладен юм.

Түүний нэрийг сонссон хүн бүрийн дотор арзайдаг. Түүнчлэн «Цэргийн дүрэмт хувцастай байна уу эсвэл эн-гийн иргэн байна уу бидэнд огт хамаагүй. Бүгд явдаг бай болно» гэсэн түүний аймшигт үг цөс ихт нэгний ч зүрхийг донсолгохоор билээ. Түүний хорлон сүйтгэх, алан хядах олон ажиллагаанаас хамгийн дуулиантай нь Нью-Йорк хотын Худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг онгоцоор мөргөж, хэдэн мянган хүний амийг авч одсон явдал юм.

Ирээдүйн зартай алан хядагч Осама бен Мухаммед бен Авад бен Ладен 1957 оны долдугаар сарын 28-нд Улаан тэнгисийн эргийн дагуух Жидда хотод төржээ. Түүн-тэй багадаа найзалж өссөн хүүхдүүдийн яриагаар Осама түрэмгий зантай,. дүрсхийсэн ууртай, «Аллахын дайсан» гэж үзвэл ангийнхаа хүүхдэд ч жавтий хүртээдэг хүүхэд бай-сан гэдэг. Тэрээр 16 настайдаа Саудын Арабын нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын тулгуур нэгэн бүлэглэлд элссэн аж. Магадгүй ийм алхам хий хэд нь лалын шашин шүтдэг ээжийн нь нөлөө орсон байх.

Дараа нь залуу Бен Ладен ард иргэдийг коран судраа хэрхэн мөрдөж байгааг хянадаг Саудын Арабын шариатын цагдаагийн газар хэсэг хугацаанд алба Гэсэн ч томоохон байр сууринд хүрч чадаагүй байна. Нэгэн цагт Бен Ладентай уулзах аз таарч Судан, Афганистанд байдаг түүний гэрт уригдсан Барууны зочид (зартай алан хядагчийн гараас эсэн мэнд мултарсан ус уух хувьтай хүмүүс гэж хэлж болно) Осамаг тун сайхан зантай, дорнын ард түмний нэгэн адил өгөөмөр, зочломтгой эр гэж ярьдаг юм. Тэр зочдоо ихэвчлэн цай эсвэл бедуины кофе, араб хуушуур, бяслаг, чидун жимс, чанамлаар дайлдаг байжээ. Тэрээр мусульман шашинтны хувиар хууль ёсны дөрвөн эхнэртэй ч хаад, султан, шейх, хаан ширээ залгамжилсан хунтайж нарыг дуурайн цөөнгүй татвар эм дагуулан явдаг байв. Тэрээр мөн тэмээний уралдаан үзэх, Японы бартаат зам туулагч «Тойото» машин хөлөглөн давхих дуртай ч шонхроор ан хийх нь түүний хувьд эр хүний жаргал гэнэ. Гэхдээ түүний амьдрал гэмт хэргийн ертөнцийн акулуудын адил маш нууцлагдмал.

Харин одоо дэлхий дахин №1 алан хядагч Осама Бен Ладены хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдэж болохоор боллоо. Учир нь түүний анхны эхнэр Нажва Ханем гэмт хэрэгтэн нөхрийнхөө этгээд хачин байдал, харгис авир, хамт амьдарч байсан аймшигт он жилүүдийнхээ талаар ном бичжээ. Осамагийн 11 хүүхэд ааваасаа үхтлээ ай даг гэнэ. Түүний Суданы гэрт агааржуулагч, телевизор, утас гээд орчин үеийн юм бүхэн хориотой. Хүмүүс хэрэв хүүхдүүдэд нь тоглоом бэлэглэвэл дор нь эвдлээд хаячихдаг байсан гэдэг. Тэр бүү хэл гэрийн тэжээмэл амьтад нь хүртэл эзнийхээ барааг харангуутаа ум хумгүй зугтдаг байжээ. Ялангуяа бага хүүхдүүд нь аавынхаа харгис хатуу зангаас болж ихэд хохирдог байсан гэнэ.
Жишээлбэл Осама архаг багтраатай хүүдээ эмч ойртуулдаггүй байв. Тэр Баруунтай хийх эвлэршгүй дайнд хүүхдүүдээ бэлтгэн, тэсвэр хатуужилтай болгон хүмүүжүүлэхийг зорьж байжээ. Нажва ийм нэг явдлын талаар дээрх номондоо бас дурджээ. 1990-ээд оны үед бен Ладен дөрвөн эхнэр, 14 хүүхдээ аваад Суданы цөл рүү «салхинд» гарч л дээ. Тэрээр зорьсон газраа очингуутаа хөвгүүддээ
нуувч ухахыг тушаасан байна.Хоёр настай хүүдээ хүртэл шүү. Дараа нь бүгдийг ухсан
нүхэндээ орж хэвт хэмээн шаардсан гэдэг. Түүнийхээр энэ нь Барууныхны лалын шашинтнуудтай хийх ирээдүйн дайнд хөвгүүдээ бэлдэн, дасгал сургуулилт хийл-гэж байгаа хэрэг Осама «Та нар эр зоригтой байх ёстой. Үнэг, бен Ладен могой зэрэг хэнээс айх хэрэггүй.Бид-нийг илүү хатуу сорилт хүлээж байна» гэж хэлсэн гэдэг. Хүүхдүүдээ даарч байна гэхэд Осама шороогоор хуч гээд «Байгаль дэлхий та нарыг дулаацуулаад өгнө өө» гэсэн гэдэг. Нажва нөхрөө хориглох зүрх хүрдэггүй байсан гэнэ. Тэрээр энэ талаар «Нөхөр маань энэ хорвоо ертөнцийн талаар бид хэдээс илүү мэдэж байгаа шүү дээ. Түүнд биднээс илүү үнэ цэнэтэй зүйл үгүй болохоор хамгаалахыг хүссэн байх гэж боддог байсан» хэмээн ярьжээ.

Гэтэл Бен Ладен хөвгүүдээ амиа золиослогч болгохыг хүсч байсан төдийгүй гэрийн тэжээвэр амьтдаа алахыг тэдэнд тулгадаг байсан гэдэг. Нэг удаа дөрөв дэх хүү Омар нь өөрийн ирээдүйн талаар эцэгтэйгээ ам зөрөхөд Осама «Чи миний зүрх сэтгэлд эцэг хүүгийн биш харин лалын шашинт жирийн нэг хүүгийн
хувиар л орон зай эзэлдэг» хэмээв. «Энэ аллага, дайн хэзээ төгсөх юм бэ?» гэж хүүг асуухад Осама «Жинхэнэ му сульман хүн шиг эцсийн амьс галаа тасартал тэмцэх болно», гэжээ.

14 настайдаа Осама бен Ладены эхнэр болсон Нажва Ханем одоо болтол хууль ёсны эхнэр нь хэвээрээ боловч түүнийг есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлаас хойш хараа-гүй, хаана байгааг нь мэдэхгүй гэнэ. Нажва 14 хүүхэд төрүүлсний 11 нь амьд бөгөөд тэрээр одоо Ойрхи Дорнодод хүү Омарын хамт нуугдан амьдарч байна. Омар өнгөрсөн жил Англиас орогнол хүсэхэд түүнийг эцэгтэйгээ адилхан этгээд байж магадгүй хэмээн айж, хүлээн авахаас татгалзсан билээ. Зартай алан хядагч нөхрийнхөө хувийн амьдралыг зоригтойгоор дэлгэсэн Нажва «Нөхрөө өөр эмэгтэйтэй нэг оронд байгааг хараад дуртай байх ямар эмэгтэй байх вэ дээ» гэж бас ярьсан юм.

Бен Ладены 11 хүүхдийг төрүүлсэн тэрээр ийм олон хүүхэд нь «лалын дайчид бэлтгэхэд л хэрэгтэй байсан бололтой» хэмээжээ. Энэ оны долдугаар сарын 23-нд Осамагийн хөвгүүдийн нэг, Саад бен Ладен Пакистанд алагдсан тухай АНУ-ын алан хядагчидтай тэкцэх албаны төлөөлөгч мэдэгдсэн. Гэвч цогцос нь олдоогүй тул ДНК-гийн шинжилгээ хийх боломж-гүй байснаас түүнийг Саад мөн гэх 100 хувийн баталгаа алга байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.