Нийгмийн даатгалын хөнгөлөлтөө үргэлжлүүлбэл сайн байна
2020.08.11

Нийгмийн даатгалын хөнгөлөлтөө үргэлжлүүлбэл сайн байна

Ковид 19 цар тахлын тархалтын үеийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал болон төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн болон бусад үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэл, цаашид тохиолдож буй эрсдэлийг судлан тогтоох, төрөөс онцгой нөхцөл байдалд эдийн засгийг сэргээх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх, төрөөс цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход МҮЭ-ийн холбооны саналыг боловсруулах зорилгоор тус холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын аппарат, салбар, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга ажилтнууд хамтран анхан шатны байгууллагуудад судалгаа хийж эхэллээ.

Өнөөдөр буюу /2020.08.11/-ний өдөр МҮЭ-ийн холбооны ХНХБТГ-ын мэргэжилтэн С.Өнөрбилэг, Барилгачдын ҮЭ-ийн холбооны ЕНБД Ц.Энхцэцэг нар барилга угсралтын “И СИ СИ” ХХК-иар орж, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан, гишүүдтэй мэдээлэл солилцлоо.

Тус компани нь ХАБЭА-н зардалд тусдаа төсөв батлуулан ажиллаж байгаагаас гадна өдөр тутам ариутгах бодис, амны хаалт, халуун хэмжих зэргээр үйлчилгээ үзүүлдэг талаар ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Б.Болдбаатар ярилаа.
Ажлын захиалга цөөрсөн ч ажилчдын тоогоо бууруулалгүй, цалин хөлсийг нь хугацаандаа олгож байгаа, хоолны газраа тусгаарлалттай болгосон гэлээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэвээр байлгах асуудлыг Засгийн газарт уламжлахыг гишүүд хэлж байв.
МҮЭ-ийн холбооны ХНХБТГ-ын мэргэжилтэн С.Өнөрбилэг, Барилгачдын ҮЭ-ийн холбооны ЕНБД Ц.Энхцэцэг нар компанийн хэмжээнд авч явуулж буй эдгээр арга хэмжээг дордуулалгүй, улам чамбайруулж ажиллахыг тус компанийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, санхүүгийн ажилтнуудад зөвлөлөө.