Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 10 үндэстэн
2011.01.31

Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 10 үндэстэн

Тусгаар тогтнол гэдэг үг дорх 10 үндэстний хувьд юугаар ч сольшгүй, нандин эрхэм зүйл. Бүхэл бүтэн нэг зуун, нэг мянганы турш тусгаар улс болж, бие даасан статустай болохоор тэмцэж буй бас ч гэж "шаанстай" 10 үндэстнийг "Time" сэтгүүл нэрлэснийг танд сонирхуулъя.

Шотланд


1707 онд Их Британийн парламентаар хоёр улсыг нийлүүлэх талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрснээр шотландчууд тус улсын харъяат болсон. Энэ мөчөөс эхлэн Лондоны боолчлолд орсон шотландчууд тусгаар улс болохын төлөө тэмцлээ үеийн үедээ буухиалж ирсэн юм. Шотландын үндэсний нам түүхэндээ анх удаа 1934 парламентийн суудалд гарсан хэдий ч тусгаар улс болж чадаагүй аж. Харин 1999 онд Шотланд үндэстэн анх удаагаа парламентийн сонгууль явуулсан байна. Гэвч Шотландын парламент нь орон нутгийн чанартай бөгөөд Вэстминстерийн эрх мэдлээс давсан шийдвэр гаргаж чаддаггүй. Жишээ нь, Британид олон нийтийн газар тамхи татхыг хориглосон шийдвэр гаргахад Шотландчууд эсэргүүцэх боломж байгаагүй. Шотландын үндэсний нам 2007 оны парламентийн сонгуульд ялалт байгуулахдаа тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэхээ амлаж байсан юм. Бүх нийтийн сонгууль явуулж, эерэг дүн гарвал Британийн парламент түүхэн шийдвэрийг ядаж эргэж харах магдаллатай гэж шинжээчид үздэг.

Баск


1945-1975 онд засгийн эрхийг барьж асан Франциско Франкогийн хатуу бодлогын үед баскуудыг үндэсний хэлээрээ сургалт явуулах, хүүхдэдээ нэр өгөх, өөрсдийн хэвлэлтэй байхыг хориглосон нь ЭТА гэж олонд танигдсан бүлэг үүсэж, алан хядах үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавьсан юм. Испанид ойролцоогоор гурван сая орчим баск үндэстэн байдаг бөгөөд францад ч бас цөөнгүй тооных бий. Тэмцлийн үр дүнд 820 хүн амь эрсдэж, тэд өөртөө засах орны статустай болсон ч тусгаар улс болох сонирхол нь унтраагүй. Тэд хамгийн сүүлд 1425 онд тусгаар улсын статустай байсан юм. ЭТА бүлгийнхэн террорист үйл ажиллагаагаа зогсоож буйгаа энэ оны эхээр мэдэгдсэн ч ээлжит худал амлалт байхыг үгүйсгэхгүй гэж Испанийн засгийн газар үзэж байгаа аж.

Түвд


1949 онд Мао Зэдунтай "Түвдийг тайван замаар чөлөөлөх нь" гэрээ байгуулсны дараагаас Түвд албан ёсоор БНХАУ-ын мэдлийнх болсон гэж үздэг. Сүүлийн үед саармагжих төлөвтэй байсан түвдүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Далай ламын дэмжлэгтэйгээр дахин сэргэсэн нь хятадуудыг багагүй сандаргаж байгаа. Далай лам Түвдээс дүрвэж, Энэтхэгийн Дарамсалад буй бөгөөд түүний хойд дүрээ тодруулах цаг ойртсон нь Түвдийн тусгаар тогтнолын үзэл түүнтэй хамт алга болох вий гэж олон хүний санааг зовоож байгаа гэнэ. Түвд нь хятадын шашин, соёл, байгалийн онцгой бүс нутаг учраас тусгаар улс болгох сонирхол тэдэнд огтхон ч байхгүй гэж шинжээчид үздэг. Тиймдээ ч Түвд XIII зуунаас хойш хятадын бүрэлдэхүүн байсан гэх утга бүхий цагаан ном буюу ухуулах хуудсыг олноор тараадаг байна.

Курд


Иран, Ирак, Сири, Туркийн нутагт 30 сая курдууд амьдардаг учраас тэдний тусгаар тогтнол бол яах аргагүй чухал асуудал. Гэвч шинжээчдийн үздэгээр дээрх нүсэр бүрэлдэхүүн нь өдийг хүртэл тусгаар улс болж чадаагүйн үндэс болсон аж. Тэд бол тусгаар улсын статусгүй дэлхийн хамгийн том үндэстэн юм. Анх 1840 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл гаргасныг туркууд зогсоож байв. Үүний дараа 1908, 1936, 1945 онуудад ч дахин бослого гарсан ч нийт үндэстнээрээ оролцож чаддаггүй, хагаралтай байдал нь өнөөг хүртэл тусгаар тогтнолын тушаа нь болсон гэж үзэх хүмүүс ч бий. "Уулын турк"-ууд 1991 оноос өөрийн хэлээ хэрэглэх боломжтой болсон байна. Курдын ажилчдын намын 1970 оны тэмцлийн үеэр 30000 гаруй турк амьд үрэгдсэн нь  курдуудыг нэгтгэх нь аюултай гэсэн мессеж дэлхийн улсуудад өгчээ.

Квабек


Квабекууд XVIII зууны үед Их Британийн колони байгаад өдгөө Канадын мэдэлд байх болсон. Тэдний 85 орчим хувь нь францаар ярьдаг бөгөөд тусгаар тогтнолд уриалсан түүхэн үг нь хүртэл францаар ("Je me souvien" буюу "Би дурсана") байдаг аж. 1980, 1995 онуудад тусгаар улс болох оролдлогууд олноор гарч байсан ч 1995 онд бүх нийтийн санал асуулга явуулж 7.5 сая иргэний саналаар Канадын нийтийн танхим улс доторх үндэстэн гэдгийг нь л хүлээн зөвшөөрсөн юм. Кэбэк нь Канадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар арвин байдал нь тусгаар улс болоход нь садаа болдог байна.

Баруун Сахара


Испанийн колони байсан Баруун Сахар өдгөө Мауритани, Морокко, Алжир улсуудын хараанд байдаг бөгөөд НҮБ-ын хяналтад байдаг бүс нутаг юм. Тусгаар улс болох оролдлогууд байнга гардагаас 1979 оны бослого хамгийн хүчтэй нь байсан ч үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын бослого, тэмцлээр 12000 гаруй хүн амь үрэгдсэн байна. 1991 онд НҮБ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар газар нутгийнх нь ихэнхид мороккочууд хяналтаа тогтоох болсон.  Баруун Сахар нь газар нутгийн хувьд том ч элсэн цөл ихэнх хувийг нь эзэлдэг бөгөөд хүн амынх нь дийлэнх ядуу буурай амьдралтай байдаг юм.

Каскадын Бүгд найрамдах улс


Каскадын Бүгд найрмадах улс нь Британийн Колумб, Орегон, Вашингтоны хяналтад байдаг 14 сая иргэн бүхий том үндэстэн хэдий ч тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь удаа дараа амжилтгүй болж байсан. Өөрсдийгөө Каскадын бүгд найрамдах улс гэж нэрлэдэг ч албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй. Үндэстний статустай байдаг ч эдийн засгийн хувьд тогтвортой, "Майкрасофт", "Амазон", "Старбакс"-ын салбар үйлдвэрүүд байдаг. Ардчилсан үзэл баримтлал бүхий үндэстний удирдлагатай бөгөөд Сиетлл, Портланд, Ванкувер хотуудтай найрамдалт харилцаатай аж. Гэвч эдгээр хотууд тусгаар тогтнолынх нь төлөө кноп дарах эрх мэдэлгүй.

Падани


14 жижиг угсаатан бүхий Падани үндэстэний тусгаар тогтнолын асуудал сүүлийн үеэс л яригдах болсон юм. Эртний Ромын үеэс улбаатай гэгддэг ч XIX зууны хоёрдугаар хагасаас Италийн мэдэлд орсон. 1991 онд Лега Норд улс төрийн бүлэглэл бий болсноор Умберто Босси тэргүүтэй хүмүүс тусгаар тогтнолын асуудлаар тууштай тэмцэж байна. Тухайн үед өөрийн гэсэн туг, сүлдтэй ч болсон байв. Босси тэргүүтэн 1996 онд бүгд найрамдах улс болгохоор томоохон тэмцэл эхлүүлсэн ч төдийлэн газар аваагүй. Гэсэн ч энэ үеэс тэд өөрийн гэсэн парлиаменттай болж, орон нутгийн сонгууль явуулах эрхтэй болжээ. Сонирхолтой эдний хөлбөмбөгийн баг FIFA-д бүртгэлтэй байдаг аж.

Бүгд найрамдах Вермонт улс


Дюкийн их сургуулийн профессор Томас Нэйлор 2003 онд Бүгд найрамдах Вермонт улс нь тусгаар улс болж яагаад болохгүй гэж гэх талаар нийтлэл бичжээ. Гэвч энэнээс өмнө тус үндэстэн тусгаар улс болох талаар арга хэмжээ авч байгаагүй гэвэл тийм биш. XVIII зууны үеэс эхлэн тусгаар улс болохоор зорьж байгаа юм. 1791 оныг хүртэл буюу 14 жилийн турш л БНВУ тусгаар байсан бөгөөд тухайн үедээ АНУ-ын нэг муж болжээ. Вермонтын тусгаар тогтнолыг гаднын цөөнгүй улс дэмждэг бөгөөд тэднийг тусгаар болгохын эсрэг АНУ-ын бодлогыг ихээхэн буруушаадаг байна.

Өмнөд Осети


Аланчуудын удам Осетичууд тусгаар тогтнолын төлөө хамгийн тууштай тэмцэгчид. ОХУ, Гүржийн заагт орших энэхүү үндэстэн 2008 онд тусгаар тогтнолоо олохоор тэмцсэн ч санасандаа хүрч чадаагүй. Энэ тэмцэлд ЗХУ гэх том бүлийн нэг гишүүн байсных нь хувьд оросууд оролцсон хэдий ч олон улсын зүгээс шүүмжлүүлж, ашиг сонирхлын зөрчил бий гэж үзэхэд хүргэжээ. Өмнөд Осетид одоо ч Оросын иргэний үнэмлэхтэй хүмүүс байдаг гэсэн баримт ч байдаг. Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Никарагуа, Венесуэл, Науру улсууд хүлээн зөвшөөрсөн хэдий ч "Оросын ард нуугдаж, Москвагийн кнопоор ажилладаг" гэж үзэх улсууд ч бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.