Ванга Европ тивийн мөхлийг зөгнөжээ
2011.03.23

Ванга Европ тивийн мөхлийг зөгнөжээ

Болгарын алдарт зөнч Вангагийн 3000 он хүртэлх зөгнөлийг манай сонин өмнө нь нийтэлж байсан билээ. Ванга 2011 оныг хүн төрөлхтний түүхэнд эргэлтийн үе болно гэсэн. Цөмийн сүйрэл болж, дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт амьтан, ургамал устаж, лалын улстай хийх дайн эхэлнэ. Исламын улс химийн зэвсэг хэрэглэн, олон арван улсыг устгана. Хүмүүсийн арьсан дээр хавдар, яр гapx, идээт үрэвсэл гарч, 2016 он гэхэд Европ тив бараг хүнгүй болж, хоосорно» гэж сохор зөнч мэдэгдсэн.

Муаммар Каддафи "Их найм"-ын төрийн тэргүүнүүдтэй хамт, Италийн Л. Акуила хот, 2009.06.10

 

Вангагийн зөгнөлүүд одоо хэрэгжиж эхэллээ. Японы «Фуушима-1» атомын станцад гарсан ослын дараа олон тонн хүнсний бүтээгдэхүүн, ногоо цацраг идэвхт бодисоор хордсон билээ. Харин сүүлийн үеийн үйл явдлуудаас үзэхэд лалын улс нь Ливи байх магадлалтай хэмээн зарим шинжээч үзэж байна. Ливийн хямрал оргилдоо хүрч, өрнөдийн эвслийн бөмбөгдөлтийн хариуд Каддафи Европыг цусанд умбуулахаа мэдэгдсэн.

 

Өрнөдийнхөн «Ливийн Сирт хотын агуулахад 10 тонн иприт хадгалаастай байгаа. Энэ улсын тэргүүн Муаммар Каддафи сүүлчийн мөчид химийн зэвсэг хэрэглэж болзошгүй» гэж болгоомжилж байна. Иприт бол уд, амьсгалын замын эрхтэн, ходоод гэдэс, арьсыг хордуулдаг шингэн бодис юм. Түүнийг дэлхийн I дайны үед хэрэглэж байсан аж.

 

Дэлхийн их гүрнүүдийн тэргүүнүүд саяхан л Ливийн удирдагчийг эх орондоо урьж, хүндэтгэлтэй, сайхан харилцаатай байснаа одоо яагаад гэнэт нутагт нь халдсаны учрыг ихэнх хүн ойлгохгүй байгаа. Тэр тусмаа Франц улс яагаад энэ дайныг эхлүүлсэн шалтгааныг олох гэж толгойгоо гашилгаж байна. Харин Украины бизнесмэн Омар Арфуш «Каддафи улбар хувьсгал хийх мөнгийг Украины сөрөг хүчинд өгсөн. Саркози ч бас түүнээс мөнгө авч байсан» гэж баталж байна. Омар бол Каддафи, Саркози нарын гэрээр орж гардаг, хөвгүүдтэй нь найзалдаг хүн. Тэрбээр «Тунис, Египетэд арми, цагдаа ард түмний талд байсан бол Ливид өөр. Ливийн ард түмэн Каддафийг огцруулахыг хүсээгүй. Ливичүүд cap бүр нефтийн ашгаас их мөнгө авдаг юм чинь. Өрнөдийн орнууд Ливийн нефтийг хямд авахыг хүсч, 20 жил хориг тавьсан. Одоо боломжоо ашиглах гэж байна. Тэгээд ч Каддафи Саркози нар хувийн тооцоотой. Саркози сонгуулийн мөнгөө Ливиэс авсан баримтууд Каддафид бий. Иймээс Саркозид хоёр зам үлдсэн. Нэг бол нууц баримтууд олны хүртээл болохыг хүлээх эсвэл Каддафийг гэр бүл, тэр баримттай нь устгах. Иймээс л Франц эхэлж дайрсан юм. Украйны Ерөнхийлөгч Ющенко сонгуульд ялмагцаа гүйж очин Каддафид талархлаа илэрхийлж байсан нь түүнээс улбар хувьсгал хийх мөнгө авсантай холбоотой» гэж ярьжээ.

 

Түүнийхээр бол өрнөдийнхөн эхлээд Каддафийн нисэх хүчинг устгаж, дараа нь радар, утсан холбоогүй болгох аж. Тэгээд Египетээр дамжуулан хүмүүнлэгийн ачаа /үнэндээ босогчдод зэр зэвсэг/ хүргэж, улмаар Ирак шиг Ливийг эзлэн авах гэнэ.

 

Омарын нотолж буйгаар Каддафийн хүү Сейфийн гадаад дансыг сөхвөл өрнөдийн ямар улстөрчид хичнээн сая долларыг тэднээс авсныг тогтоож болох аж. Жишээлбэл Австрийн парламентад суудалтай экстремист намын тэргүүн Йорг Хайдерийг нас барсны дараа Сейфийн данснаас таван сая евро шилжин ирснийг мэдсэн юм. Санамсаргүй тохиолдлоор шүү. Иймээс хэрэв Каддафийн гэр бүл хүсвэл олон улсын хэмжээний асар том дуулиан дэгдээх нь ойлгомжтой.Тухайлбал 2004 онд Ливийн хоригийг цуцлахдаа олон тэрбум долларын хахууль авсан байдаг. «Тэр бүх мөнгийг албан ёсоор шилжүүлээгүй. Иймээс Каддафийн гэр бүлийг зүгээр ч нэг устгаж чадахгүй» гэж Омар итгэлтэй мэдэгдлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.