Ливийн бослого ба дэлхийн эдийн засаг
Ойрхи Дорнодод түүхэн үйл явдлууд өрнөж байна. Он жилүүд улиран одсоны дараа өдгөө Арабын ертөнцөд болж байгаа бүхэн XVIII зууны агуу хувьсгалуудтай дүйцэхүйц цар хүрээтэй гэдэг нь ойлгомжтой болно биз ээ. Эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүс гэсэн уриан дор өрнөсөн нэг ч хувьсгал цус урсалгүй, сүйрэл эвдрэл авчралгүй, ёс суртахууны болон материаллаг хохирол учруулалгүй явагдаж байгаагүй.
Сонирхолтой нь Тунист эхэлж, Египетэд халдварласан хувьсгал өрнөдийн хөрөнгө оруулагчдыг айлгаагүй. Харин сүүлийн 7 хоногт Ливид өрнөж буй үйл явдлууд тэднийг маш их түгшээжээ. Нефтийн үнэ сүүлийн өдрүүдэд арван хэдэн хувиар өсч, дэлхий даяар үнэтцаасны хөрөнгийн биржүүдийн financial quote огцом буурч, доллар чангарлаа. Улстөр, эдийн засгийн тогтворгүй үед л ийм үзэгдэл болдог доо.
Ливид дэгдсэн хүчирхийлэл аажмаар иргэний дайнд ч хүргэж мэднэ, үүгээрээ Египетээс ялгаатай. Египет одоогоор арми ба энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарахаас зайлсхийж чадсан. Нөгөө талаас авч үзвэл Ливи улс улстөр, эдийн засгийн хувьд удаан хугацааны турш бусад ертөнцөөс тусгаарлагдсан байсан билээ. Тэгээд хэдхэн жилийн өмнө л Ливийн олон улсын интеграци сэргэж ирсэн.
Ер нь Ливи улс дэлхийн эдийн засагт ямар байр суурьтай бол?Хэрэв стандарт баримтуудыг дурдвал тийм ч онц чухал бус гэдэг нь ойлгогдоно. Жишээлбэл Ливийн нефть Америкийн нефть үйлдвэрлэлийн 8%, дэлхийн 1,7%-ийг эзэлдэг. Иймээс өдөрт дутагдсан 1,6 сая баррель нефтийг Ливи улсаас ч илүү их хэмжээгээр хар алт олборлодог ОПЕК-ийн улс орнууд амархан нөхчихнө. Зөвхөн Саудын Араб гэхэд л шаардлагатай гэвэлөдөрт нэмж 3 сая баррель гаргах чадалтай. Гэхдээ хөрөнгийн биржүүд Ливийн самуунд сэтгэл түгших нь үндэслэлтэй. Яагаад гэвэл дэлхийн эдийн засагт илүү чухал үүрэгтэй Ойрхи Дорнодын орнуудын үйл явдал Ливийн найруулгаар өрнөх вий гэж тэд айж байгаа юм.
Жишээлбэл Бахрейны үймээн бослого дэлхийн эрчим хүчний зах зээлд хавьгүй их сөрөг нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл юуны өмнө Бахрейн улс ньОПЕК-ийн хамгийн том нийлүүлэгч болохСаудын Арабтай хөрш оршдог. Тэгэхээр Умард Африк ба Ойрхи Дорнодод тогтсон дэглэмүүдийн байдал тогтворгүй болсноор нефтийн үнийн хэлбэлзэл улам савлах магадлалтай. Ливийн тэргүүн Муамар Каддафийн сүрдүүлсэн дайнч мэдэгдлүүд, олон зуун жагсагчдыг алсан явдал зэрэг үйл явдлуудын улмаас олон улсын хөрөнгө оруулагчид маш их түгшиж байна.
Өнгөрсөн 10 жилд нефтийн үнэ огцом өсөх үед түүнийг эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйл гэж олон хүн эмээж байсан юм. Гэтэл эсрэгээр тухайн үед дэлхийн олон орны эдийн засаг хөгжин цэцэглэсэн билээ. Гэвч өнөөгийн нөхцөлд нефтийн шинэ шок нь өрнөдийн эдийн засагт тохиолдож болох хамгийн муу явдал. Учир нь өрнөдийнхөн саяхны хямралаас сайн тэнхэрч амжаагүй бөгөөд санхүүгийн элдэв дуулиан шуугиан, ажилгүйдэлд нэрвэгдсэн билээ. Иймээс энэ нь дэлхийг хамарсан даяаршсан хямралын ээлжит нэг эргүүлгийн шалтгаан болох магадлалтай.
Ливийн бослого ба дэлхийн эдийн засаг
-Израилийн "Haaretz" сонины олон улсын тоймч Дафна Маорын нийтлэл-
Ойрхи Дорнодод түүхэн үйл явдлууд өрнөж байна. Он жилүүд улиран одсоны дараа өдгөө Арабын ертөнцөд болж байгаа бүхэн XVIII зууны агуу хувьсгалуудтай дүйцэхүйц цар хүрээтэй гэдэг нь ойлгомжтой болно биз ээ. Эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүс гэсэн уриан дор өрнөсөн нэг ч хувьсгал цус урсалгүй, сүйрэл эвдрэл авчралгүй, ёс суртахууны болон материаллаг хохирол учруулалгүй явагдаж байгаагүй.
Сонирхолтой нь Тунист эхэлж, Египетэд халдварласан хувьсгал өрнөдийн хөрөнгө оруулагчдыг айлгаагүй. Харин сүүлийн 7 хоногт Ливид өрнөж буй үйл явдлууд тэднийг маш их түгшээжээ. Нефтийн үнэ сүүлийн өдрүүдэд арван хэдэн хувиар өсч, дэлхий даяар үнэтцаасны хөрөнгийн биржүүдийн financial quote огцом буурч, доллар чангарлаа. Улстөр, эдийн засгийн тогтворгүй үед л ийм үзэгдэл болдог доо.
Ливид дэгдсэн хүчирхийлэл аажмаар иргэний дайнд ч хүргэж мэднэ, үүгээрээ Египетээс ялгаатай. Египет одоогоор арми ба энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарахаас зайлсхийж чадсан. Нөгөө талаас авч үзвэл Ливи улс улстөр, эдийн засгийн хувьд удаан хугацааны турш бусад ертөнцөөс тусгаарлагдсан байсан билээ. Тэгээд хэдхэн жилийн өмнө л Ливийн олон улсын интеграци сэргэж ирсэн.
Ер нь Ливи улс дэлхийн эдийн засагт ямар байр суурьтай бол?Хэрэв стандарт баримтуудыг дурдвал тийм ч онц чухал бус гэдэг нь ойлгогдоно. Жишээлбэл Ливийн нефть Америкийн нефть үйлдвэрлэлийн 8%, дэлхийн 1,7%-ийг эзэлдэг. Иймээс өдөрт дутагдсан 1,6 сая баррель нефтийг Ливи улсаас ч илүү их хэмжээгээр хар алт олборлодог ОПЕК-ийн улс орнууд амархан нөхчихнө. Зөвхөн Саудын Араб гэхэд л шаардлагатай гэвэлөдөрт нэмж 3 сая баррель гаргах чадалтай. Гэхдээ хөрөнгийн биржүүд Ливийн самуунд сэтгэл түгших нь үндэслэлтэй. Яагаад гэвэл дэлхийн эдийн засагт илүү чухал үүрэгтэй Ойрхи Дорнодын орнуудын үйл явдал Ливийн найруулгаар өрнөх вий гэж тэд айж байгаа юм.
Жишээлбэл Бахрейны үймээн бослого дэлхийн эрчим хүчний зах зээ