Арабын хувьсгалас суралцах таван зүйл
Хувьсгал гэдэг хүсэхээр зүйл биш. "Сайн"хувьсгал байдаг үгүйг, хэрхэн хувьсгал өрнүүлэх тухай номноос суралцах аргагүй. АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл тус улсыг тусгаар тогтнохоос жилийн өмнө өрнөсөн ч Аорктауны шийдвэрлэх тулаан хүртэл буюу долоон жилийн дараа л шинэ улсын Үндсэн хууль батлагдсан байдаг. Харин Португал 1974-1976 онд буюу ердөө хоёрхон жилийн дотор неофашизмаас армийн засаглал, коммунизмаас либерал ардчилсан тогтолцоо руу шилжжээ. (Тус улсын ардчилсан тогтолцооны нөлөөгөөр Өмнөд Африкт цагаан арьстнуудын ноёрхол үгүй болсон гэгддэг. Энэ нь хувьсгалын чичиргээн хэсэгтээл намждаггүйг нотолно.) 1986 онд филиппинчүүдийн ардын хувьсгал мөн ардчилсан засаглалд хүрсэн. Эдгээр нь "сайн" хувьсгалын жишээ. Харин өдгөө Арабад өрнөсөн хувьсгалын сайн, мууг таамаглахад дэндүү эрт байна. Хоёр cap орчмын өмнө Тунист эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш Арабын ертөнц хувьсгалчдын хөлд дарагдсан. Сүрдмээр ч тайван өрнөсөн Тунисын хувьсгал, 30 жил төрийн эрхийг жолоодсон Хосни Мубаракийг 18 хоногийн дотор буулгасан Египетийн бослого анхдагч зорилгоо биелүүлсэн үү гэвэл тийм. Харин Бахрейн, Ливи гээд хувьсгалын дөл цааш тархахдаа бүр түймэр болж олон зуун хүний аминд хүрээд байна. Иемен, Марокко, Оман гээд байдал цааш бүр ч хүндрэх магадлалтай. Энэ бүхнээс дэлхий нийт юу суралцах ёстой вэ. Хувьсгалын түүх бидэнд юуг сануулна вэ?
Ивээ, тэтгэ, дэмж
Оксфордын их сургуулийн Ойрхи Дорнод судлалын тэнхмийн эрхлэгч Южин Роганы хэлснээр тус бүс нутгийн одоогийн байдал хувьсгалаас яаж сэргийлэх ёстойг дэлхийн удирдагчдад сануулж байна. Залуусын тоо хурдацтай өссөн нь нэг загварт удаан баригдсан Арабын ертөнцийг гэнэт хүчтэй тэсрэхэд хүргэсэн гэж тэрбээр үзжээ. Олон нийтийн бослого хаяанд ирсэн гэдгийг мэдсээр байж Ойрхи Дорнодын эрх баригчид хангалттай ажлын байр бий болгох, боловсрол, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох тал дээр анхаараагүй. Ю.Роганы хэлснээр ард түмнийг, ялангуяа , залуусыг тэтгэж, дэмжээгүйн хамгийн сөрөг үр дагавар нь хувьсгал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн цаг үеийн шаардлага л түмнийг хүчтэй болгодог. Түүнээс биш нэгдэн нийлсэн жирийн иргэдэд улс орныг тэгж захирна, ард олныг ингэж удирдана, ийм тийм бодлого хэрэгжүүлнэ гэсэн элит бодол, төлөвлөгөө байх нь бараг үгүй. Арабын олон оронд дэгдсэн тэмцэл амьдрал ахуйдаа сэтгэл дундуур байдаг ард олны бослого гэдгээрээ төстэй ч Атлантын далайгаас Энэтхэгийн далай хүрэх Арабын бүс нутаг өнцөг булан бүртээ өөр өөр түүхийг өгүүлнэ. Египет л гэхэд 80 сая хүнтэй бол Бахрейний хүн ам ердөө сая орчим. Харин Ливи зэрэг улс газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй бол Иемен зэрэг улсад байгалийн гэх баялаг бараг байхгүй.
Ижил газар гэж хаана ч үгүй
Нэг газар дэгдсэн хувьсгал нөгөөд яг ижил давтагдана гэж байхгүй. Тэмцлийн тархац хүрээ тэлэхийн хэрээр улс орны түүх, ард түмний ой тоонд үлдсэн бүхэн, тухайн цаг үеийн нийгмийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйл хувьсгалын үр дүнд нөлөөлнө. Египет л гэхэд Арабын ертөнцийн "төрөлх" удирдагч байсаар ирсэн. Харин дэлхийн I дайны дараа байр суурь нь ганхаж эхлэхийг тэвчээгүй египетчүүдийн олонхи нь улс орных нь нэр хүнд унасанд эрх баригчдаа буруутган боссоны дүнд Гамаль Насер нарын тэмцэгчид 1952 онд хаант засаглалыг түлхэн унагасан билээ. Арабын өөр ямар ч улсын улстөрийн түүхэнд одоогоор иймэрхүү хүчтэй хувьсгал болоогүй л байна. Шашин мөн тус бүс нутагт онцгой үүрэг, нөлөөтэйг тэмдэглэххэрэгтэй. Бахрейнчуудын тэмцэл Тунис, Египетийн хувьсгалтай харьцуулахад нийгмийн тэгш бус харилцаанаас бус шашин хоорондын зөрчлөөс үүссэн. Хүн амын цөөнхийг эзэлдэг суннит шашинтнууд болон ихэс дээдсүүд хүн амын олонхийг эзэлдэг шийт шашинтнуудыг захирдаг энэ улсад Сирийнх шиг шашин хоорондын ялгааг тусгасан төрйн бодлого хэрэгтэй. 1970 оноос Сирийг удирдаж буй Acсадын гэр бүлийнхэн суннит шашинтнууд хүн амынх нь ихэнх хувийг эзэлдэг тус улсын алавит шашны бүлгэмд хамрагддаг. Харин Иемений төр нутгийн хоёр захад үйл ажиллагаа явуулдаг исламын хэт үзэлтнүүдийн тэмцэлд туйлдсан бол Судан исламын болон загалмайтны шашинтнуудын хагаралд хуваагдаад байна.
Тэвчээр бүхнийг шийднэ
Тунисчуудын инээмсэглэсэн төрх цусанд будагдсан ливичүүдийн төрхөөр аажмаар солигдоод байгаа энэ үед 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш олон улс үймсэн шиг Арабын бүс нутгийг тогтворгүй, мөн-хийн үймээнтэй нутаг болох вий гэж дэлхий нийт эмээж байна. Үүнээс сэргийлэх цорын ганц зүйл бол тэвчээр. 1989 оны Европын хувьсгалуудын дараа олон улс Арабын зүг харахдаа тус бүс нутгийг яагаад ардчиллын давалгаанаас "хамгаалагдсан" юм бол гэж гайхаж байсан. Харин өнгөрөгч ганц сарын үйл явдал хүн төрөлхтний анхдагч үзэл дэлхийн хаана ч адил гэдгийг батлав. Гэвч сайныг хүсэгчид бүгд жаргалтай төгсгөлд хүрэхгүй. Төрийн ямар ч өөрчлөлтийн ард улс орны ноён нуруу, үндэсний эрх ашгийг хамгаалах хүчин байх ёстой. Тийм хүчингүй улс орнууд засаглалын тогтолцооны гэнэтийн өөрчлөлтийн дараа барьц алдсан нь олон бөгөөд хуучин Зөвлөлтийн харьяанд байсан олон орныг жишээ татаж болно.Тиймээс. хувьсгал, улстөрийн өөрчлөлт гэдэг олон хүний төсөөлдөг шиг үймээн, эмх замбараагүй байдал бус алсын хараа, тэвчээрийн дүнд л сайн үр дүнд хүрдэг.
Үндэс суурь чухал
Олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан улстөрийн өөрчлөлт авчирч гэмээнэ шинэ засгийг хэрхэн тэргүүлэх вэ гэдэг хуучин, шинэ удирдагчдын хэн хэнийх нь хувьд толгойн өвчин болдог. Улстөр, нийгэм нь тогтвортой, хөгжилд хүрсэн улс орнуудын түүхээс харахад удирдан зохион байгуулах туршлагатай, төрийн алба хашиж байсан хүмүүс улстөрийн өөрчлөлтийг өдөөсөн байдаг. Тиймээс үндэс суурь чухал гэдгийг дэмий хөөрцөглөн улстөржих дуртай тэмцэгчид санах хэрэгтэй гэж Ю.Роган нарын мэргэжилтнүүд онцолжээ. Тахрир талбайд цугласан олон эсвэл "Facebook", "Twitter"-T нэгдэлчдийн хэн нь ч Египетийг засаглаж чадахгүй билээ. Хэдий олон жил дарангуй засаглалтай байсан ч Египет, Тунис зэрэг улс парламенттай, улстөрийн нам хөделгөөнүүдтэй, хуульч, шүүгчтэй, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээлэлтэй. Тиймээс өмнөх бүхнийг үгүйсгэж үрэн таран хийх нь ямар ч өөрчлөлтийн зорилго биш бөгөөд гагцхүү илүү сайныг хүсэх нь сайн сайхан ирээдүйг авчирна гэж улстөр судлаач, шинжээчид дүгнэдэг.
Өөрсдөд нь орхи
Өрнөдөд ертөнцийн хязгаар мэт санагддаг гуравдагч орнуудад өөрчлөлтийн салхи сэвэлзэхэд АНУ болон Европын улсууд шалтгаангүйгээралга таших нь их. Гэхдээ дэмжих юм уу нөлөө, шахалт үзүүлнэ үү гэхээстусгаар улсын засаглал, төрийн тогтолцоонд оролцох эрх хэнд ч байхгүй.Арабчууд өөрсдөө л хөдөлж, эхлүүлсэн тул хамгийн найдваргүйхувьсгалыг өдөөгч гэгдсэн ливичүүдэд хүртэл хүссэндээ хүрэх боломжбий. "BBC", "CNN" бус "Аль-Жазира" л тэмцэгчдийн гол дуу хоолой болсныгмартаж болохгүй.
"TIME"