2011.03.28

Дэлхийн гуравдугаар дайн 2014 оны Олимпийн наадмын үеэр эхэлнэ

Оросын одон орны зурхайч, парапсихологч, бөө нар гуравдугаар сарын 24-ний өдөр цугларч, 2011 оны төлөв байдлыг авч хэлэлцжээ. Хамгийн түрүүнд илтгэл тавьсан одон орны зурхайч Алексей Колов «Бидний дэлхийн санхүүгийн хямрал гэж нэрлээд байсан зүйл чухамдаа зөвхөн эхлэл байлаа. Жинхэнэ хямрал одоо л эхлэх гэж байна» хэмээн айлгав.

Харин Оросын алдарт зурхайч Павел Глобагийн мэдэгдлийг хамгийн жинтэй гэж оролцогчид дүгнэжээ. «Японд газар хөдөлчхөөд байхад Орост амгалан, тайван жил болно гэж худлаа зөгнөлөө гэж намайг олон хүн буруутгаж байна. Гэхдээ Япон чинь ОХУ биш шүү дээ. Энэ жил олон дайн дэгдэнэ. Гэхдээ манай орны хувьд бүх зүйл сайн. Харин зун нэлээд хүнд байх болно. 6-7 дугаар сард гурван хиртэлт дараалан тохиох юм. Ер нь энэ жил зургаан удаа хиртэлт болно. Ийм үзэгдэл сүүлийн удаа 20 жилийн өмнө буюу ЗХУ бутарсны дараа тохиосон» хэмээн П.Глоба мэдэгдлээ. Түүний баталж буйгаар эдгээр хиртэлт олон аймшигтай үйл явдлыг дагуулах аж. Сүүлийн хиртэлт тохиох үед /12 дугаар сарын 10/ Балкан даяар зэвсэгт бослого дэгдэж, тэр бүү хэл Нобелийн шагнал гардуулах ёслол дээр террористууд бөмбөг дэлбэлэх гэнэ. Зөнч П.Глоба «2011 оныг 1939 онтой зүйрлүүлж болно. Өөрөөр хэлбэл энэ жил одон орны өгөгдлөөр Дэлхийн II дайн дэгдэхийн өмнөх үетэй адил төстэй байна. Минийхээр бол Дэлхийн III дайн 2014 оны гуравдугаар сард эхэлнэ. Энэ нь 2014 оны өвлийн Олимпийн наадмын үеэр таарч байна. Эсвэл энэ наадам дууссанаас дээд тал нь тав хоногийн дараа» гэж сэрэмжлүүллээ. Гэвч П.Глоба дэлхийн дайн хаана гарахыг хэлэхийг хүссэнгүй. Харин Африкийн хувьсгалууд аажмаар Оросын зүг дөтөлсөөр ойрын жилүүдэд Дундад Азийг бүхэлд нь бүрхэхийг тэр харсан гэнэ.

Энэ бүхний буруутан нь Хар cap. Энэ сарыг нартай нэгдсэн өдөр Ливийг бөмбөгдөж эхэлсэн. Мөн Хар сарыг Уран гаригтай нэгдсэн өдөр Японд газар хөдөлсөн. Ойрын үед Сири, Йеменд бослого, хувьсгал дэгдэнэ. Харин Ираны төрийн тэргүүнийг гурван жилийн дараа суудлаас нь түлхэн унагана» гэж П.Глоба баталж байна. Тэрбээр энэ бүс нутгийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн зурхайг нэг бүрчлэн зурж үзжээ. «Тэдгээр лидерээс ганцхан Алжирын Ерөнхийлөгч азтай. Тэрбээр амар тайван тэтгэвэртээ сууж, тансаг хөлөг, ганган харштай салах юм. Тэр ОХУ-ын М.Горбачевтай адил 1937.03.02-нд төрсөн юм байна. Алжирт ямар ч хувьсгал болохгүй. Харин Каддафийн зурхайг зурахад маш хүндрэлтэй. Хэн ч түүний төрсөн өдрийг яг хэлж мэдэхгүй. Зарим нь түүнийг 1937 онд төрсөн гэхэд нөгөө хэсэг нь 1940 он гэдэг. Хэрэв тэр үнэхээр долдугаар сарын долоонд төрсөн нь үнэн бол яг төрсөн өдрөөрөө нөгөө ертөнцөд одно. Өөрөөр хэл-бэл хиртэлт тохиох үед. Каддафийг ихрийн ордонд төрсөн гэх мэдээлэл байдаг ч минийхээр тэр хумх шиг авир төрхтэй хүн. Саяхан сонинууд түүнийг Францын нисгэгчийн хүү гэж бичиж, тэр нисгэгчийн зургийг хэвлэсэн байсан. Харьцуулж харахад тэд хоорондоо үнэхээр адилхан шүү» гэж П.Глоба илтгэлдээ дурдав.

Украины парапсихологч Лариса Вайс «Хавар удаан үргэлжилж, зун маш халуун болно. Зургаан хуруутай хүүхдүүд, амьтад төрнө. Японд дахин хэдэн удаа газар хөдөлнө. Ер нь энэ жил дэлхий даяар олон хүн нас барах шинжтэй. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн халааг хайж байна. Тэр нь К үсгээр эхэлсэн хүн байх болно. Миний харснаар Оросыг эмэгтэй хүн захирна. Тэр эмэгтэйн нөхөр улсын Ерөнхийлөгч болж, харин бүсгүй далдуур, нөхрийнхөө aрaac Opoc орныг 'жолоодох юм. Тэр бол тамирчин бөгөөд багш» гэж зөгнөлөө. Зарим хүн тэгвэл тэр эмэгтэй нь Оросын Ерөнхий сайд Путинтэй нэр холбогдож байсан Алина Кабаева байж таараа гэж цаашлууллаа.

Тувагийн бөө Андрей Дондуков «2009 онд үхлийн бурхан Ямаражийн эрин эхэлсэн. Иймээс энэ бүх хугацаанд үйлдсэн нүгэл, хилэнцийнхээ төлөөсийг төлөх цаг ирлээ. Ялангуяа 11 дүгээр сарын таванд үхлийн хаалга маш ойрхон байх болно.

 

Эрчүүд өөрсдийн хүчээ аль хэдийн алдсан. Бид өөрсдийгөө эцгийн эрхт үед амьдарч байгаа гэж үздэг ч үнэндээ тийм биш. Одоо бол «хуурамч» эцгийн эрхт ёс ноёрхож байгаа. Ойрын хугацаанд эхийн эрхт эрин жинхэнэ утгаараа эргэн ирнэ» гэлээ. Түүнийхээр бол Дмитрий Медведев Оросын төрийн тэргүүн хэвээр байх аж. Учир нь Оросын буддистууд өнгөрсөн оны есдүгээр сард Медведевийг Цагаан дарь эхийн хувилгаан гэж зарласан юм байна. Тэгэхээр Медведев үнэндээ эм хүн гэнэ. Сурвалжлагч бөөгөөс «Путинг ямар нэг хувилгаан гэж зарлаагүй юу. Эсвэл тэр өөрөө хүсээгүй юу?» гэж асуухад Андрей Дондуков «Путин бол цэргийн хүн. Харин Медведев йогоор хичээллэдэг. Ер нь хоёр төрлийн эр хүн байдаг. Эхнийхэд нь хэвтээ буюу цэргийн хүмүүс хамаардаг. Харин босоо бүлэгт харъяалагддаг эрчүүд нь оюуны өсөлт, хөгжилд тэмүүлдэг юм. Медведев бол жинхэнэ хаан, Бурхны элч. Гэтэл Путин бол ердөө хан буюу тайж» ,гэж хариулсан байна.

 

Орос оронд болсон элдэв шидтэн, бөө, зурхайчдын хуралдаан дээр бяцхан зөрчил дэгджээ. Одон орны зурхайчид эгээтэй л бөө нар руу шаахай, гутлаа шидсэнгүй. Яагаад гэвэл зурхайчид «Од гараг, эрхсийн байршлаас үзэхэд ирээдүйд нөхцөл байдал илүү муудна» гэж баталж байхад харин бөө нар эсрэгээр 2012 оноос эхлээд бүх зүйл сайн, сайхан болно гэж зөгнөжээ. Хэний зөгнөл үнэн болохыг шалгахад тун богино хугацаа үлдлээ дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.