2020.12.16

Ч.Ундрам: Хүмүүнлэг боловсролыг хичээлийн агуулгаар зохицуулах боломжтой

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн 2020.12.16-ний хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын Ч.Ундрам:

Хуулийн үзэл, баримтлалыг дэмжиж байна. Харин тусдаа хууль байх шаардлагагүй. Хуулийн хэрэгцээ шаардлагын тандан судалгаан дээр Сингапур, Япон, Солонгос, Шинэ Зеланд зэрэг орны боловсролын хуулийг судалж үзэхэд тусдаа хууль байхгүй, хичээлийн агуулгаар зохицуулдаг гэж заасан байна. Ийм байхад улсын төсвөөс хөрөнгө гаргаж ийм хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдүүдэд хүмүүжил олгохдоо 70-80 аад онд Пионерийн хөтөлбөр гэж байсан. Тэр үед албан бус боловсрол их байсан. Өнөөдөр энэ чиглэлд анхаарч соён гэгээрүүлж, дугуйланд хүүхдүүдийг хамруулахад анхаарах ёстой. Одоо Боловсролын тухай багц хууль дээр ажлын хэсэн ажиллаж байгаа. Энэ хуулинд өнөөдрийн яригдаж байгаа хуулийн агуулгыг тусгах хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn