2020.12.18
С.Бямбацогт: Хуулиар ёс жудгийг зохицуулах боломжтой юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн үзэл баримтлал, дэвшүүлж байгаа зохицуулах асуудал нь зөв. Монгол хүний зан харилцаа, ёс жудаг, зан харилцааг хуулиар зохицуулах боломжтой юу? Өнөөдөр хүмүүсийн үг үйлдэл зөрдөг болсон. Манай ард түмэн олон зуун жилийн түүх, соёлтой. Хүүхдийн даах үргээхэд ерөөдөг. Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, төрдөө түшигтэй, түмэн олондоо ээлтэй сайн хүн болоорой гээд. Үүнийг хуулиар зохицуулж болох уу? Бидэнд хүн чанар,ёс зүй, жудаг, хэлсэн үгэндээ эзэн болдог асуудал их дутагдалтай байгаа. Хуулийн ач холбогдлыг яаж харж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Монголын тэргүүлэх зэргийн эрдэмтэд олон жил судалгаа, шинжилгээтэй энэ асуудал дээр ажилласан.Хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлж, сэтгэл зүрхний боловсрол олгоход боловсролын байгууллага чухал үүрэгтэй оролцох ёстой. Зохицуулалтад хамрагдаагүй салбар байгаа. Нийгмийн бүх хүрээнд үндсэн ёс суртахууны, сэтгэлийн боловсролыг дээшлүүлэх зарчмын асуудлыг хуульчилж өгнө. Гадны улсын туршлага бас бий.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Зүрх сэтгэлийн боловсролын асуудал шинэ зууны боловсролын чиг хандлага болсон. Бидний жишиг болгодог гадаад улс орнууд сэтгэл зүйн боловсролд анхаараад эхэлсэн. Зөвхөн оюутан, сурагчдад холбоотой асуудал биш. Манай 3 сая гаруй иргэдэд хамаатай. Зарим хүмүүс үндэсний хөтөлбөр хэлбэрээр баталж болно гэж үзэж байгаа. Боловсролын багц хуулинд сургалтын хэлбэрээр агуулгад нь оруулах боломжтой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn