2020.12.18
Ч.Ундрам: Сургалтын агуулгад хүмүүнлэг боловсролын талаар оруулах боломжтой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Засгийн газрын үндсэн чиглэлд Монголын түүх соёл, зан заншил, хэл соёл, эх оронч төлөвшлийг өмчийн хэлбэр харгалзахгүй сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд заана гэж оруулсан байна. Яг энэ чиглэлийг Боловсролын багц хуулинд тусгасан.
Хуулийн хамрах хүрээ том аж ахуй нэгжид хүргэнэ гэсэн байна. Яаж хүргэх вэ? Хүүхдүүдийн сурах бичгийг нэмэх биш агуулгын хэлбэр дээр нь нэмээд явсан нь дээр. Хүүхдүүдэд хичээл нэмэх шаардлагагүй. Албан бус боловсролын асуудлыг томоор нь хуулийн төсөлд оруулах боломжтой юу?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Боловсролын багц хуулиар зохицуулах боломжтой. Хуулийн зарчмыг бодлогоор хуульчлаад өгөхөөр харж байна.Үндэсний хөтөлбөр хэлбэрээр боловсруулаад явах боломжтой. Салбаруудын уялдаа чухал. Хөгжлийн баримт бичгүүд дээр бие биенийгээ дэмжээд явах ёстой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
МУ-ын Ерөнхий сайдын эхлүүлж байгаа ажил ард түмнээ соён гэгээрүүлэх. Энэ нь түүх соёлоороо дамжуулаад хэрэгжих боломжтой. Ард иргэдийнхээ сэтгэл зүрхний боловсролд анхаарч, нийгмийг сэрээж, ард түмнийг энэ тал уруу чиглүүлэхэд анхаарч байна. Албан бус боловсролын тогтолцоон дээр үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn