2020.12.18

Ц.Даваасүрэн: Ёс зүйтэй байна гэдэг албадлагаар биш амьдралын явцад хийгдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн: Ц.Даваасүрэн: 

Хуулийн сэдэв агуулга зөв. Харин хуульчилах нь зөв үү? гэдэг нь асуудал. Ёс зүйтэй хүн байх нь өлгийтэй байхаас эхэлдэг. Гэр бүл, ажил амьдралын орчинд хүн төлөвшил авдаг. Дэлхий нийт хоёр арга замаар ажилладаг. Боловсрол, соёл урлаг хэвлэл мэдээллээр дамжуулан сэтгэл зүрхний боловсрол олгодог. Орой гадны кино их үзэж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Ёс зүйтэй байна гэдэг албадлагаар биш амьдралын явцад хийгдэнэ. Төрийн түшээд өөрсдөөсөө эхлэх ёстой. Амаараа зөв хүн үйлээрээ чөтгөр байж болохгүй. Мөнгөний нийгмийн үед сонгуулиар ярьсан амлалтандаа хүрэх ёстой. Толгой өтвөл явахгүй. Сүүлийн 30 жил доороосоо биш дээдчүүл нь ёс зүйгээ алдсан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Энэ танхимаас сэтгэл зүрхний боловсрол эхлэх ёстой. Төр түшиж байгаа гишүүд ард түмний манлайлал байх ёстой. Хууль гаргаад хэрэггүй гэж байна. Гэхдээ олон гишүүд хууль гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Дэлхий нийт сэтгэл зүрхний боловсролыг дэмжиж байна. Төвдүүд нэг хэсэг монгол гэдэг үгийг хүн сайтай хүн гэж орчуулдаг байсан. Яг энэ тодорхойлолт өнөөдөр хэвээрээ байна уу? гэдгийг анхаарч ард түмнээ хүмүүнлэг зүйл уруу чиглүүлэх цаг болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn