2020.12.18
Х.Болорчулуун: Монгол Улсад хууль багадаагүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:
Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжихээс биш яг тусгай хууль болгохыг дэмжихгүй байна. Хүмүүнлэг боловсролын хууль юм уу, хүмүүжил боловсролын хууль юм уу? Боловсролын хууль 2002 онд батлагдсан, боловсролын хууль дуншиж байна. Үүнд тусгай зүйл заалт болгоод оруулж болно.