2008.11.03

УИХ-д агентлагуудын бүтцийг өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Засгийн газрын өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд агентлагуудын нэр, томьёололыг жигдлэх, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын зааг ялгааг тодруулах, зарим байгууллагын зайлшгүй агентлаг байх шаардлагатай эсэхийг тогтоох, чиг үүрэг ойролцоо агентлагуудыг нэгтгэх зэрэг шаардлага байна гэж үзсэний дагуу Ажлын хэсэг төслийг дахин боловсруулсан юм. Төсөлд тохируулагч 11, хэрэгжүүлэгч 31 агентлаг байхаар тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд

Засгийн газрын тохируулагч агентлагууд:
  • Тагнуулын ерөнхий газар
  • Улсын хөгжлийн агентлаг
  • Цөмийн энергийн агентлаг

Төрийн өмчийн хороо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн агентлаг


Тэргүүн шадар сайд

Засгийн газрын тохируулагч агентлагууд:
  1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө агентлаг
  2. Стандартчилал, хэмжил зүйн агентлаг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Оюуны өмчийн агентлаг


Шадар сайд

  1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  2. Онцгой байдлын ерөнхий газар
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Хүүхдийн төлөө агентлаг

Засгийн газрын ХЭГ-ын дарга

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Удирдлагын академи
  2. Төр, засгийн үйлчилгээний агентлаг


Гадаад харилцааны сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Дипломат байгууллагын үйлчилгээний агентлаг
  2. Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг


Сангийн сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Гаалийн ерөнхий газар
  2. Татварын ерөнхий газар


Хууль зүй, дотоод хэргийн сайд

Засгийн газрын тохируулагч агентлагууд:
  1. Хил хамгаалах ерөнхий газар
  2. Цагдаагийн ерөнхий газар
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Улсын бүртгэлийн ерөнхий газар
  2. Архивын ерөнхий газар
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  4. Гадаадын иргэн, харьяатын агентлаг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Ойн агентлаг
  2. Усны агентлаг
  3. Цаг уур, орчны шинжилгээний агентлаг

Батлан хамгаалахын сайд

Засгийн газрын тохируулагч агентлаг:
  1. Зэвсэгт хүчний жанжин штаб

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Соёл, урлагийн хороо


Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
  1. Иргэний нисэхийн агентлаг
  2. Төмөр замын агентлаг
  3. Авто тээврийн агентлаг
  4. Авто замын агентлаг
  5. Барилга, геодези, зураг зүйн агентлаг

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
  1. Нийгмийн даатгалын ерөнхий газар
  2. Хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн агентлаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
  1. Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг
  2. Мал эмнэлэг, үржлийн агентлаг

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
  1. Ашигт малтмалын агентлаг
  2. Газрын тосны агентлаг
  3. Эрчим хүчний агентлаг

Эрүүл мэндийн сайд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
  1. Биеийн тамир, спортын агентлаг
  2. Эрүүл мэндийн агентлаг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.