ОХУ-аас авах 300 сая ам.долларын нөхцөл хатуу байна гэж үзлээ
Өчигдөр хувиарын дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа.
АН-ын намын бүлгийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл, Биеийн тамир спортын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Мөн бүлгийн хуралдаанаар ОХУ-аас авах 300 сая ам.долларын арилжааны зээлийн асуудлаар ярилцжээ. ОХУ-аас авах 300 сая ам.доллар гурван жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй арилжааны зээлийн нөхцөлийг хүнд байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар дахин нэг харж үзэх хэрэгтэй. Хугацааг уртасгаж, хүүг багасгах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзжээ.