ЗТХБЯ Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас төрийн албаны авлига, хүнд суртлыг арилгах ажлыг эхлүүлж, төрийн байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц сайхан ажлын санаачлан, хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Тус яам Авилагтай тэмцэх газартай хамтарч ажиллах болсон тухай мэдээллийг сэтгүүлчдэд өнөөдөр ЗТХБЯ-ны дэд дарга А.Гансүх, яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар хийлээ.
Хоёр долоо хоногийн өмнө Авлигатай тэмцэх газарт ЗТХБЯ-ны зүгээс 4 үндсэн зарчим бүхий санамж бичиг хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт дээрхи санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох юм байна. Санамж бичгийн гол агуулга нь санамж бичигт оролцогч талууд хуулийг дээдлэх, ил, тод байх болон төрийн албаны бусад үндсэн зарчмуудыг хамтын ажиллагаандаа баримтлах, авлигатай тууштай тэмцэхээ илэрхийлэх юм байна.
ЗТХБЯ-ны харьяанд байдаг төрийн албан хаагч хэнбугай ч авлига авах, авлига авах оролдлого хийсэн, хүнд суртал гаргасан тохиолдолд удирдлагууд нь зохих арга хэмжээг авах юм байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныхан , нь бусад яамдуудад дуурайлал болох ажээ.