2021.10.04
“Жишиг сум” төслийн хэрэгжилттэй танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Галшар суманд аймгийн засаг дарга Ц.Идэрбатын хамт ажиллаж байна.
Энэ үеэрээ тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа “ Жишиг сум” төслийн хэрэгжилттэй танилцсан юм.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжснээс хойш хугацаанд нэгж малчинд ноогдох ажлын ачаалал 6 дахин, малын өвчлөл буюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь түүхий эдийн салбарт орчин үеийн инноваци, автоматжуулалт болон таваар бэлтгэгч бэлтгэх зайлшгүй шаардлага үүссэн.