МАХН 90 жилийн ойгоо шинэ байртай угтана
2009.08.03

МАХН 90 жилийн ойгоо шинэ байртай угтана

МАХН-ын шатсан байрыг нураах ажил хэд хоногийн өмнөөс эхлэн билээ. Шатсан байрнаас үлдсэн барилгын материалыг иргэдэд үнэгүй тарааж байна гэсэн мэдээлэл хэвлээр гарсан ч энэ худлаа мэдээлэл гэнээ.


МАХН-ын баригдах шинэ байр нь 11 давхар байх бөгөөд 2 давхар нь газар доор 9 давхар нь ил байх ажээ. Барилын ажлыг Н.Төмөрхүү захиралтай “Өндөр Холдинг” компани хийж байна.

Нийт 14 тэрбум төгрөгийн өртгөөр баригдах тус барилга 2010 оны 12 сарын 30 гэхэд ашиглалтад орох юм байна. Шатсан барилгыг нураах үед 620 тонн төмрийн хаягдал гарах бөгөөд үүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1 тонн тус бүрийг нь 160 мянга төгрөгөөр зарах ажээ. Энэ сарын 20 гэхэд нураах ажил ерөнхийдөө дуусна юм.

Дашрамд хэлэхэд 2011 оны 3 сард МАХН-ын үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой болох юм. Үүнээс өмнө намын гишүүд шинэ байртай болох бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.