2021.11.04

Т.Энхтүвшин: Банкуудыг хувьцаат компани болгох бэлтгэж ажил хэр байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Гурван асуулт байна. Монголбанк бодлогын хүүгээ энэ хэмжээнд нь бариад явж чадах уу? Цаашдаа нэмэгдэх үү, өсөх үү?

Хоёр дахь асуудал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Зарим банкуудыг олон нийтийн буюу хувьцаат болгоно гэж байгаа. 2022 оны 6 дугаар сарын 1-нээс хойш гэж хуульчилсан. Энэ бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Гуравдугаарт, 2022 онд эдийн засаг сайн байх уу, муу байх уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Хил хаалттай байвал эдийн засаг агшина. Нээлттэй байх юм бол өснө. Энэ хэмжээгээрээ валютын урсгал нэмэгдэж, цаашдаа ч валютын үнэ нэмэгдэх болов уу гэж бодож байна. Сая валютын үнэ тогтвортой байсан нь хил хаасантай холбоотой. Тийм учраас бид цаашдаа эрдэс баялаг нүүрс, төмрийн хүдэр, алт зүйл дээр бидний валютын эх үүсвэр тогтож байна.

Цаашдаа валютын эх үүсвэр гэлтгүй өөр зүйлээр валютын эх үүсвэр бүрдүүлэх боломж байна уу?

Т.Энхтүвшин гишүүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав.