УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Э.Батшугар: Банкны үнэлгээг яаж үнэлсэн бэ? Банкны бодлогын хүү 12.5 хувийн хүүтэй байсан. Анх 8 хувийн хүүтэй зээл гаргасан. Нийслэл төдийгүй Монголчуудаа орон сууцжуулах төсөл. Үүний үр дүнд 100 мянган өрх орон сууцтай болсон. Өнгөрсөн 10 сард 6 хувийн хүүтэй болгосон нь зөв шийдэл. Гэхдээ энэ бодлогын хүүг 6 хувиас бууруулах боломж байна уу? Гишүүд арилжааны банкууд яагаад ашигтай ажиллаж байна вэ гэж асууж байсан. Үүнийг тайлбарлая. Ковидтой холбоотой арилжааны банкууд харилцах данснаас хүү бодохоо больсон. Эрсдэлийн сан байгуулахгүй байгаа. Банкны орлого буураагүй харин зардал багассан байгаа. Банк ХХК болж байгаа банкны үнэлгээг яаж үнэлсэн бэ? Түүний асуултад. Монголбанкны төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Инфляцыг 6 хувьд барина гэж байна. Яаж тооцсон бэ? Нэг долоо хоногийн дотор хүнсний бүтээгдэхүүн маш их өсөж байна. Барилгын материал дунджаар 46 хувийн өсөлттэй байна. Дотоодод үйлдвэрлэдэг нь 5-10, гадаадаас орж ирж байгаа нь 70-80 хувь өсөж байна. Мөнгөний бодлого хэрэгжүүлж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Баталж өгснөөрөө УИХ хүлээх юм уу? Ирэх жил импотикийн зээлд хэдэн төгрөг зарцуулах вэ? Иргэдэд бодит мэдээлэл хэрэгтэй байна. Нэг их наяд гэдэг гэтэл бодит байдал дээр 500 тэрбумыг зарцуулдаг. Хоосон амлалт өгч үүнийг дагасан орон сууцны үнэ өсдөг. зээлийн хүү буурдаггүй. Гадаад дотоодын иргэд хамтарч койн гаргаж байгаа. Мөнгө гадагшлах үйл явц дээр хяналт тавьж байгаа юу? Үндсэндээ хоёр ихнаяд төгрөг энэ койнд орсон гэсэн мэдээлэл байна. Одоо гарсан байгаа дээр болокчейн технологи байгаа юу? Хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны тухай хуулиар олон нийтэд төвлөрүүлж байгаа хөрөнгийг СЗХ хариуцдаг. Хуулийн зохицуулалт байхгүй гэж хойшоо сууж болохгүй. Дараа нь хохирсон хүмүүс талбай дээр зогсдог, тэгээд төсвийн мөнгөөр хохирол барагдуулах талаар ярьдаг. Түүний асуултад Монголбанкны Ерөнхийөлөгчё Лхагвасүрэн, СЗХ-ны дара Д.Баярсайхан нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төвбанкны үндсэн зорилгыг төвбанкны тухай хуулийн 4-1 дээр Монголбанкны үндсэн зорилт нь Үндсэн мөнгөн тэмдэгтийн төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж байгаа.Өөрөөр хэлбэл гадаадын мөнгөн тэмдэгттэй харилцах ханш, бусад худалдан авах чадвар тогтвортой байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр долларын ханш унаж байна. Үүнийг төв банк хариуцах ёстой. үндсэн зорилгынхоо төлөө санаагаа чилээдэггүй байгууллага болсон. Төвбанк мөнгөний бодлогыг тогтвортой болгохын тулд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлийн зээлийг нэмж байж орлого нэмэгдэнэ. Мөнгөний бодлогод ийм зохицуулалт хий ёстой байтал хийдэггүй. Манай улс ханшний хямралд орсоор байна. Үүний нэг илрэл нь иргэд ядуурч байна. Үе үеийн Монголбанкны удирдлагуудад хэлсээр ирсэн. Үндсэн зорилгоо мэдэхгүй хүн энэ байгууллагыг удирдаж байсан түүх бий. Үндсэн зорилгоо хангах чиглэлээр мөнгөний бодлогоо явуулаарай. Экспортыг дэмжих чиглэлээр арилжааны банктай хамтарч ажиллаарай. Эрэлт нийлүүлтээрээ явна гээд харанхуй орхиж байгаа нь хамгийн том алдаа болж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Макро эдийн засгийн өсөлт микро төвшинд очдоггүй. Энэ юутай холбоотой байна вэ гэхээр манайх технологийн агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Нэмүү өртөг 3-4 хувьд хүрэхгүй байна. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөхийг хүлээгээд суух болж байна. Аливаа зүйлийг шууд үгүйсгэж болохгүй. Технологи дээр суурилсан санхүүгийн шинэ механизм орж ирж байна. Моод Монголоор дуусдаг гэсэн үг хоцрогдсон. Харин Монголоос эхэлж байна. Виртуал ертөнц хөгжиж байна. Моод Монголоор дуусдаг гэсэн ойлголт Их хурал дээр болон Төрийн байгууллагад л байгаа. Залуучуудын дунд Моод Монголоос эхэлж байна. Технологи шийдлийн хувьд залуучууд дэлхийд өрсөлдөж байна. Койн гээд ярьж байна. Үүнийг шууд хааж болохгүй 700-800 хүн ажиллаж байна.Койн эрсдэлтэй төр хариуцахгүй. Гэхдээ Фатф зөвөлсөн, үүнийгээ эргэж харах хэрэгтэй.Банкаар дамжаад гарч байгаа мөнгөн дээрээ анхаарах хэрэгтэй, мөнгө угаахад зарцуулагдах вий.Хүмүүсийн арилжаа хийж байгаа биржүүд дээр анхаарахыг фатф зөвлөж байгаа. харин шууд хаана гэж байхгүй үүн дээр зохицуулалт хэрэгтэй. Түүний асуултад СЗХ-ны дара Д.Баярсайхан нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Мөнгө угаахтай холбоотой асуудлыг ярих хэрэгтэй. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгөө тодорхой эргэлтэд оруулаад хууль ёсны юм шиг болгож байгаа үйл явц. Энэ чиглэлээр манайх маш бага ярьж байна. Манайд хэдий хэр хэмжээний мөнгө угаагдаж байна.Төрөөс олсон мөнгөө нуух, татвараас зугтах зорилгоор угаадаг. Гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн мөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болдог энэ зарчим олон улсад хэрэгжиж байна.Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. 2020 онд хэрэгжилтийн үнэлсэн. Ямар үр дүн гарсан бэ? Зөвлөмжүүдийн биелэлт 2021 онд ямар байна.Улс орон бүр Мөнгө угаах террозимтэй тэмцэх санхүүжилттэй холбоотой үндэсний эрсдэлийн үнэлгээг 2-4 жилийн хугацаатай шинэчлэгддэг. хэзээ шинэчлэх вэ? Фатф-д жилд нэг удаа тайлагнадаг. Энэ ажил ямар шатандаа явж байна.Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд хийгдэж байгаа санхүүгийн гүйлгээний 5 хувь буюу 5 ихнаяд доллар угаагдсан мөнгө гэж тооцоолдог. Манайхаас угаагдаж байгаа зүйл байна уу? Манай улсад орлогоо нотлохыг хэн ч шаардадгүй. Түүний асуултад Монголбанкны Ерөнхийөлөгчё Лавхсүрэн хариуллаа.