Ням гаригийг хүртэл  автобусны чиглэлд дараах өөрчлөлт орлоо
2009.09.11

Ням гаригийг хүртэл автобусны чиглэлд дараах өөрчлөлт орлоо

2009.09.11-ний 22 цагаас 2009-09-13-ны өдрийг дуустал хугацаанд Энхтайвны өргөн чөлөөнд Төв шуудангийн уулзварт өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэнэ.


Уг ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт орно.

  • M:8 буюу "Яармаг-УБИС", М:11 буюу " Нисэх-УБИС" чиглэлүүдийн автобусууд хотын төв рүү хүрэхдээ Төв шуудангийн уулзвар хүрэлгүйгээр Сөүлийн гудамжны уулзвараар баруун тийш эргэн Драмын театрын өмнөх замаар орж буцаж эргэн Чингисийн өргөнд чөлөөнд нийлж үндсэн чиглэлдээ орно.
  • М:19 буюу "Ээрмэл-3,4-р хороолол", М:29 буюу " БММЗ -3,4-р хороолол", М:43 буюу "3,4-р хороолол-Гандийн гудамж-Мишээл" чиглэлд үйлчилдэг автобусууд Баруун 4 замаас доош уруудан Нарны замд нийлж, Энхтайвны гүүрээр дамжин Чингисийн өргөн чөлөө хүрч үндсэн чиглэлдээ орно.
  • М:3 буюу "Үйлдвэр-7 буудал", М:7 буюу " Зайсан-Зүүн хүрээ хороолол", М:33 буюу " Зайсан-Зам гүүрийн авто бааз", М:45 буюу "3,4-р хороолол-Гандийн гудамж-Мишээл", М:51 буюу " Ээрмэл үйлдвэр-3,4-р хороолол" чиглэлүүд нь Багшийн дээдийн уулзвараар баруун тийш эргэн Олимпийн гудамж хүрч, Олимпийн гудамжаас Махатма Гандийн гудамжаар Чингисийн өргөн чөлөөнд хүрч үндсэн маршрутандаа орно.
  • Хайлааст, Чингэлтэй чиглэлийн автобусууд Хүнсний 1, МУИС-ийн уулзваруудаар тойрч буцан үндсэн маршрутандаа орно.
  • Дарь эхийн чиглэлээс Сансарын туннелээр баруун тийш чигээр явж Гэсэрийн уулзвараар тойрч буцан үндсэн чиглэлдээ орно.
  • Шархад, Зурагт, 3,4-р хороолол, Улаанхуарангийн чиглэлийн тээврийн хэрэгслүүд 2 чиглэлдээ Гэсэрийн уулзвараас Самбуугийн гудамжаар Залуучуудын өргөн чөлөө, Сансарын туннелээр Зүүн 4 зам хүрч үндсэн чиглэлдээ орно.
  • Сүхбаатарын талбайгаар буцаж эргэдэг М:14 буюу Улиастай чиглэлийн автобусууд Зүүн 4 замаас Сансарын туннелийн замаар уруудан Спортын Төв Ордны өмнүүр буцаж эргэн үйлчилнэ.


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР Лавлах утас: 32-14-90, 31-89-31

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.