Далан, суваг шуудуу гаргахад 50 сая төгрөг шаардлагатай
Аадар бороо, үерийн улмаас Зайсангийн зам, гүүр, Нисэх, Биокомбинат, Толгойтын чиглэлийн замууд ноцтой эвдэрсэн. Эдгээр эвдрэлийг хугацаа алдалгүй сэргээн засварлаж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болгоод буй. Хот доторхи асфальтан замын 80 хувь нь ус зайлуулах байгууламжгvйгээс амархан хагарч жилийн жилд засварлаж тvvний хэрээр хөрөнгийг тэрбумаар нь зарцуулахад хvрдэг билээ.
Тиймээс далан сэргээх, суваг шуудуу гаргах зэрэг ажилд шаардлагатай 50 орчим сая төгрөгийн асуудлыг шийдвэрлvvлэхээр Засгийн газарт оруулахаар төлөвлөжээ. Зам барих стандартаа өөрчилж, замын ажлыг чанартай гvйцэтгэх шаардлагатайг ойрмогхон болсон үерийн аюул харууллаа.