Төв замыг шинэчлэх ажил эхэллээ
2009.08.04

Төв замыг шинэчлэх ажил эхэллээ

Энэ сарын нэгнээс эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 3.48 км авто замыг шинэчлэх ажил эхэлж байна. Замын хучилтыг шинээр хийж, явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой гээд бүгдийг нь шинэчлэх аж. Замыг шинэчлэх ажил 10 дугаар сарын аравныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд замыг хэсэгчилж хаахаар болжээ. Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран автомашины хөдөлгөөнийг зохицуулах юм.

Эхний ээлжинд замын нэгдүгээр эгнээг нь хааж, замын хашлага хуулах, борооны ус зайлуулах шугам, явган хүний зам тавих зэрэг ажил 30 хоногийн хугацаанд хийгдэнэ. Төлөв-лөгөө ёсоор энэ сарын долооноос 11-нийг хүртэл баруун дөрвөн замаас Чоймболын гудамжны уулзвар, энэ сарын 14-22-ны хооронд баруун дөрвөн замаас мэргэжилтний 20 хүртэлх замыг хэсэгчилж хаах юм.
Мөн энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хооронд МУБИС-ийн урдтал, Ионсей эмнэлгийн ард талд нүхэн гарц барих юм. Эдгээр ажлуудын хүрээнд замын хөдөлгөөнийг хязгаарлаж, замыг бүр болон хэсэгчилж хаахаар болжээ. Тиймээс жолооч нарыг зам шинэчлэх, нүхэн гарц барих хугацаанд Нарны зам, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн гудамжаар зорчиж байхыг холбогдох газруудаас анхааруулж байгаа аж.

Энхтайваны өргөн чөлөөний 3.48 километр замыг шинэчлэх ажипд нийт хоёр тэрбум 990.8 сая төгрөг зарцуулах юм байна. Харин Ионсей эмнэлгийн ард баригдах нүхэн гарц 562.6 сая төгрөгөөр босно. Дээрх ажлын дараагаар баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол хүртэл 1.6 километр замыг шинэчлэх ажил эхлэнэ.Мөн Чингэлтэйдүүргийн нутаг Долоон буудлаас Хайлаастын уулзвар, Долоон буудлаас Дамбадаржаа руу эргэдэг уулзвар хүртэл зам засварын ажил хийгдэхээр тендер нь зарлагдчихсан байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан-баатар хотын захирагч Г.Мөнхбаяр санаачилга гаргажээ. Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил хийгдэж байгаа хугацаанд автомашины хөдөлгөөнийг зохицуулах үүднээс засвар хийг-дэж байгаа замаар тэгш тоотой өдрүүдэд тэгш дугаартай машин, сондгой тоотой өдрүүдэд сондгой дугаартай машиныг зорчуулж болох эсэхийг судлаж, хэрэгжүүлэхийг холбогдох газруудад нь үүрэг болгосон байна. Ингэснээр зам засварын ажил чанартай болоход нэмэр болж, замын хөдөлгөөний ачаалал багасах боломжтой болох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.