Өнөөдрөөс нийслэлийн замуудыг хэсэгчлэн хаана
Нийслэлд өнөөдрөөс автозам засвар, шинэчлэлийн ажил эхэлж байна. Энхтайваны өргөн чөлөөний замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийхтэй холбогдуулан замыг хэсэгчлэн хааж нийтийн тээврийн vйлчилгээний чиглэлvvдийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар болжээ. Өнөөдөр 24.00 цагаас эхлэн төв зам хэсэгчлэн хаагдах бөгөөд эл хугацаанд Баруун дөрвөн замаас Зvvн дөрвөн замын хооронд автозамын өргөтгөл шинэчлэл хийх, "Ионсей" эмнэлгийн ард явган зорчигч гарах нvхэн гарц хийх зэрэг барилга угсралтын ажил хийгдэх аж.
Эхний ээлжинд Баруун дөрвөн замаас Их дэлгvvр хvртэлх замыг 15 хоног, Багшийн дээдээс Бөхийн өргөө хvртэлх замыг 28 хоногийн турш бvрэн хаах юм. Зам засварын ажлыг гvйцэтгэхэд зарцуулах хөрөнгийг энэ оны улсын төсөвт гурав орчин тэрбум төгрөгөөр баталсан байна. Нийслэлийн баруун хэсгийн замыг "КТК", "Төгс зам", зvvн хэсгийг "Ялгуусан", "Өргөн говь" компаниуд хариуцан ажиллах бөгөөд Нийслэлийн автозамын газрын лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын хяналтын дор зам засварын ажлыг гvйцэтгэх аж. Засварын ажлаар дээрх хэсгийн замд тэгш байдлыг хангасан асфальтан бетоноор тэгшилгээний vе хийгээд зогсохгvй борооны ус зайлуулах далд шугам барих нь vр дvнтэй бvтээн байгуулалт болно гэж vзжээ.
Тус ажлын хvрээнд Энхтайваны өргөн чөлөөгөөр дайран өнгөрдөг 32 их багтаамжийн буюу 370 гаруй автобусны чиглэлд өөрчлөлт орсон байна. Иймд өнөөдрөөс ирэх сарын 5 хvртэлх хугацаанд Баруун дөрвөн замын зvvн талаас "Цэцэг" төвийн уулзварын баруун талын хэсэг зам хаагдах учир хотын баруун захаас буюу Толгойт, Зvvн салаа, Баянхошуу, ОУЭЗБДС чиглэлээс зvvн чиглэлд зорчих автобусууд "ТБД Андууд"-ын өмнvvр "Хvvхдийн 100" дэлгvvрийн арын зам буюу Сөvлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин Нарны замд хvрч vндсэн маршрутаар явна. Мөн Дарь эхийн чиглэлийн автобус Сансарын туннелиэр Бага тойруу гудамж хvрч Төв шуудангийн уулзвараар Сөvлийн гудамжинд хvрэх бол III,IV хороолол-БММЗ чиглэлийн автобус Баруун дөрвөн замаар Сөvлийн гудамжинд хvрч Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гvvрэнд холбогдон vндсэн чиглэлдээ шилжинэ.
Шархад, Зурагт, III,IV хороолол, Улаанхуарангийн чиглэлийн тээврийн хэрэгслvvд Гэсэрийн уулзвараас "Хvнсний 1" дэлгvvрийн уулзвараар Бага тойруугийн гудамжинд хvрч "Цэцэг" төвийн уулзвараар зvvн эргэж МУБИС-ийн уулзвараар хойш эргэн Залуучуудийн өргөн чөлөө хvрч Сансарын туннелиэр Зvvн дөрвөн зам хvрээд vндсэн чиглэлдээ орно. Улиастайгаас хотын төв руу хvрэхдээ Зvvн дөрвөн замаас хойш Сансарын аюулгvй тойргоор эргэн туннелиэр Залуучуудын өргөн чөлөөнд нийлж "Хvнсний 1" дэлгvvрийн уулзвараар хойш эргэнэ.
Баруун дөрвөн замын зvvн талаас "Цэцэг" төвийн уулзварын баруун талын замыг янзалсны дараа ирэх сарын 6-18-нд Төв шуудангийн өмнөх уулзварыг хаахаар болжээ. Энэ vеэр мөн автобусны чиглэл өөрчлөгдөх бөгөөд Хайлааст, Чингэлтэй чиглэлийн автобусууд "Хvнс¬ний 1", МУИС-ийн уулзваруудаар тойроод буцаж явах бол Яармаг, Нисэхийн автобус Төв шуудангийн уулзвараар буцаж эргэнэ. Дарь эхийн чиглэлээс Сансарын туннелиэр баруун тийш чигээр явж Гэсэрийн уулзвараар Баруун дөрвөн зам хvрч vндсэн чиглэлдээ орно. Шархад, Зурагт, III,IV хороолол, Улаанхуарангийн чиглэлийн тээврийн хэрэгслvvд Гэсэрийн уулзвараас Самбуугийн гудамжаар Залуучуудийн өргөн чөлөө, Сансарын туннелиэр Зvvн дөрвөн зам хvрч vндсэн чиглэлдээ орно. Ээрмэл, Зайсангийн чиглэлийн автобусууд Баруун дөрвөн замаар Сөvлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гvvрэнд холбогдоно.
Долоон буудал, Дэнжийн 1000-ын чиглэлээс "Хvнсний 1" дэлгvvрийн өмнөх уулзвараас Самбуугийн гудамжаар Сөvлийн гудамжинд хvрч Энхтайваны гvvрэнд холбогдон vндсэн чиглэлдээ тус тус орохоор зохицуулсан байна. Мөн ирэх сарын 16 хvртэлх хугацаанд Орбит, Сонсголон, Таван шарын чиглэлээс хотын төв рvv орохдоо Баруун дөрвөн замын уулзвараар Самбуугийн гудамжинд нийлж "Хvнсний 1" дэлгvvрийн уулзвараар хойш эргэн Бага тойруугаар Сvхбаатарын гудамж хvрээд vндсэн чиглэлдээ орно. Троллейбусны чиглэлvvдээс "ХМК-Офицеруудын ордон", "Вокзал-Ботаникийн цэцэрлэг" чиглэл бvрэн зогсч, "III,IV хороолол-Офицеруудын ордон", "БММЗ-Офицеруудын ордон" чиглэлvvдэд автобус vйлчлэхээр болжээ.