Солонгосууд монголд хөрөнгө оруулахаар судалгаа хийж байна
2009.08.20

Солонгосууд монголд хөрөнгө оруулахаар судалгаа хийж байна

БНСУ Монголд хөрөнгө оруулалт идэвхтэй хийдэг, нягт хамтран ажиллдаг стратегийн түнш орны тоонд ордог билээ. Тиймээс тус улсаас улс төр, бизнесийн төлөөлөгчид ирж хөрөнгө оруулах талаар мэдээлэл солилцож судалгаа хийж байна. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өнөөдөр Солонгосын төлөөлөгчдөд салбарынхаа бодлого чиглэлийн талаар танилцууллаа. Үүнд, Төмөр замын салбарт Говийн болон зүүн бүсэд уул уурхайн ордуудыг холбосон 920 км төмөр зам тавих, Улаанбаатар хотын авто замын сүлжээний 80 хувийг бүрэн шинэчлэн засварлах, хоёр түвшний уулзвар, гүүрэн гарцууд барих, орон нутгийн аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон 4500, хойд урд хилийг холбосон 990 км хурдны зам барих төслийн тухай өгүүлэв. Мөн орон сууцны салбарт 100 мянган айлын орон сууц хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, 20-25 мянган оюутан амьдрах хотхон, гангын болон цементийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар дурдав. Эдгээр төслийг санхүүжүүлхэд 10 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ажээ. Дээрх төслүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг холбогдох мэргэжилтнүүд нь Солонгосын бизнес эрхлэгчдэд тодорхой тайлбарлаж өглөө.
Энэ үер ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодруулга авлаа.

-Солонгосын бизнесийнхэн ямар салбарт хөрөнгө оруулахаар сонирхож байна вэ?

-Уул уурхай, төмөр зам, барилга зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахыг нэлээд сонирхож байна. Монгол Улс цаашид хэрхэн хөгжих вэ, хөрөнгө оруулахад бэлэн байна уу үгүй юу гэдгийг судалж байна л даа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.