Л.Гүндалайн асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдана
Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай хүсэлт УИХ-д гаргасан байна. Хуулиар гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг эхлээд УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хороо хэлэлцэх ёстой. Мөн Ерөнхий прокурор хүсэлт гаргаснаас хойш ажлын хоёр хоногт багтаан хэлэлцэх ёстой. Үүний дагуу өнөөдөр 14.30 цагт Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хуралдахаар боллоо.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон хамгийн олон жил парламентад суусан гишүүдээс бүрддэг билээ. Үүний дагуу энэ хороог УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалж, бүрэлдэхүүнд нь Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нар багтдаг юм.
Халдашгүй байдлын дэд хороо, Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.